×
Спорт Арванхоёрдугаар сар 2012
Бүх дэлхийн боксын зөвлөлийн үнэлгээгээр хэт хүнд жингийн дэлхийн аврага асан, оросын мэргэжлийн боксчин Олег Маскаев гурван жил завсарлсныхаа дараа рингдээ амжилттай эргэн ирлээ. Тэрээр Москва орчмын Троицк хотод болсон 10 үетэй тэмцээнд Ямайка улсын боксчин Оуэн Бекийг 3 дахь үе дээр нь нам цохисон байна.
Үндэсний хоккейн лигийн \ҮХЛ\ удирдлагууд болон хоккейчдын үйлдвэрчний эвлэлийн цалингийн асуудлаар хийж байгаа хэлэлцээр дахиад үр дүнгүй боллоо. Хоккейчдын цалингийн хэмжээ болон бонусын талаар талууд тохиролцож чадсангүй. ҮХЛ-д гурав дахь сардаа локаут үргэлжилж байгаа ба тоглолтуудыг ирэх оны эхэн хүртэл хойшлуулсан юм.
Москва хотод болж байгаа Европын хоккейн тэмцээний “Нэгдүгээр сувгын цом”-ын төлөө тоглолтын хоёр шатны дүнгээр оросын шигшээ баг түрүүлж явна. Бямба гаригт оросууд Чехийн багыг 6:0-ийн харьцаатайгаар бут ниргэлээ. Харин шведүүд финүүдийг 3:1-ээр хожсон байна. Хоёр өдрийн тоглолтын дараа оросын шигшээ баг 6 оноотой болж нэгдүгээр байрт явж байна.
ОУ-ын төв нутгийн Липецк хотын 75 настай оршин суугч Виктор Вишняков манай гаригийн хамгийн хүчтэй өвөө боллоо. Тэрээр спортын ахмадуудын хүнд атлетикийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж төрлөх хотдоо эргэн ирсэн байна. Сул цалинтны хувьд спорт бол бүх амьдрал нь, эрүүл чийрэг бие бялдарынх нь нууц юм. Виктор хүнд атлетикаар 63 жил хичээллэж байна.
Алдарт Мохаммед Алигийн хоёр хос боксын бээлийг АНУ-ын Калифорни хотын үнэ хаялцуулах худалдаан дээр тус бүрийг нь 385 мянган доллароор зарсан байна. Эхний хос бээлийг Али 1964 онд эх орон нэгт Сонни Листонтой тоглохдоо өмсөж байжээ. Харин 2 дахий нь АНУ-ын Жо Фрейзерийн эсрэг тоглохдоо өмсөж байсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
1
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
15
17
18
19
20
21
22
24
25
26
27
28
29
30