×
Спорт 1 Наймдугаар сарын 2012
Оросын дугуйн уралдааны тамирчин Ольга Забелинская Лондонгийн Олимпийн наадмын хоёр дахь медалиа хүртлээ. Тэрээр 29 км зайн уралдааны дүнгээр 2008 оны олимпийн аврага америкийн тамирчин Кристин Армстронг алт авч, германы тамирчин Юдит Арндт мөнгө авлаа. Лондонгийн Олимпд Ольга Забелинская өмнө нь дугуйн спортын бүлгийн уралдааны төрлөөр хүрэл авсан.
Лондонгийн Олимпийн наадмын зочид спортын обьектууд, кафе болон дэлгүүрүүдэд банкны бэлэн мөнгөний машин АТМ-ууд байхгүй байгаад сэтгэл дундуур байна. Энэхүү байдал төдийлөн шуугиан тарихгүй ч гэлээ, бусад жижиг сажиг алдаануудын хамт сөрөг сэтгэлдэл бий болгоно. Хэрвээ бэлэн мөнгөний машин болон пластик картыг тойрсон байдлуудтай зохион байгуулагчид сая нэг юм учраа олсон бол, харин харилцаа холбооны асуудлыг тэд шийдвэрлэж чадахгүй аж.
Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс Олимпийн наадмын медалийнхээ тоо хэмжээгээр дэлхийн аварга амжилт тогтоов. Өчигдөр тэр 18,19 дэх медалиэ авчээ. Эхлээд америкийн усанд сэлэгч 200 метр зайны баттерфляй арга маягийн сэлэлтэд мөнгөн, дараа нь АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд чөлөөт арга барилаар 4-г үржих 200 метрийн бухианд алт медаль хүртчээ.
Олон улсын бадминтоны холбоо Хятад Өмнөд Солонгосын эмэгтэй тамирчдын хос тоглолтыг мөрдөж байцаана. Хятадын Юй Ян, Ван Сяоли хоёр болон өмнөд солоногосын Чун Гюн Ын, Ким Ха На нар хагас шигшээ тэмцээнд оролцох эрх хугацаанаас өмнө эдлэсэн учир энэ удаагийн тоглолт цаашдын тэмцээнд нь ямар ч ач холбогдолгүй болжээ.
100 мянга орчим үзэгч гадаадаас Лондоны Олимпийг сонирхон иржээ. Энэ нь зохион байгуулагчдын төлөвлөснөөс гурав дахин бага байна.Үүнээc илүү олон хүн ирнэ гэж бодож байсан. Нийслэлийн эдийн засгийн өсөлт түр зуур эрс нэмэгдэнэ гэж британийн эрх баригчдаас амласан нь бүтэхгүй бололтой. Спортын баяр наадам ялангуяа нийгмийн үйлчилгээний хүрээ тухайлбал театр, музейнуудын орлогод зохисгүй нөлөөлөв.
Өнөөдөр Лондонд зуны Олимпийн наадмын 20 багц медалийн төлөө тэмцээн явагдана. Оросын тамирчид жудо, буудлага, усан харайлт, туялзуур жад, гимнастикийн медалийн төлөө өрсөлдөх юм. Өчигдөр оросын жүдоч Иван Нифонтов хүрэл, хүндийг өргөгч Светлана Царукаева мөнгө, спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ баг багийн олон төрөлт тэмцээнд мөнгөн медаль хүртлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
28