×
Сонин хачин, Долоодугаар сар 2013

Японы Осака хотын амьтны хүрээлэнд Оросоос авчирсан Гого нэртэй цагаан баавгайд 150 кг жинтэй алимтай хоёр мөхөөлдөс өгчээ. Жил бүрийн 7-р сарын 23-ны өдөр түүнд энэхүү бэлгийг барьдаг байна.

АНУ-д дэлхийд хамгийн их олон удаа гэрлэсэн “хос” амьдарч байна. Дэвид болон Лорен Блэр нар нь 30 жил хамт амьдрахдаа 106 удаа гэрлэж байжээ.

Байгалийн үзэсгэлэнт хосгүй булан.Сибирийн уулын тайган дунд гайхамшигтай дүрс бүхий сүрлэг хадан цохионууд ургасан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Байгалийн “Столбы“ /”Шонгууд“/дархан цаазтай газар нь 90 шахам жилийн турш Дорнод Сибирийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байсаар байна.

АНЭ-ын Дубайн Эмиратын засгийн газар тус улсын илүүдэл жингээсээ салахаар шийдсэн иргэдэд нөхөн олговор болгон алт олгохоор шийдвэрлээд байна гэж орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ.

Орчин үед хамгийн бага сэтгэл зовнидог хүмүүс бол норвегууд, харин хамгийн их сэтгэлийн хямралд ордог хүмүүс нигерчууд. Энэ тухай өнөөдөр Лондонд гаргасан “Блумберг”-ийн ажил хэрэгч мэдээнд өгүүлжээ.

Японы дуудлага худалдаан дээр “Рубинэн роман” нэртэй усан үзмийн сорт 400 мянган иений үнэ хүрчээ.

Британийн 70 настай эмэгтэй Жинн Сократ эмэгтэйчүүдийн түүхэнд анх удаагаа дарвуулт усан онгоцоор дэлхийн тойрон аялал хийв.

Сибирийн Кемерово мужид 74 настай Аркадий Эрский гэгч Кемерово хотын их сургуульд элсэнэ. Дэд сургуулийн элсэлтийн шалгалтын комиссийн дэд дарга Олег Баев тэмдэглэхдээ, энэ хүн түүний санаж байгаагаар Кемерово хотын их сургуульд элсэх өргөдлөө өгсөн хамгийн их настай нь аж.

Иракад 92 настай нэгэн өтгөс 22 настай бүсгүйтэй хуримлажээ. Хуримын өдөр түүний 16, 17 настай хоёр ачууд нутгийн бүсгүйчүүдтэй гэрлэжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
1
2
3
4
5
7
8
9
10
11
12
14
15
16
20
21
22
24
25
26
27
28
29
30
31