×
Цаг үеийн тайлбар, Аравдугаар сар 2013

АНУ дэлхийд зонхилж манлайлах байдал эцэслсэн гэж америкийн нэрд гарсан геополитикч, «харцага» Збигнев Бжезиский насан зүг болох үедээ тэмдэглэжээ. Гэвч АНУ дэлхийд манлайлахын төлөө урьдын адил ширүүн тэмцэж, шинэ арга барилыг хэрэглэж байна.

Хятадын эрх баригчид төрийн өрийг тойрон үүссэн нууцгай явууллагыг дэмжив. Төрийн өр хангалттай аюулгүй төвшинд байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян мэдэгджээ. Энэ нь төв засгийн газрын зээлсэн хөрөнгө эсвэл орон нутгийн засаг захиргааны өрөнд хамаатайг тодруулж хэлсэнгүй.

Энэ долоо хоногт Москвад өмнөд солонгос болон оросын шинжээчид БНАСАУ-ын талаархи Пак Кын Хейн бодлогыг хэлэлцэх бодолтой байна. Тэд ардчилсан үзэлт Ерөнхийлөгч Ким Дэ Жуны баримталж байсан «нарны илчийн бодлого» гэгчийг хөндөх бололтой.

Орос улс өрөөсгөл хандлагыг тулган хүлээлгэхгүй, хөтлөгч, хөтлүүлэгч үгүй, итгэлцэл, бие биенээ хүндэтгэх явдал улс хоорондын харилцааны үндэс болох байгуулалыг Ази,Номхон далайн бүс нутагт төлөвшүүлэхийн төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Индонезид хийх Ази,Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад зориулсан өгүүллэгдээ мэдэгджээ.

Америкийн нисэгчгүй нисдэг аппаратууд болон шумбагч онгоцыг эсэргүүцэх тагнуулын нисэх онгоц, радарууд японы арлуудад бий болно. Өчигдөр эдгээр хоёр улсын гадаад улс төр, батлан хамгаалах тусгай газруудын тэргүүн нар Токиод зөвлөлдөж эл асуудлаар тохиролцсон байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
1
2
3
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
23
26
27
28
29
30
31