×
Спорт Аравдугаар сар 2012
Golden boy-2012 шагналын өрсөлдөгчдийн тоонд оросын 3 хөл бөмбөгч орсон байна. Эдгээр нь “Спартак”, “Локомотив” багуудын хагас хамгаалагчид Жано Ананидзе, Магомед Оздоев болон ЦСКА-гийн довтлогч Ахмед Муса нар юм. Энэ шагналын төлөө 50 хөл бөмбөгч өрсөлдөж байна. Golden boy шагналыг италийн Туттоспорт сонин 21хүртлэх насны шилдэг тоглогчид олгодог юм.
2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аврагын Сочи хотод болох тэмцээний завсар чөлөөгөөр хөгжөөн дэмжигчид бүлээн устай далайн эрэгт биеэ шарж, цанаар гулгаж болох юм. 2018 оны зун тэмцээнүүдийг “Фишт” олимпын цэнгэлдэх хүрээлэнд хүлээн авах юм. Тус бүс нутгийн хамгийн өндөр оргилын нэрээр энэ цэнгэлдэх хүрээлэнг нэрлэсэн байна.
Арабын эмирүүдийн нэгдсэн улсын Абу-Даби хотод бямба гаригт болж өнгөрсөн жудо бөхийн Гран-при тэмцээнээс ОУ-ын иргэн Сергей Самойлович, Кирилл Вопросов нар алтан медаль хүртжээ. 90 килограммын жингийн шувтаргын барилдаан дээр Вопросов, Узбекстан улсын бөх Шерали Жураевийг ялсан байна. Самойлович 100 килограммын жинд мөн узбекийн бөх Рамзиддин Саидовыг ялжээ.
Орост Олимпийн наадмын бамбар Байгал нуурын ёроол, европын хамгийн өндөр Эльбрус нуруу, Хойд туйл, бур сансарт очих юм. Олимпийн наадмын гол бэлэгдэлийн нэг олимпийн галын буухиа ирэх оны 10-р сарын 7-нд гараа авана. Энэ нь олимпийн хөдөлгөөний туухэнд хамгийн өргөн цар хүрээтэй буухиа болно гэж 2014 онд Сочид болох евлийн Олимпийн наадмыг зохион байгууах хороо амлав.
Оросын боксчин Заурбек Байсангуров дунд жинд Бүх дэлхийн боксын байгууллагын \WBO\ үнэлгээгээр аврагын титмээ хамгааллаа. Байсангуровын Чех улсын Лукашем Конечнытэй хийсэн аврагын титмээ хамгаалах тоглолт өчигдөр шөнө дөлөөр Киев хотод болсон бөгөөд оросын иргэн оноогоор ялсан байна. 12 үеийн тоглолт дуусны дараа шүүгчид санал нэгтэйгээр Байсангуровт ялалт өгсөн байна.
Сочи хотод 2014 онд болох Өвлийн олимпын наадмын бамбарыг аялуулах анхны үзүүлэлт Москвад боллоо. Олимпын бамбар аялах замыг энэ арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Уламжлал ёсоор бамбарыг Грек улсад асаах бөгөөд 2013 оны 10-р сарын 7-нд Москвад авчрих юм. Олимпын бамбар аялах зам нь 65 мянган километр бөгөөд энэ нь Дэлхийн экватороос урт байгаа юм.
Спортын хөгжөөн дэмжигчдийг олноор нь ирүүлэх арга хэмжээ ОУ авах гэж байна. Сочи хотод болох Олимпын наадмын үеэр зочид буудлын үнийг хямдруулна. 2018 оны зун болох дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх гадаадынхан визгүй зорчиж болно. Сочийн Олимпын наадмын үеэр 98 багц медалийн төлөө тэмцэх болно. Энэ нь 2010 онд Ванкуверт болсон наадмаас 12 медалиар их байгаа юм.
Сочид болох 2014 оны Олимпын наадмын бэлтгэл ажлын шийдвэрлэх үе эхэллээ. “Сочи-2014”зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко ОХУ-ын Төрийн Дум дээр сонсгол хийхдээ ингэж мэдэгдлээ. Өвлийн олимпын нээлт болоход 480 хоног үлдлээ. Олимпын бүх объектуудыг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулахын тулд 55 мянган барилагчид гурван ээлжээр ажиллаж байна.
Оросын тамирчид Сочид 2014 оны Олимпийн наадамд амжилт гаргахын тулд 15 алтан медаль хүртэх ёстой гэж Оросын Олимпийн хорооны тэргуун Александр Жуков москвагийн нэгэн сургуульд олимпийн хичээл заах үеэрээ мэдэгдэв. Александр Жуков Оросын Паралимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Терентьев, Лондоны Олимпийн мөнгөн шагналтан жудоч Александр Михайлин нартай хамт олимпийн хичээл заахаар очжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
1
2
3
4
5
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
22
23
24
26
27
29
30
31