×
Спорт 7 Аравдугаар сарын 2012
Оросын боксчин Заурбек Байсангуров дунд жинд Бүх дэлхийн боксын байгууллагын \WBO\ үнэлгээгээр аврагын титмээ хамгааллаа. Байсангуровын Чех улсын Лукашем Конечнытэй хийсэн аврагын титмээ хамгаалах тоглолт өчигдөр шөнө дөлөөр Киев хотод болсон бөгөөд оросын иргэн оноогоор ялсан байна. 12 үеийн тоглолт дуусны дараа шүүгчид санал нэгтэйгээр Байсангуровт ялалт өгсөн байна.
Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпын наадмын бамбарыг аялуулах анхны үзүүлэлт Москвад боллоо. Олимпын бамбар аялах замыг энэ арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Уламжлал ёсоор бамбарыг Грек улсад асаах бөгөөд 2013 оны 10-р сарын 7-нд Москвад авчрих юм. Олимпын бамбар аялах зам нь 65 мянган километр бөгөөд энэ нь Дэлхийн экватороос урт байгаа юм.
Спортын хөгжөөн дэмжигчдийг олноор нь ирүүлэх арга хэмжээ ОУ авах гэж байна. Сочи хотод болох Олимпын наадмын үеэр зочид буудлын үнийг хямдруулна. 2018 оны зун болох дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх гадаадынхан визгүй зорчиж болно. Сочийн Олимпын наадмын үеэр 98 багц медалийн төлөө тэмцэх болно. Энэ нь 2010 онд Ванкуверт болсон наадмаас 12 медалиар их байгаа юм.
Сочид болох 2014 оны Олимпын наадмын бэлтгэл ажлын шийдвэрлэх үе эхэллээ. “Сочи-2014”зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко ОХУ-ын Төрийн Дум дээр сонсгол хийхдээ ингэж мэдэгдлээ. Өвлийн олимпын нээлт болоход 480 хоног үлдлээ. Олимпын бүх объектуудыг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулахын тулд 55 мянган барилагчид гурван ээлжээр ажиллаж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
1
2
3
4
5
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
22
23
24
26
27
29
30
31