“Сухой Суперджет-100” буюу Sukhoi Superjet 100, SSJ-100 нь оросын бүс нутаг хоорондын зорчигч тээврийн онгоцны төрөлд багтдаг нисэх онгоцны нэр юм. Энэ онгоцыг нисэх онгоц үйлдвэрлэлийн “Сухой” холдингд багтдаг “Сухойн иргэний тээврийн онгоцууд” компани гадаадын хэд хэдэн компаниудтай хамтран бүтээсэн билээ.  “Сухой Суперджет-100” онгоцны төрөлд 78, 98 хүний суудалтай хоёр онгоц багтаж байгаа юм. Энэ хоёр онгоц хоёулаа 3000 километрийн үндсэн болон 4500 километрийн нэмэгдэл нислэгийн алслалтттай үйлдвэрлэгдэх юм. Энэ онгоц цагт 840 километрийн дээд хурдтай 10000 метрийн өндөрт ниснэ. Хамгийн дээд өндөр нь 12500 метр юм. Энэ онгоц оросын эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Сатурн” болон францийн Снекма компаниудын хамтран бүтээсэн тийрэлтэт турбо хоёр хөдөлгүүртэй юм.   “Сухой Суперджет-100” онгоц 2010 оны 11-р сарын 4-нд анхны нислэгээ хийсэн юм. Энэ онгоцыг Армян улсын Армавиа компанийн захиалгаар үйлдвэрлэсэн юм. “Аэрофлот” компанид зориулсан хоёрдох онгоц 2011 оны 1-р сарын 31-нд анх удаа хөөрчээ. Улс хоорондын нисэх хүчний хороо 2011 оны 2-р сарын 3-нд  “Сухой Суперджет-100” онгоцны төрөлд сертификат олгосноороо энэ онгоцыг арилжааны үүднээс ашиглахад “ногоон” гэрэл өгсөн юм. Superjet 100 онгоцны жинхэнэ өрсөлдөгчид нь бөөнөөр үйлдвэрлэж байгаа Бразилийн Embraer E-Jet, Канадын Bombardier CRJ, хятадын туршилтад байгаа ARJ21, Украин, оросын одоо ашиглагдаж байгаа Ан-148 онгоцууд юм.