×
Спорт 3 Наймдугаар сарын 2012
Лондонгийн Олимпийн жүдо бөхийн барилдаанд Германы бөх Оле Бишофыг ялж, алтан медалийг хүртэж байсан Өмнөд-Солонгосын жудочин Ким Джэ Бомыг түүний дасгалжуулагч одоо түүнд амралт биш, мэс засал шаардагдаж байна гэж хэлснийг өнөөдөр “Хангёре синмун” сонин нийтэлжээ. Эмч нарын ярьж байгаагаар, 81 кг жингийн 27 настай жүдочинг сүүлийн үед түүний байгаа биеийн байдалтай Олимпийн наадамд өрсөлдөхийг хориглож байжээ.
Хятадын тамирчин У Минься Хэ Зытай хослон 3 метр өндөр тавцангаас зэрэг харайж Олимпийн наадамд гялалзсан амжилт гаргасныхаа дараа гунигтай мэдээ авчээ. Тамирчин эмэтэйн эцэг эх нь эмэг эх, өвгөн аав нь нас барсныг нуужээ. Түүнээс гадна 17 настай У Минься ээж нь хорт хавдартайг мэдэхгүй байсан. Тэр энэ тухай нэлээд удаан мэдэхгүй байв.
Дээд амжилт тогтоож Лондоны Олимпийн наадмын алтан медаль хүртсэн казахстаны хүндийг өргөгч Зульфия Чиншанло 2008 онд Казахстанд шилжин суугаагүй бол хятадын шигшээ баг түрүүлэхэд хувь нэмрээ оруулах байсан гэж өчигдөр «Синьхуа» агентлаг мэдээллээ.Агентлагийн уламжласнаар Жао Чаннин гэдэг нэртэй эмэгтэй тамирчин 19 жилийн тэртээ хятадын төв Хунань мужид төржээ.
Лондонгийн Олимпийн наадам алдагдалтай болно. Зохион байгуулагчдын өндөр өртөгтэй зарлагуудыг харьцуулж үзэхийн хамт британий нийслэлд гурав дахин бага жуулчин ирсэнд шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Зохион байгуулагчдын урьдчилсан дүгнэлтээр Олимпийн наадмын эхний долоо хоногт Лондонд 300 мянга орчим жуулчин ироэх ёстой байжээ. Гэтэл британий нийслэлд ердөө 100 мянган жуулчин иржээ.
Лондоны Олимпийн наадмын хүрээнд Японы шигшээ багийн тэмцээний үр дүн мэргэжилтнүүдийн хувьд гэнэтийн явдал болсон. Японы тамирчид «Голдман Сакс» америкийн банкнаас таамагласнаас илүү 9 медаль аваад байна. Япон олимпийн наадмын долдугаар өдөр гэхэд 17 медальтэй байна. Хятад улс ч тус банкны таамагласнаас илүү 8 медаль авчээ.
Лондоны Олимпийн наадмын аварга, шагналтан болсон оросын тамирчдын нэрийг сийлэн бичсэн зоос Төв банкнаас гаргах тухай ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн нийслэл ороохоор мордохынхоо өмнөхөн мэдээлэв. Ерөнхийлөгчийн хэлснээр алт, мөнгө, хүрэл шагнал хүртэгсдийн нэрийг 1 рублийн мөнгөн, хүрэл зоосон дээр бичнэ.Зоосны бодит өртөг ямар болох вэ гэсэн асуултад Путин хариулж, зах зээл өртөгий нь тогтоохыг тэмдэглэжээ.
Оросын тамирчид Олимпийн наадмын 6 дахь өдөр алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт 6 медаль хүртлээ. Жудоч Тагир Хайбулаев дээд шагнал хүртэв. Оросын жудоч шөвгийн барилдаанд 100 хүртэл кг жингээр Монгол улсын Түвшинбаярыг ялав.Оросын туялзуур жадны эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Гимнастикч Виктория Комова ганцаарчилсан олон төрөлт тэмцээнд 2-р,Алия Мустафина 3-р байр эзлэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
28