×
Спорт Есдүгээр сар 2012
Оросын боксчин Александр Поветкин, америкийн Хасим Рахманыг ялж WBA-гийн дэлхийн аврагыг цолоо хамгааллаа. Энэ тулаан урьд шөнө Гамбург хотод болсон юм. Дэлхийн аврагын цолоо хамгаалахын тулд Поветкин, Рахмантай заавал тоглох ёстой байсан юм. Эхлээд энэ тулааныг 7-р сарын дундуур хийнэ гэж төлөвлөж байсан боловч америк нөхөр гэмтэл авсан тул хойшлуулсан юм.
2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аврагад оролцох 11 хотын нэр тодорлоо. Төгсгөлийн нэрсийн жагсаалтад Санкт-Петербург, Екатеринбург, Сочи, Казань, Доод Новгород, Самара, Донын Ростов, Калининград, Волгоград, Саранск, Москва хотууд орсон байна. Ярославль, Краснодар хотууд нэрсийн жагсаалтад багтсангүй.
Монгол улсын бөх Харумафудзи мэргэжлийн сумогийн дээд Йокодзуна цолыг хүртлээ. Тэрээр японы эртний энэ спортын түүхэн дэх 70 дахь “Их аврага” боллоо. Монгол улсын бөх Даваанямын Бямбадорж буюу Харумафудзи, 2007 онд энэ цолыг хүртэж байсан эх орон нэгт Мөнхбатын Даваажаргал буюу Хакухогийн дараа энэ том цолыг хүртлээ.
Сочи хотод болох 2014 оны өвлийн Олимпын наадмын уриа нь оросоор “Жаркие. Зимние. Твои”, англиар “Hot, Cool, Yours” гэсэн байна. Би бээр монголоор “Халуухан, Өвлийнх, Чинийх” гэж чадан ядан орчууллаа. Тус наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко өнөөдөр энэ уриаг албан ёсоор зарлалаа.
Оросын шигшээ баг Пуэртэ-Рикогийн нийслэл Сан-Хуанд болж дууссан Тусгай Олимпиадын хетелберийн дагуу дэлхийн сэлэлтийн аврага шалгаруулах тэмцээнд 12 тууний дотор 6 алтан медаль хуртлээ. Ротанин, Ильина, Онищенко, Яцук, Лоновая, Безруков нар тэргүүний байр эзлэв. Тусгай Олимпиад бол юуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан биеийн тамир, чийрэгжүүлэх ба спортын тэмцээнийг зохион байгуулж байгаа олон улсын байгууллага юм.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Лондонгийн Паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн оросын шигшээ багийн 42 тамирчинд төрийн дээд шагал гардуулав. Кремлийн Александрын Их танхимд өнөөдөр шагнал гардуулах ёслолын ажиллагаа болов. Олеся Владыкина, Алексей Лабзин, Константин Лысенков, Александр Неволин-Светов болон Елена Паутова нарыг Хүндэтгэлийн одонгоор шагнав.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Кремлийн ордонд Лондонгийн паралимпийн наадмын аврагуудад төрийн дээд шагнал гардуулав. Түүнчлэн, Алтан медальтан бүр 4 сая рублийн /140 мянган долл./ мөнгөн шагнал авах юм. Оросын тамирчид паралимпийн хөдөлгөөний удирдагчдын тоонд өөрийн ороны шигшээ багийг итгэлтэй гаргаж ирлээ.
Лондонд болсон Паралимпын наадмын ажиллагаа ням гаригийн үдэш Олимпын цэнгэлдэх хүрээлэн болон Тауэрын гүүрэн дээр болсон галын наадмын гайхамшигтай шоу болон салютаар өндөрлөлөө. Энэ галын наадмыг Темза голын эрэг дагуу байрлуулсан том дэлгэц дээр шууд дамжуулан үзүүлсэн байна.
Буудлагын дэлхийн аврага шалгаруулах оюутны тэмцээнээс ОУ-ын шигшээ баг хоёр алтан медаль хүртлээ. Багын дүнгээрээ оросын шигшээ баг 1-р байранд орсон байна. Хоёрдугаар байранд Өмнөд Солонгосын тамирчид орж, харин хүрэл медалийг Монгол улсын шигшээ баг хүртжээ. Гурван өдөр үргэлжилж байгаа тэмцээний үеэр оросын шигшээ баг 8 алтан медаль хүртээд байна.
Орос улсын шигшээ баг пүрэв гаригийн байдлаар лондонгийн наадамд гуравдгууар байранд явж байна. Оросын иргэд 3 алт, 6 мөнгө болон 3 хүрэл медаль хүртлээ. Пүрэв гаригт усан үсрэлтийн гурвалсан үсрэлтийн төрөлд Денис Гулин, 800 метрийн гүйлтийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Евегний Швецов болон хамгийн шилдэг зээрэнцэг шидэгч Никита Прохоров нар Паралимп-2012 наадмын алтан медалийг багтаа авчрав.
Өчигдөр Лондонгийн Паралимпийн наадмаас Орос улсын тамирчид таван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Орос улсын шигшээ багийн шагналын сагсанд усан сэлэлтийн төрлийн эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд Оксана Савченко, мөн төрлийн эрэгтэйчүүдийн тэмцээнд Александр Неволинов-Светов нар тус тус алтан медаль хүртлээ. Хөнгөн атлетикийн уртын харайлтанд Гоча Кугаев хамгийн хүчтэй нь байлаа.
Лондонгийн Паралимпийн наадамаас даваа гаригт Оросын тамирчид 4 алтан медаль хүртэв. Усан спортын чөлөөт стилийн 50 метрийн зайд Денис Давыдов, мөн төрлийн 200 метрийн зайд Оксана Савченко нар тус тус дэлхийн дээд амжилт тогтоов. Тимур Тучинов байт харвааны тэмцээнд яллаа. Харин Паралимпийн наадмын ширээний тэннисний аврагаар Раиса Чебаника болжээ.
Лондонгийн Паралимпийн наадмаас Орос улсын тамирчид ням гаригт дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Хөнгөн атлетикийн 100 метрийн гүйлтэнд Евгений Швецов, 400 метрт – Алексей Лабзин, уртын харайлтанд Николь Родомакин, усан спортын сэлэлтийн төрөлд Роман Макаров нар алтан медаль хүртэжээ.
2012 оны Лондонгийн Паралимпийн наадмын хоёр дахь өдөр Орос улсын шигшээ багийн тамирчид багтаа гурван алт, хоёр мөнгө болон нэг хүрэл медалы авчирлаа. Алтан медалийг хөнгөн атлетикчид : Маргарита Гончарова уртын харайлтанд, 200 метрийн гүйлтэнд дэлхийн дээд амжилтыг давтасан Роман Капранов болон зээрэнцэгийн шидэлтийн Алексей Ашапатов нар хүртсэн юм.
Стамбулд явагдаж байгаа дэлхийн шатрын Олимпиадад Орос улсын шатарчид дөрөв дараалан хожлоо. Өнгөрсөн баасан гаригт тэд Хятадын өрсөлдөгчөө 3:1 хожив. Хар өнгөөр дүрсүүдээр нүүсэн Александр Грищук нь хятадын Юан Юэгээс давуу хүчтэй байлаа. Түүнчлэн, Дмитрий Яковенко нь мөн хар өнгийн дүрсүүдээр нүүж Ли Чаог хожив. Владимир Крамник - Ван Хао болон Сергей Карякин –Бу Сяньчжи нарын тавилт хайнцав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
2
5
9
12
13
14
15
16
17
18
20
21
22
23
24
27
28
29