×
Спорт 2 Наймдугаар сарын 2012
Лондонгийн Олимпийн наадамд оролцож байгаа Оросын шигшээ багийн тамирчдын дүн дээр спортын түшмэдүүд бус, бөө нар илбэдэж байна. Лондонгийн уралдаануудад манай атлетууд ялалт байгуулахад нь тэдэнд хүч тэнхээ өгөхийн тулд тува, москвагийн бөө нар ер бусын зан үйл явуулав. Москвагийн бөө нарын нэг манай тамирчдыг 38 медаль авна гэж бөөлжээ.
Лондонд Олимпийн наадам дээр шуугиан дэгдэв. Хятадын эмэгтэй усанд сэлэгч Е Шивэнь генийн сэргээш хэрэглэсэн байж магадгүй гэж Америкийн усанд сэлэлтийн дасгажуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Жон Леонард мэдэгджээ. Генийн сэргээш хэрэглэж байгаа тамирчид тэмцээнд оролцож байна гэж аль хэдийнэ ярьцгааж эхлэсэн боловч орчин цагийн шинжлэх ухаан шинэ үеийн сэргээшийг яаж илрүүлэхийг мэдэхгүй байна.
Олимпийн наадам спортын дээд амжилтуудаараа бишрүүлсээр байна. 48 жилийн өмнө зөвлөлтийн гимнастикийн тамирчин Лариса Латынинагийн тогтоосон амжилт ч мөн эвдэгдлээ. Одооноос эхлэл олимпийн хамгийн олон медалийн эзнээр  америкийн усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс тодрох болов. Тэр олимпийн 19 медальтай. Лариса Латынина 18 медаль хүртэж байсан. Гэхдээ оросын эмэгтэй тамирчинд хувийн амжилт гаргасан ялалтын шагналууд нь илүү олон юм.
ОХУ-ын Холбооны анагаах ухаан-биологийн агентлагийн тэргүүн Владимир Уйба Лондонгийн Олимпийн хятадын тамирчдын нууцыг тайлжээ. Түүний үзэж байгаагаар, Хятад улс зөвлөлтийн тамирчдыг бага наснаас нь бэлтгэдэг технологийг ашиглаж байна. “Энэ схем нь зөвлөлтийн үед үйлчилж байсан. Хятадууд юуг ч шинээр зохион бүтээгээгүй бөгөөд үүнийг бүрэн дүүрэн ашиглаж байна.
Олимпийн наадмын бадминтоны хосуудын төрлийн тэмцээнд Өмнөд Солонгосын хоёр хос болон Хятадын нэг хосыг лхагва гаригт Дэлхийн бадминтоны холбоо “ санаатай хожигдсон” шийтгэхээр болов. Санаатайгаар уулзалтыг явуулахыг оролдсон тамирчдыг огцруулах Олимпийн наадмаас шийдвэрийг Олон улсын Олимпийн хороо дэмжив. Тэдгээрийн дунд хятадын Бээжингийн өнгөрсөн Олимпийн аврага тамирчин Юй Ян болон ван Сяоли нар байгаа аж.
Лондонгийн 2012 оны Олимпийн наадмын пүрэв гаригийн тоглолтуудад 18 иж бүрэн медалийн төлөө өрсөлдөнө. Лхагва гаригт оросын тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. Софья Великая туялзуур жадны тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчныг удаалж, мөнгөн медаль хүртлээ. Манай шигшээ багийн цуглуулганд бас нэг мөнгийг Илья Захаров болон Евгений Кузнецов нар трамплины гурван метрийн өндрийн үсрэлтийн төрлөөр авчирлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
28