×
Цаг үеийн тайлбар, Долоодугаар сар 2013

Чөлөөт худалдааны бүсийг байгуулахыг Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг «азийн гурван бар» ахин оролдоно.

Умард Солонгос ахин дэлхийн хэвлэлийн анхаарлын төвд байна. Панамын эрх баригчид умард солонгосын ачаа тээврийн хөлөг онгоцыг саатуулж, элсэн чихэр хийсэн шуудайнуудаар дарсан зэвсэг илрүүлжээ.

Умард Солонгос «энх тайван давшилтаа» үргэлжлүүлж байна. Солонгосын хойгт дайн гарцаагүй хийнэ гэж гурван сарын өмнө умард солонгосын төлөөлөгчид мэдэгдээд гадаад улсуудын элчин сайдын яамдыг Пхеньянээс гаргаж явуулахыг шаардсан билээ. Одоо бүх юм өөрчлөгдсэн байна.

Египетийн ерөнхий прокурорын газар огцорсон ерөнхийлөгч Мухаммед Мурси болон “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний удирдагчдын эсрэг нэхэмжлэл гаргахаар судлаж байна.

Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлгүүд химийн зэвсэг хэрэглэснийг нотлосон маргашгуй баримтуудыг Орос улсаас НҮБ-ын АЗ-ийн байнгын гишуудэд олгосон тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин нар мэдээлэв.

Энэ долоо хоногийн эхээр иргэний дайн, эдийн засгийн дампууралд тулсан Египет улс энэ амралтын өдрүүд гэхэд гаднаас гэнэт өгөөмөөр тусламж авсан байна. Арави хойгийн нефтиэр баялаг хаант улсууд египетийн хувьсгал ба иргэний засаглалыг хамгаалахаар шийдвэрлэжээ. Валют, эдийн засгий нь тогтонги болгохын тулд Каирт олон тэрбүм доллар гаргах тухай Саудын Арави, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Катар зэрэг дөрвөн орон зарлан мэдээлэв.

Оросын армид программистууд шаардлагатай байна. Тус улсын БХЯ ны сайд Сергей Шойгу авъяаслаг оюутан залуучуудыг црэгийн боловсруулалтуудад татахыг хүсч байна. Тухайлбал, Санкт-Петербургийн Үндэсний мэдээллийн технологийн их сургуулийн оюутан залуус. Саяхан тэд программ хангамжаар тав дахь удаагаа дэлхийн аврага болсон.

Африкийн холбоо Египет улсыг байгууллагынхаа бүрэлдхүүнээс тур хасав.Тус улсад « Үндсэн хуульд нийцэхгүй өөрчлөлт» гарсантай холбогдуулан ийн шийдвэр гаргажээ. Цэргийнхэн Ерөнхтйлөгч Мухаммед Мурсийг огцоруулж, төрийн тэргүүний үүрэг тур гүйцэтгэгчийг томилож, арми « хямралын эсрэг төлөвлөөгөөг батласан явдлыг Африкийн холбоо ийн өөрчлөлт хэмээн үзэж байна. Харин «Лалын ахан дуус» хөдөлгөөнөөнс өөгшүүлж байгаа баривчлагдсан Мурсийн талынхан хотуудын талбайд ахин гарч байна.

Умард Солонгосын хамгийн их туршлагатай хашир дипломат ажилтны нэг Ким Ге Гван зургаан талын хэлэлцээг сэргээх асуудлаар Москвад зөвлөлдөв.

ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Брунейд Зуун-өмнөд Азийн орнуудын холбооны бус нутгийн аюулгуй байдлын асуудлаархи форумын хүрээнд уулзав.

Оросын улсын корпорацуудын удирдагчид болон ерөнхийлөгч буюу засгийн газраас томилох ажилтнууд орлогоо төдийгүй зарлагаа нийт олонд тайлагнах ёстой. 6-р сарын сүүлээр засгийн газар ОХУ-ын хууль тогтоомжод оруулах зохих засварыг батлав. Хөдөлмөрийн яам авилгалыг эсэргууцэх зорилгоор эдгээр засварыг бэлтгэжээ.

Египтийн сөрөг хүчин ерөнхийлөгч Мухаммед Мурсийд шаардлага тавьлаа. Тэр мягмар гаригт өөрийн огцролтын тухай зарлах юм уу, аль эсвэл тус улсад бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал эхлэнэ. 6-р сарын 30 нд буюу ерөнхийлөгчийн тангараг өргөсний нэг жилийн ойн өдөр тус улсын засгийн эрх баригчдыг дэмжигчид болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарсан. Үүний улмаас 10 хүн амь насаа алдаж, хэдэн зуун хүн шархадсан.

АНУ-ын байнгын хяналттай холбоотой дуулиан ням гаригт /6-р сарын 30 /шинэ “европын эргүүлэгт” орж, Цагаан ордонд маш эвгүй уршиг заналхийлж байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
3
4
6
9
10
11
12
13
17
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31