×
Спорт 17 Арваннэгдүгээр сарын 2012
60-аад оноос хойш анх удаагаа Японы сумо бөхийн холбоо Москва хотноо хүнд жингийн шилдэг бөхчүүдийн үзүүлэн тоглолтыг зохион явуулна. Тэд Оросын эрх баригчидтай үлдсэн зүйлүүдээр тохиролцож байна гэж Токиогийн ХМХ-үүд уламжилж байна. Тэдний үзэж байгаагаар, хоёр өдөр үргэлжлэх японы сумочдын дээд зиндааны “макуути” бөхчүүдийн тоглолтууд нь ирэх оны 6-р сард болох аж.
11-р сарын 21 нээс 12-р сарын 5 хүртэл Ташкентэд зохиогдох Олон улсын шатрын холбооны / FIDE/ Гран-при шатны тэмцээнд олон улсын хүчтэй 12 гроссмейстерууд оролцоно.Ташкентэд явагдах ФИДЕ-гийн Гран-при тэмцээнд Сергей Карякин, Борис Гельман, Руслан Пономарев болон хүчтэй бусад тамирчид оролцоно. Тэмцээн нийт 11 үетэй байна. ФИДЕ-гийн шагналын сан Гран-при тэмцээний үе шат бүрт 170 мянган евро байх юм.
Москва хотын төвийн Горькийн нэрэмжит соёл-амралтын хүрээлэнд Европд хамгийн том хиймэл мөсөн гулгуурын талбайг нээлээ. Энэ жил тус талбайн хэмжээг 18 мянган метр кв хүртэл нэмэгдүүлжээ. 2011 онд Горькийн паркийн мөсөн гулгуурын талбай 106 хоног ажиллахад хагас сая хүн ирж гулгажээ. Мөсөн талбайн орчимд тэшүүрийн дөрвөн прокат, уран гулгалтын сургууль, хоккейн талбай болон мөсөн дээрх бүжгийн хоёр талбай байрлажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
1
4
5
6
7
10
11
13
14
15
18
19
20
21
22
23
24
26
27
28
29
30