×
Спорт 8 Наймдугаар сарын 2012
Олимпийн наадамд оролцохоор Лондонд очсон Камеруны шигшээ багийн долоон тамирчин алга болжээ. Тамирчид хаана байгааг мэдэхгүй гэж спортын түшмэд мэдэгдлээ.5 боксч, хөл бөмбөгч эмэгтэй ба усанд сэлэгч эдийн засгийн шалтгаанаар ЕХ-ны нутаг дэвсгэрт үлдэхийн тулд Олимпийн хотхоноос зугтаж явсан гэж таамаглажээ. Камеруны эмэгтэй хөл бөмбөгчдийн шигшээ багийн хаалгач бүр Лондод Олимпийн наадам эхлээгүй байтал алга болсон билээ.  
Лондонд Олимпийн наадмын спортын гимнастикийн тэмцээн өндөрлөв. Оросын тамирчид британий нийслэлээс 8 медаль :нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль эх орондоо авчирна. Дөрвөн жилийн өмнө Бээжингийн Олимпийн наадмаас тэд ердөө хоёр хүрэл медаль хүртсэн. Энэ бол жинхэнэ уналт байв. Гимнастикийн төрөлд жинхэнэ ур гувартайгаар харуулж ирсэн оросын гимнастик тэргүүлэх зэргээ алдасан.
Өчигдөр Лондонд оросын тамирчид Олимпийн наадмын нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл нийт зургаан медаль хүртлээ. Уран сайхны сэлэлтийн төрлөөр Светлана Ромашина, Наталья Ищенко нар хослон сэлж, дээд шагнал хүртэв. Мөн Илья Захаров гурван метр өндөр трамплинаас ус руу үсэрч, олимпийн аварга болов. Иван Ухов хамгийн хүчитэй өндрийн харайгч болжээ. Грек-ромын бөх барилдааны төрлөөр Рустам Тотров мөнгөн медаль хүртлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
28