×
Спорт 11 Наймдугаар сарын 2012
Лондонд Оросын шигшээ баг уран сайхны сэлэлтийн багийн тэмцээнд Олимпийн наадмын алтан медаль хүртлээ. Оросын сайхан бүсгуйчүүд хоёрт орсон хятадын эмэгтэй тамирчдыг бараг 4 оноогоор хожив. Испанийн баг хүрэл медаль хүртлээ. Бассейнд өөрсөдтэй нь тэнцүү өрсөлдөх баг алга гэдгийг оросын уран сайхны сэлэгчид ахин нотлон харуулав. Оросын эмэгтэйчүүд бүр эхнээсээ тэргүүлэгчдийн хувьд Лондон очлоо.
Монголын боксчин Нямбаярын Төгсцогт олимпийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Хагас шигшээд оросын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4, 5-4, 4-3) харьцаатай буулган авснаар алтан медалийн төлөө тоглохоор болов. Н.Төгсцогт 8-р сарын 12-нд улаанбаатрын цагаар 20.30 цагт олимпийн аваргын алтан медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай тоглоно.
Өчигдөр Лондонд Оросын шигшээ баг Олимпийн наадмын долоон медаль хүртлээ. Уран сайхны сэлэлт, чөлөөт бөхийн барилдаан, хөнгөн атлетикад  гурван алт, чөлөөт бөх,  боксоос гурван хүрэл медаль аваад байна. Мөн волейболчид шөвгийн тэмцээнд оролцох эрх хүртлээ. Сагсан бөмбөгчид шигшээ тэмцээнд хожигдож одоо хүрэл медалийн төлөө өрсөлдөх боллоо.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
28