×
Спорт Хоёрдугаар сар 2013
Бөхийн барилдааныг Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай Олон улсын олимпийн хорооны санал дэлхий даяар тамирчдын эгдүүцэл төрүүлэв. Нэр алдартай бехчууд саналыг эсэргүүцэн шагналаа Олимпийн хороонд буцааж байна. Нэрд гарсан улс төрчид ч Олон улсын олимпийн хорооны санаачилгыг зэвүүцэв. Бөхийн барилдааныг Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай мэдээ мэргэшилтэй тамирчдын сэтгэлийг түгшүүлсээр байна.
Өнөөдөр Буриадын Ардын хурал Олон улсын олимпийн хороо, Оросын олимпийн хороонд хандан чөлөөт бөхийн барилдааныг 2020 оны зуны Олимпийн наадмын хөтөлбөрт үлдээх хүсэлт тавьсан уриалга дэвшүүлж батлав. ОУОХ зуны 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт багтах 25 спортын төрлийг батлав. Бөхийн барилдааныг хассан байна. 2013 оны 9-р сард Буэнос-Айрест ОУОХ-ны чуулганаас бүрэн төгс шийдвэр гаргах юм.
2-р сарын 28 -нд Владивостокд оросын Универсиадын бамбарын буухиаг эхлүүлнэ. Олон улсын оюутны наадмын бэлэг тэмдэг нь Орос улсаар аялаж, 7-р сарын эхэнд Казань хотод болох зуны XXVII Дэлхийн оюутны спортын наадмыг нээнэ. Сүүлийн сард Универсиадын бамбар Алс-Дорнодын холбооны их сургууль дээр байрласан. Тэнд уг бамбар нь хагас жил илүүтэй аяласныхаа дараа хүргэгдэж ирсэн.
2013 оны Олон улсын хүүхдийн Өвлийн VI наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа Башкирын нийслэл Уфа хотод өнөөдөр болно. Уг наадамд дэлхийн 20 орны 59 баг оролцож байгаагийн дотор Монгол улсын баг оролцоно. “2014 оны Сочийн наадам Уфад эхлэнэ.
Олон улсын бөхийн холбооны /FILA/ тэргүүн Рафаэль Мартинеттийг албан тушаалаас нь огцоруулав. Ийм шийдвэрийг Таиландад болсон ФИЛА- гийн товчооны шуурхай хуралдаанаар гаргажээ. Үүний шалтгаан нь Олон улсын Олимпийн хорооноос 2020 оны Зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс жүдо болон чөлөөт бөхийн барилдаанууд болоод эмэгтэй бөхийн барилдаануудыг хасах шийдвэр гаргасан явдал болжээ.
Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх хорооны Олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн барилдааныг хасах тухай зөвлөмжийг алдаатай хэмээн нэрлэв. “Ийм шийдвэр нь дэлхий дахинд түгэн дэлгэрсэн спортын төрлийн нэр хүндийг унагахад  хүргэх болно” гэж бүс нутгийн тэргүүн өнөөдөр мэдэгдэв.
Орос улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков ОУОХ ны зуны ХХ Олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн барилдааныг хасах шийдвэрийг гайхшруулсан шийдвэр гэжээ. “Олимпийн наадмыг бөхийн барилдаангүй” төсөөлөхийн аргагүй юм“ гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ. “Бид ОУОХ-ны гаргасан Олимпийн тоглолтуудаас бөхийн барилдааныг хасах шийдвэрийг өөрчлүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна.
Олон улсын бүх төрлийн бөх барилдааны холбооны товчоо ОУОХ-ны гүйцэтгэх хорооноос бөх барилдааныг 2020 оны зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасахыг зөвлөсөнтэй холбогдуулан 2-р сарын 14-нд Тайландын Пхукетад яаралтай хуралдаан хийх гэж байна.Өнөөдөр оросын төлөөлөгчид Тайланд явахаар мордоно. Энэ оны 9-р сард Буэнос-Айрест ОУОХ-ны чуулганаас 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрийн талаар бүрэн төгс шийдвэр гаргах юм.
Бөхийн барилдааныг зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хорооны зөвлөмж өмнөд солонгосын тамирчид ба спортын түшмэдийн сэтгэлийг зовоож байна. « Үүнд итгэхэд хэцүү. Юу гэвэл бөхийн барилдаан Афинд бүр анхны Олимпийн наадмаас эхлэн олимпийн төрөл байсан, байсаар байна» гэж Олимпийн алтан медальтэй бөх Ан Хан Бон сэтгүүлчдэд мэдэгдэв.
Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хороо бөхийн барилдааныг 2020 оны зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасахыг зөвлөсөн тухай байгууллагын сайтад мэдээлжээ. Өчигдөр Лозанн хотноо ОУОХ-ны гүйцэтгэх хорооны хуралдаанаас мөн шийдвэр гаргав. Сонгодог, чөлөөт ба эмэгтэйчүүдийн зэрэг бүх төрлийн бөхийг хасахыг зөвлөсөн эсэхийг  лавлан тодруулж мэдээлээгүй байна.
Олон улсын олимпийн хороо 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт оруулах спортын төрлүүдийг цөөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр ОУОХ-ны хуралдаанаас спортын олимпийн 26 төрлөөс ямар төрлийг хасах тухай шийдвэр гаргах юм. Таван төрөлт, бадминтон, одон бөмбөг, тхэквандо зэрэг төрлийг хасаж болзошгүй гэж урьдчилан мэдээлсэн билээ. Санал шүүмжлэлийн үр дүнг маргааш зарлана.
2013 оны 2-р сарын 7. Орос улсын Сочи хотод Өвлийн XXII Олимпийн наадам эхлэх хүртэл яг нэг жил үлдэж байгаа юм. Орос улсын түүхэн дэхь анхны Өвлийн Олимпийн нээлт хүртэлх хугацааг улс орноороо тоолох болно. Тус улсын найман хотод буцаан тоолох хуанлийн цагийг ажлуулж эхлүүллээ.
Олимпийн наадмын тэмцээнийг үзэх билет Сочид өвлийн Олимпийн наадам эхлэхээс яг нэг жилийн өмнө Орос улсад худалдаж эхлэв. Олимпийн наадмыг нээх хаах ёслол болон спортын 15 төрлөөр явагдах тэмцээний билет худалдаж байна гэж 2014 оны Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хэвлэл мэдээллийн алба мэдээлэв.
Өчигдөр НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын төлөөлөгчдийн газарт Сочид ХХ11 өвлийн Олимпийн наадам нээгдэх хүртэл үлдээд байгаа 365 өдрийг тоолж эхлэх ёс тертэй үдэшлэг боллоо.

Олимпийн наадам эхэлтэл яг нэг жил үлдээд байна.Өвлийн Олимпийн наадмыг Сочид нээх баяр ёслол хүртэл хэдэн цаг үлдснийг тусган харуулах цаг Москва хотын төвд цохилж эхэллээ. Өнөөдөр ийм цаг нийслэлээс өөр долоон хотод цохилж эхлэв. Олимпийн цагийг Москвагийн төвд Улаан талбайн дэргэдэх Манежная талбайд байрлуулав.

Үндэсний Олимпийн хороодын төлөөлөгчдийн тэргүүн нар 2014 онд Сочид болох өвлийн Олимпийн наадмын бэлтгэлийн асуудлыг тус хотод хэлэлцэж байна. Олимпийн барилга байгууламжууд, түүний дотор саяхан туршилтын тэмцээн явагдсан уулын цанын цогцолборыг уулзалтад оролцож байгаа 75 улсын 200 төлөөлөгчдэд үзүүлжээ.
Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпийн үлдсэн хугацааг тоолох цаг 2-р сарын 7-нд эхлэнэ. Билэгдлийн цагыг нээх ёслол Москвагийн Манежийн талбай дээр болно. Энэ цаг 6 метр өндөр, 8 тонн жинтэй юм. Албан ёсны ажиллагаа дуусны дараа эстрадын одод дуу хуураа өргөж, олимпийн одод баярын үг хэлэх юм байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
1
3
4
5
9
11
15
17
18
19
20
21
22
23
24
25
26