×
Сири улсад болж байгаа үйл явдал , 20 Есдүгээр сарын 2013

Нью-Йоркод НҮБ-ын АЗ-ийн байнгын 5 гишүүдийн төлөөлөгчдийн ээлжит уулзалт болж Сирийн асуудлаарх тогтоолын бэлтгэлийг авч хэлэлцжээ.

Ираны засаг захиргаа ойрхи дорнодын бүс нутгийн асуудлыг зохицуулахад сонирхолтой байгаа болон улс төрийн үл ойлголцол ажиглагдах болсон хөрш орнуудын засгийн газар хоорондын эсвэл сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

АНУ өөрсдийн цэргийн албан хаагчдыг Сирид химийн зэвсэг устгахад оролцуулахаар илгээхийг завдахгүй байна гэж өчигдөр Пентагоны хэвлэлийн албанд уламжилжээ.

Химийн зэвсэг Сирийн засгийн газрын эсрэг тэмцэж байгаа суурь үзэлтнүүдийн гарт Ливээс, 2011 онд Муамар Каддафийн засгийн газар нуран унасны дараа орсон гэсэн мэдэгдлийг Сирийн эдийн засгийн асуудал хариуцсан орлогч сайд Кадри Жамиль британы «Гардиан» сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэлсэнийг өнөөдөр нийтэлжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13