×
Сири улсад болж байгаа үйл явдал , Есдүгээр сар 2013

Дамаск Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчидтэй ямар ч хязгаарлалтгүй хамтран ажиллана

Сирийн химийн зэвсгийг устгах үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Сири улс бэлэн байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровд сирийн хямралыг шийдэхэд хамтран ажилласанд талархлаа илэрхийллээ

Одоогийн Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг яаралтай огцруулах асуудал манай өнөөдрийн шийдэх асуудал биш

ҮБ-ын шинжээчид даваа гариг хүртэл үргэлжлэх, энэ удаагийн явалтаар Сирид химийн дайралтын болзошгүй бүх газрыг узэж амжихгүй юм гэж НҮБ-ын шинжээчдийн бүлгийн тэргүүн, шведийн профессор Оке Сельстром өнөөдөр сэтгүүчдэд мэдэгджээ.

Хоёр жилийн турш анх удаагаа НҮБ-ын АЗ Сири улстай хамааралтай баримт бичгийг баталлаа. Хэн ч хориг тавьсангүй, хэн ч хурлын танхимыг орхин явсангүй. Сирийн талаарх тогтоолыг АЗ-ийн бүх 15 гишүүн дэмжлээ.

Сирийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоол «сөрөг хүчин мэт улсын бус газруудын гарт, химийн зэвсэг орохыг байж болшгүй зүйл гэж онцолсон байна». Энэ тухай ОХУ-ын ГХ-ийн тэргүүн Сергей Лавров өнөөдөр оросын телевизийн «1-р сувагт» өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Оросын том десантын хөлөг онгоц «Николай Фильченков» найрсаг айлчлалаар зочлон орсон Сири улсын Латакия хотод Башар Асад, Владимир Путин нарыг дэмжсэн цуглаан болж өнгөрчээ. Аяндаа бий болсон цуглаан дээр 2 улсын далбаа, ерөнхийлөгчдийн хөрөг зураг, орос хэл дээр бичсэн уриа лоозунгийн хамт хотын иргэд гудамжинд гарч иржээ.

 

НҮБ-ы АЗ-ийн баталсан 2118-р тогтоол сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдэх боломжийг олгож байна гэж БНХАУ-ын ГХ-ийн тэргүүн Ван И НҮБ-ын АЗ-дээр үг хэлэхдээ мэдэгджээ.

НҮБ-ын АЗ-ийн Сирийн химийн зэвсгийн тухай тогтоолыг зөвхөн сирийн засгийн газар ч биш, сөрөг хүчин ч бас мөрдөх ёстой гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгджээ. Түүний хэлснээр, АЗ-ийн шаардлагын дагуу сирийн сөрөг хүчин олон улсын шинжээчидтэй хамтран ажиллах шаардлагатай.

НҮБ-ын АЗ Сирийн химийн зэвсгийг устгах тогтоолыг баталлаа. Баримт бичиг нэгэн дуугаар батлагджээ.Сири улс хорт бодисынхоо бүх нөөцийг устгаж, шинжээчдийг ямар ч саад тотгоргүй улс орон луу нэвтрүүлэхийг тогтоол щаардах болно.

НҮБ-ын АЗ-ийн сирийн асуудлаарх тогтоолын төсөл бүр мөсөн зөвшөөрөгдлөө. Энэ тухай Орос улсын ГХ-ийн тэргүүн Сергей Лавров мэдээллээ.

Оросын ГХ-ийн тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өчигдөр Нью-Йоркод сирийн химийн зэвсгийг устгах асуудлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг зөвшилцлөө.

НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлаарх тогтоол ойрын 2 хоногийн дотор зөвшөөрөгдөж магад гэж ГХ-ийн орлогч сайд Геннадий Гатилов мэдээллээ. Түүний дүгнэснээр талууд харилцан буулт хийж зөвшилцөж байгаа бөгөөд баримт бичигт НҮБ-ын Дүрмийн 7-р заалтыг эх үндэс болгох авч, гэхдээ энэ нь АЗ-ийн нэмэлт батламж зөвшөөрөлгүйгээр Дамаскийн эсрэг хүч хэрэглэх боломжийг олгохгүй юм.

НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүд ГХЯ-ны тэргүүнүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийсэн уулзалт дээр сирийн химийн зэвсгийн хувь заяаг шийдвэрлэх асуудлыг шийдэх арга замыг авч хэлэлцсэн гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдээллээ.

8-р сарын 21-нд Дамаск орчим гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн заринг хэрэглэсэн тухай мэдээлэл Орос улсад бий гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Вашингтон Пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчдийн бүлэг Оке Сельстремийн удирдлаган дор Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн болохыг илрүүлэх материал бүрдүүлэхээр эргэн иржээ.

Орос орон Сирийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг женевийн тохиролцооны хүрээнээс халихгүйгээр зөвшилцөж чадах байх гэж найдаж байна. Энэ тухай ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Нью-Йоркод хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнгээр өнөөдөр мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сирийн хямралыг дипломат замаар зохицуулж, Сирийн асуудлаар Женевийн бага хурлыг тайван замаар явуулж чадна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13