×
Спорт Арваннэгдүгээр сар 2012
Япон улсын Мияги хотод болж байгаа тэмцээнд оросын хос гулгалтын тамирчид Вера Базарова, Юрий Ларионов нар чөлөөт хөтөлбөрөөр Гран-при авлаа. Урьд нь тэд бас богино хөтөлбөрөөр шилдэг амжилт үзүүлсэн юм. Хоёрдугаар байрт канадын Кристен Мур-Тауэрс, Дилан Москович нар орсон байна. Америкийн Марисса Кастеллин, Симон Шнапир нар хүрэл медаль хүртчээ.
60-аад оноос хойш анх удаагаа Японы сумо бөхийн холбоо Москва хотноо хүнд жингийн шилдэг бөхчүүдийн үзүүлэн тоглолтыг зохион явуулна. Тэд Оросын эрх баригчидтай үлдсэн зүйлүүдээр тохиролцож байна гэж Токиогийн ХМХ-үүд уламжилж байна. Тэдний үзэж байгаагаар, хоёр өдөр үргэлжлэх японы сумочдын дээд зиндааны “макуути” бөхчүүдийн тоглолтууд нь ирэх оны 6-р сард болох аж.
11-р сарын 21 нээс 12-р сарын 5 хүртэл Ташкентэд зохиогдох Олон улсын шатрын холбооны / FIDE/ Гран-при шатны тэмцээнд олон улсын хүчтэй 12 гроссмейстерууд оролцоно.Ташкентэд явагдах ФИДЕ-гийн Гран-при тэмцээнд Сергей Карякин, Борис Гельман, Руслан Пономарев болон хүчтэй бусад тамирчид оролцоно. Тэмцээн нийт 11 үетэй байна. ФИДЕ-гийн шагналын сан Гран-при тэмцээний үе шат бүрт 170 мянган евро байх юм.
Москва хотын төвийн Горькийн нэрэмжит соёл-амралтын хүрээлэнд Европд хамгийн том хиймэл мөсөн гулгуурын талбайг нээлээ. Энэ жил тус талбайн хэмжээг 18 мянган метр кв хүртэл нэмэгдүүлжээ. 2011 онд Горькийн паркийн мөсөн гулгуурын талбай 106 хоног ажиллахад хагас сая хүн ирж гулгажээ. Мөсөн талбайн орчимд тэшүүрийн дөрвөн прокат, уран гулгалтын сургууль, хоккейн талбай болон мөсөн дээрх бүжгийн хоёр талбай байрлажээ.
Оросын хоккейн залуучуудын шигшээ баг (20 нас хүртэлх хоккейчид) канадын багуудтай хийсэн супер цуврал тэмцээнд тэргүүллээ. Өчигдөр Виктория хотод тэд Баруун холбооны шигшээ багийг 5:2 харьцаатай хожив. Оросын залуу хоккейчдын шигшээ баг канадынхтай нийт дүнгээр хайнцсан ч оноогоор тэргүүлжээ. Оросын залуу хоккейчид Квебек, Онтариогийн залуу хоккейчдын холбооны шигшээ багуудтай бас тоглосон юм.
Оросын Казань хот спортын хөгжөөн дэмжигчид болон жуулчдыг хүлээн авахад бэлтгэж байна. Ойрын жилүүдэд тэнд олон улсын хэмжээний хэд хэдэн уралдаан тэмцээн болох юм. 2018 онд болох дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний шувтрагын тоглолтууд хамгийн хүсэн хүлээсэн үйл явдлуудын нэг болох юм.
Орос улсад найр тавьж хахууль авсан уралдаан тэмцээнүүдэд оролцогчдыг 7 жилийн хорих ялаар шийтгэх болно. Кремлийн бэлтгэсэн энэхүү төсөл нь спортын салбарын авилгатай тэмцэхэд оршино. Гэхдээ ийм арга хэмжээ нь найр тавьж хахууль авсан уралдаан тэмцээнүүдийг үгүй болгож болов уу? Найр тавьж хахууль авсан уралдаан тэмцээнүүд нь орчин үеийн спортын ялангуяа, хөл бөмбөгийн тэмцээнүүдэд олонтоо илэрч болжээ.
11-р сарын 9-11- өдрүүдэд Москвад дэлхийн уран гулгалтын Гран-при цуврал тэмцээн зохиогдоно. Дэлхийн 11 орны хүчтэй уран гулгагчид Сочид энэ 12-р сард зохиогдох финалын тэмцээнд орох эрхийн төлөө өрсөлдөнө. Тамирчдын хувьд энэ нь 2014 оны Өвлийн Олимпийн наадам болох мөсөн гулгуурын талбайд хөл тавих хосгүй боломж байх юм.
Өнөөдөр дэлхий дахин тайван бус байгаа бөгөөд 200 орчим дайны голомт дүрэлзэж байна.Энэ бол иргэний дайнууд, шашин хоорондын сөргөлдөөнүүд, улс хоорондын тэмцэлүүд. Эдгээр голомтуудыг унтраах шаардлагатай байна. Ингэхдээ биеийн тамир спортын арга хэмжээнүүдээр дамжуулан. 2014 онд Олимпийн нийслэл болох оросын Сочи хотод зохиогдсон чуулган чухамдаа энэхүү сэдэвт зориулагдсан юм.
10-р сарын 31-нээс ажлаа эхэлсэн Сочи хотод Олон улсын VI “Дэлхий ба спорт” чуулган дүнгээ гаргав. Чуулганы ерөнхийлөгч Жоэль Бузу тэмдэглэхдээ, Сочийн олон улсын “Дэлхий ба спорт” байгууллагын уулзалтын дараа байгууллагын түүхэнд нэгэн шинэ хуудас эхэлсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
1
4
5
6
7
10
11
13
14
15
18
19
20
21
22
23
24
26
27
28
29
30