×
Спорт Тавдугаар сар 2013
Испани, Японы нийслэл Мадрид, Токио хоёр болон туркийн Стамбул 2020 онд Олимпийн наадмыг зохион явуулахад бэлэн байна. Санкт-Петербургад Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны хуралдаан дээр эдгээр хотыг танилцуулав. Эдүгээ дээрх гурван хот 2020 оны Олимпийн наадмыг зохион явуулах эрх эдлэхийн төлөө тэмцээнд тэргүүлэх бараг адилхан боломжтой байна. Гурвуулаа том хотууд юм. Автомашины замын бөглөрөл хотуудад гардаг.
Сочи-2014 Олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко олон нийтэд Сочийн олимпийн болон паралимпийн наадмуудын медалиудыг танилцуулав. Уг медалиуд нь Европ, Азитай тааралдаж болох манай улсын ялгааг брендэд тусгасан төдийгүй, шинэтгэл нь Орос ардын гайхалтай тансаг соёлтой зэрэгцэж буй юм гэж Сочи-2014 оны зохион байгуулах хорооны кино танилцуулга клипд өгүүлжээ. Медалиудыг үнэт чулуу болон тунгалаг поликарбонатаар хийжээ.
Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооноос бөхийн барилдаан, софтбол, сквош зэрэг спортын төрлийг 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтаахыг зөвлөв. Энэ нь Санкт-Петербургад спортын найман төрлийг танилцуулах санал хураалтын үр дүн боллоо. «Спорт-аккорд» олон улсын конвенци тус хотод болж байна. Эдгээр гурван төрлийн нэг нь Олимпийн наадмын бүрэн төгс хөтөлбөрт багтах юм.
Олимпийн хоёр удаагийн аврага Елена Исинбаева Шанхайд /Хятад/ лигийн Очир-эрдэнийн шатны тэмцээнд ялалт байгуулж алт авлаа. Энэ бол түүний 2013 онд оролцсон анхны тэмцээн. Бямба гаригт Исинбаева хоёр дахь удаагийнхаа оролдлогоор 4,70 м өндөрт харайжээ. Хоёрдугаар байранд америкийн тамирчин мэри Саксер орсон бөгөөд тэр 4,60 харайсан. 4,55 метрийн өндрийг авсан Гуравт германы тамирчин Зилька Шпигельбург оржээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
21
22
23
24
25
26
27
28
29