×
Сири улсад болж байгаа үйл явдал , 18 Есдүгээр сарын 2013

НҮБ-ын шинжээчдийн тэргүүн Аке Сельстрем Сирид химийн зэвсэгийг илруулж, устгах нь тевегтэй боловч биелэх асуудал гэж мэдэгджээ. Энэ улсын засгийн газар.

Сирийг тойрсон эсэргүүцлийн төв долоо хоногийн дүндүүр НҮБ-ын АЗ-д шилжжээ. АНУ, Франц, Их Британи улсууд саяхны орос-америкийн тохиролцоог ул тоон, Сирид цохилт өгөх замыг нээх тогтоолыг АЗ-д дахин оруулахыг хичээж хэдийн баримт бичгийн төслийг бэлтгэжээ. Туунд хэрэв Сири улс орос-америкийн сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжуулэх төлөвлөгөөний нэг ч болов шатыг биелүүлэхгүй бол Дамаскийн эсрэг хүч хэрэглэх талаар авч узсэн байна. Энэ төслийг АЗ-д энэ долоо хоногт багтаан оруулахаар төлөвлөж байгаа юм.

АНУ, Их Британи, Франц улсуудын бэлтгэсэн сирийн химийн зэвсгийн талаарх тогтоолын төслийн хэлэлцүүлэг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүдийн дунд ноцтой санал зөрөлтийг бий болголоо гэж ХМХ –ууд мэдээлж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, НҮБ-ын илтгэл Дамаск орчим Асадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн баталсан мэтээр үзэж буй нилээд барууны улсуудтай санал нийлэхгуй байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13