×
Спорт Гуравдугаар сар 2013
ХХУ11 Дэлхийн оюутны спортын наадам эхэлтэл яг 100 өдөр үлдээд байна. Оюутны наадмын бамбар Якутскад хүрчээ. Орос улсын газар нутгийг дамжин гарах буухианы 3 дахь үе тус хотод явагдаж байна. Владивостокод гараагаа авсан буухиа 7-р сарын эхээр Оюутны наадмыг хүлээж авах Казань хотноо барианд орно.
Ерөнхийлөгч Владимир Путин Казань хотноо Универсиадыг бэлтгэх ажлын явцад сэтгэл ханамжтай байна. Төрийн тэргүүн барилга байгууламжуудыг сонирхон үзээд лут том бүтээн  байгуулалт өндөр сэтгэгдэл төрүүлснийг дурдав. Путин Биеийн тамир, спортын зөвлөлийн хуралдааныг нээж үг хэлэхдээ Орос улс 2018 оноос наана спортын тэмцээнд оролцох тамирчдынг визгүй оруулах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэв.
Өнөөдөр британийн нийслэлд дэлхийн шатрын аврага цол горилогчдын хоёр тойрог бүхий тэмцээн эхлэнэ. Магнус Карлсен (Норвеги), Владимир Крамник (Орос), Левон Аронян (Армени), Теймур Ражабов (Азербайжан), Александр Грищук (Орос), Василий Иванчук (Украйн), Пётр Свидлер (Орос), Борис Гельфанд (Израиль) зэрэг найман шатрын их мастер тэмцээнд оролцоно.
2014 оны Сочийн Өвлийн Олимпийн наадмын бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явагдаж  байна. Энэ тухай ОУОХ-ны зохицуулах хорооны төлөөлөгчдөд Орос улсын засгийн газрын шадар сайд Дмитрий Козак мэдээллээ. Олимпийн хорооны байцаагчид Хар тэнгисийн амралтын хотод ес дэхь удаагаа айлчилж байгаа бөгөөд энд үзсэн зүйлдээ тэд сэтгэл хангалуун үлджээ.
Америкийн боксчин Бернард Хопкинс өөрийн эх орон нэгт Таворис Клаудаг ялж Олон улсын боксын холбооны хэмжүүрээр хагас хүнд жинд дэлхийн аврагын цолы нь түүнээс булаан авсан байна. Нью-Йорк хотод урьд шөнө болсон 12 раундтай тулаанд шүүгчид санал нэгтэйгээр түүнд ялалт өгсөн байна. Энэхүү тулаанд 48 настай Хопкинс өөрийн дээд амжилтыг эвдэн боксын түүхэнд хамгийн өндөр настай дэлхийн аврага болсон байна.
Дэлхийн 127 улсаас энэ онд Казань хотноо болох зуны Оюутны спортын наадамд оролцох мэдүүлэг аваад байна гэж өнөөдөр «Казань-2013» хэвлэлийн газар мэдээлэв. Европ, Ази, Африк, Америкийн 127 улсаас авсан мэдүүлгүүдээс харахад Дэлхийн оюутны спортын наадамд оролцогчдын тоо 12 мянгаас давна. Мэдүүлгийг 4-р сар хүртэл хүлээж авах юм.
Сочийн спортын барилга байгууламжууд 2014 оны Паралимпийн наадмыг зохин явуулахад одоо ч бүрэн бэлэн байна гэж өнөөдөр Оросын Паралимпийн наадмын хорооны дэд ерөнхийлөгч Лев Селезнёв мэдэгдлээ. «20 гаруй жилийн турш би дэлхийн олон орноор аялсан. Сочид хийж амжсан зүйл ухаанд багтамгүй гэмээр гайхамшигт үйл болсон.
Чөлөөт бөхийн олимпийн хошой аврага Армен Назарян өлсгөлөн зарлалаа. Олимпийн хөтөлбөрөөс чөлөөт бөхийг хасах тухай гаргасан ОУОХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа Армян, Болгар улсуудын энэхүү тамирчин ийнхүү илэрхийлсэн байна. ОУ-ын спортын барилдааны холбооны вэб хуудсан дээр энэ тухай бичсэн байна.
«Сочи 2014» зохион байгуулах хороо ирэх онд болох өвлийн Олимпийн наадамд сайн дураараа туслагчдыг сонгон авч дууслаа. 200 мянга орчим мэдүүлэг авсан. Нэг орон тооны төлөө 8 хүн өрсөлдсөн тухай тус хороо мэдээлжээ. Гадаадын иргэд сонгох хөтөлбөрт идэвхтэй оролцов. Дэлхийн 100 гаруй улсаас мэдүүлэг ирээд байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
2
4
5
6
8
11
12
13
14
16
18
19
21
22
23
24
25
26
27
29