×
Спорт 10 Наймдугаар сарын 2012
Калифорни муж улсын Торренс хотын 90 настай оршин суугч Гарри Нельсон зуны Олимпийн наадмын хамгийн үнэнч үзэгчийн хувьд алдаршив. Тэрээр бүр 18 наадам үзэж сонирхожээ. Нельсон 1932 онд Лос Анжелест зуны Олимпийн наадмыг анх удаа үзжээ. Түүнээс хойш Берлиний зуны Олимпоос гадна дараагийн бүх наадам оролцожээ.Тэр 1936 онд сурагч байсан учир Берлиний наадамд оролцоогүй.
Оросын эмэгтэйчүүд Олимпийн наадмын уран сайхны гимнастикийн тэмцээнд тэргүүлж байна. Анхны урьдчилсан тэмцээний үр дүнгээр Дарья Дмитриева тэргүүний байр эзлэж, Бээжингийн Олимпийн аврага Евгения Канаева хоёрт орж байна. Залуучуудын дотор европын аврага болсон Дарья Дмитриева Лондон руу явах нь Олимпийн наадам эхлэсний дараа тодров.
Орос улс Лондонд Олимпийн наадмын үеэр хүртсэн медалийн тоогоор 4-р байр эзлэж байна. Өчигдөр Наталья Воробьёва чөлөөт бөхийн барилдааны 72 кг хүртэлх жингээр алтан медаль хүртлээ. Түүнчлэн эмэгтэй боксчин Софья Очигава, Надеждай Торлопова нар тус тус мөнгөн медаль авчээ. Алексей Коровашков, Илья Первухин хоёр 1000 метр зайны каноэ завины уралдаанд 3-р байр эзлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
28