×
Спорт Нэгдүгээр сар 2013
Оросын эмэгтэй уран гулгагчид Загребад Европын аврага щалгаруулах тэмцээний мөнгөн, хүрэл медаль хүртлээ. Аделина Сотникова урьд богино хөтөлбөрөөр тэргуулсэн ч нийт дүнгээр хоёрт оров. Елизавета Туктамышева чөлөөт хөтөлбөр нь амжилттай болсоны ур дунд 3-р байр эзлэв. Италийн эмэгтэй уран гулгагч Каролина Костнер тэмцээнд тэргүүлжээ.  
Универсиад-2013 бамбар асаах ёслол Владивостокод болов. Универсиадын бамбарын буухиа эхэллээ. 60 хүн хотын гудамжуудаар Дэлхийн оюутны наадмын бамбар барьж явна. Оросын спортын гавьяат мастер, Казанийн «Ак Барс» хоккейн багийн ахлагч Алексей Морозов буухиаг нээх хүндэт үүрэг гүйцэтгэв. Тэрээр Ванкуверт өвлийн Олимпийн наадамд ОХУ-ын далбаа барьж явсан билээ.
Орос улсын “КАМАЗ-мастер” багуудын тамирчин Эдуард Николаев “Дакар ралли-2013” уралдааныг хошуучлав. Ерөнхий ангиллын хоёр, гуравдугаар байруудыг Айрат Мардеев болон Андрей Каргинов нар эзлэв. “КАМАЗ-мастерын” энэ удаагийн ялалт нь долоон удаа ялалт байгуулж байсан тус багийг олон жил удирдаж байсан, дэлхийн долоон удаагийн аврага Владимир Чагин карьераа дуусгаснаас хойш анхных юм.
Орос улсын тамирчин Антон Шипулин италийн Антерсельвийн дэлхийн биатлоны цомын шатны буухиа уралдаанд ялалт байгуулав. Бямба гаригт тэр нэгдүгээр байрлалаас гарч улмаар 12,5 км зайг 31 минут 24,2 секундын дотор туулжээ. Хоёрдугаар байрыг словений тамирчин Яков Фак болон удаах байрыг австрийн тамирчин Даниэль Мезотич тус утс эзлэв. Шипулины хувьд энэхүү ялалт нь одоогийн шатанд хоёрдахь нь болоод байна.
Испаний “Барселоны” довтлон тоглогч, аргентины иргэн Лионель Мессийг даваа гаригт ФИФА 2012 оны шилдэг тоглогчоор нэрлэв. 25 настай тамирчин залуу “Алтан бөмбөг” шагналын төлөө тэмцээнд өөрийн нэг багийн тамирчин испаний иргэн Андрес Иньесту болон португалийн Криштиан Роналдог гүцэд түрүүлжээ. Месси нь уг шагналыг дөрөв дэхь удаагаа хүртэж байгаа хамгийн анхны тамирчин боллоо.
“Дакар”олон улсын авто уралдаан өнөөдөр Өмнөд Америкт эхэлнэ. Уг уралдаан Перу улсын нийслэл хот Лимед болно. Дараа нь уг уралдаан Аргентины нутгаар явж, хоёр долоо хоног үргэлжилсний дараа чилийн нийслэл Сантъягод өндөрлөнө. Одоогийн уралдаан 34 дахь удаагийнх юм.
Норвегийн шатарч Магнус Карлсен оросын Гарри Каспаровын аврага амжилтыг эвдэв. Олон улсын шатрын холбооны рейтингээр шатрын их мастер 2861 оноотой итгэлтэй тэргүүлсээр байна. 1999 онд Каспаров 2851 оноотой тэргүүлж, арага амжилт тогтоосон билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
3
4
6
7
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
21
22
23
24
26
28
29
30
31