×
Спорт Наймдугаар сар 2012
Орос улсын усан спортын тамирчин Сергей Пуньков, Оксана Савченко нар Лондонгийн Паралимпийн наадмаас алтан медаль хүртлээ. Тэд финалын 400 метрийн зайн сэлэлтэнд ялсан юм. Эмэгтэй жүдо бөхийн барилдааны 48 кг жинд Виктория Потапова хүрэл медаль хүртлээ. Өмнө нь пүрэв гаригт Владимир Балынец пауэрлифтинг буюу таталт, хэвтээ шахалт, штангтай суултын төрлөөр  мөнгө медаль авчээ.
Лондонгийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд лхагва гаригт зуны Паралимпийн наадмын нээлтийн ажиллагаа боллоо. Наадамд 4000 гаруй тамирчин оролцоно. Тэнд спортын 20 төрөлд медалийн төлөө өрсөлдөнө. Паралимп-2012 наадам 9-р сарын 9-нд өндөрлөнө. Лондонгийн паралимпийн наадамд Орос улсын шигшээ багийн 183 тамирчин 12 төрлөөр өрсөлдөнө.
Лондонд 8-р сарын 29-ээс 9-р сарын 9-нд хооронд өдрүүдэд  зохиогдох зуны XIV Паралимпийн наадамд тамирчид спортын 20 төрлөөр өрсөлдөнө. Орос улсаас 183 тамирчин оролцохоор явсан юм. Шигшээ багийн бүрэлдэхүүнд паралимпийн олон удаагийн аваргууд орсон. Паралимпийн наадамд Орос улсыг усанд сэлэлтийн тамирчин Ольга Соколова тав дахь удаагаа төлөөлж оролцоно.
 Өнөөдөр Лондонд зуны Паралимпийн наадмын нээлтийн ажиллагаа эхлэх  бөгөөд тоглолтууд нь 8-р сарын 29-c  9-р сарын 9--нд хооронд үргэлжлэх юм. Тэмцээнүүдэд нийт 4000 гаруй тамирчин оролцож спортын 20 төрлөөр  өрсөлдөнө. Орос улсын шигшээ багийн 183 тамирчид 12 төрлөөр өрсөлдөнө.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Лондонд 8-р сарын 29-нд нээгдэх паралимпийн наадмын орос улсын шигшээ багийн тамирчдад амжилт хүсэв. Төрийн тэргүүн Кремльд тамирчдыг хүлээн авч уулзахдаа, оросын эрх баригчид паралимпийн тамирчдад өндөржүүлсэн дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх болно гэж цохон тэмдэглэв. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс спортоор хичээллэх бүхий л боломжуудыг нь бий болгоно.
Өнөөдөр 8-р сарын 20 нд Орос улс паралимпийн наадамд оролцох тамирчдаа үдэн гаргана. Оросын паралимпийн  тамирчид хөнгөн атлетик, буудлага болон бусад төрлүүдэд хүчээ сорино. Тэдний ихэнх нь эх орондоо алтан медальтай ирнэ гэж шинжээчид үзэж байна. 200 орчим тамирчид Лондонгийн Парлимпийн наадамд Орос улсыг төлөөлөх юм. Тоглолтууд энэ сарын 29 ний өдөр Лондонд эхэлнэ.
ЗСБНХУ аль хэдийн задран бутарсан ч гэлээ, зөвлөлтийн спортын ялалт бий юм. Лондонгийн Олимпийн наадмаас хуучин зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын авсан медалиудыг нэмж тоолж үзсэн стэгүүлчид ийм дүгнэлтийг хийжээ. Үүний дүнд 163 шагнал нь Хятад, АНУ-ын хувьд байж болохгүй. Олимпийн наадмын хаалтын дараа британий ХМХ-үүд өөрсдийгөө зугаацуулан ийн дүгнэжээ.
2016 онд зуны Олимпийн наадам зохиогдох бразилийн Рио-де-Жанейро хотод Олимпийн наадмын таван цагаригтай далбааг хүргэж авчирлаа. Өнгөрсөн ням гаригт 2012 оны Лондонгийн зуны ХХХ Олимпийн наадмын хаалтын ажиллгааны үеэр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роггегийн гараас хүлээн авсан уг далбааг өнгөрсөн шөнө хотын дарга Эдуарду Паис хүргэж иржээ.
Лондонгийн зуны ХХХ Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаа боллоо. Уг ажиллагаанд хэдэн арван мянган хүн оролцов. Хаалтын ёслолын ажиллагаагаар тамирчдын парад болон 2016 онд болох Олимпийн наадмын далбааг Рио-де-Жанейро хотод шилжүүлэх хийгээд Олимпийн бамбарыг унтраах ёслолууд боллоо. Хаалтын ажиллагаа гурван цаг үргэлжлэв. Ёслолын ажиллагааны гол сэдэв нь британий дуу хөгжим болон мод загвар байв.
“Лондон-2012” зуны XXX Олимпийн наадмын сүүлийн өдөр боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол улсын боксчин Нямбаярын Төгсцогт аваргын төлөө шийдвэрлэх тулаанд Кубын тамирчин Робейси Рамирез Карразанад 14-17 (5-6; 4-4; 5-7) харьцаатай ялагдаж Олимпийн наадмын мөнгөн медаль хүртлээ.
Олон улсын Олимпийн хороо Өмнөд-Солонгосын шигшээ багийн тамирчин Пак Чон Вуг шагнал авах ёслолд орохыг хоригложээ. Пак Чон Ву нь дэлхий дахинд “Токто бол манай нутаг дэвсгэр” гэсэн улстөрийн утгатай зурагт хуудсыг дэлхий дахинд харуулсан аж. Үүний дараа зохион байгуулагчид ийм шийдвэрийг гаргав.
Лондонгийн Олимпийн наадмын хаалтын өмнөх өдөр оросын олимпийн тамирчдын хувьд маш үр дүнтэй болж өнгөрлөө. Орос улсын шигшээ багийнхан 15 медаль багтаа авчирсаны 6 нь алт, 4 мөнгө, 5 хүрэл байв. Энэ бол нэг өдрийн дээд амжилт. Елена Лашманова болон Сергей Кирдяпкин спортын явганы төрлийн 20 болон 50 км зайны аврага боллоо.
Лондонд Оросын шигшээ баг уран сайхны сэлэлтийн багийн тэмцээнд Олимпийн наадмын алтан медаль хүртлээ. Оросын сайхан бүсгуйчүүд хоёрт орсон хятадын эмэгтэй тамирчдыг бараг 4 оноогоор хожив. Испанийн баг хүрэл медаль хүртлээ. Бассейнд өөрсөдтэй нь тэнцүү өрсөлдөх баг алга гэдгийг оросын уран сайхны сэлэгчид ахин нотлон харуулав. Оросын эмэгтэйчүүд бүр эхнээсээ тэргүүлэгчдийн хувьд Лондон очлоо.
Монголын боксчин Нямбаярын Төгсцогт олимпийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Хагас шигшээд оросын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4, 5-4, 4-3) харьцаатай буулган авснаар алтан медалийн төлөө тоглохоор болов. Н.Төгсцогт 8-р сарын 12-нд улаанбаатрын цагаар 20.30 цагт олимпийн аваргын алтан медалийн төлөө Кубын залуу тамирчин Робейси Рамирез Карразанатай тоглоно.
Өчигдөр Лондонд Оросын шигшээ баг Олимпийн наадмын долоон медаль хүртлээ. Уран сайхны сэлэлт, чөлөөт бөхийн барилдаан, хөнгөн атлетикад  гурван алт, чөлөөт бөх,  боксоос гурван хүрэл медаль аваад байна. Мөн волейболчид шөвгийн тэмцээнд оролцох эрх хүртлээ. Сагсан бөмбөгчид шигшээ тэмцээнд хожигдож одоо хүрэл медалийн төлөө өрсөлдөх боллоо.
Калифорни муж улсын Торренс хотын 90 настай оршин суугч Гарри Нельсон зуны Олимпийн наадмын хамгийн үнэнч үзэгчийн хувьд алдаршив. Тэрээр бүр 18 наадам үзэж сонирхожээ. Нельсон 1932 онд Лос Анжелест зуны Олимпийн наадмыг анх удаа үзжээ. Түүнээс хойш Берлиний зуны Олимпоос гадна дараагийн бүх наадам оролцожээ.Тэр 1936 онд сурагч байсан учир Берлиний наадамд оролцоогүй.
Оросын эмэгтэйчүүд Олимпийн наадмын уран сайхны гимнастикийн тэмцээнд тэргүүлж байна. Анхны урьдчилсан тэмцээний үр дүнгээр Дарья Дмитриева тэргүүний байр эзлэж, Бээжингийн Олимпийн аврага Евгения Канаева хоёрт орж байна. Залуучуудын дотор европын аврага болсон Дарья Дмитриева Лондон руу явах нь Олимпийн наадам эхлэсний дараа тодров.
Орос улс Лондонд Олимпийн наадмын үеэр хүртсэн медалийн тоогоор 4-р байр эзлэж байна. Өчигдөр Наталья Воробьёва чөлөөт бөхийн барилдааны 72 кг хүртэлх жингээр алтан медаль хүртлээ. Түүнчлэн эмэгтэй боксчин Софья Очигава, Надеждай Торлопова нар тус тус мөнгөн медаль авчээ. Алексей Коровашков, Илья Первухин хоёр 1000 метр зайны каноэ завины уралдаанд 3-р байр эзлэв.
Хятадын тамирчдын амжилт өрсөлдөгчдий нь сэтгэлийг догдлуулж байна. Усанд сэлэгч эмэгтэй Йе Шивэнь анхаарлын төвд байна. Австралийн дасгалжуулагчид Лондоны Олимпийн наадмын аврагыг сургуулилуулж байгаад австралийн спортын түшмэд дүргүйцэж байна. Лондонд Авсралийн шигшээ багийн амжилт ялимгүй байхад тэр гайхамшигт үр дүнгээ ахиулсаар байна. Өөр шуугиан маргаан сэргээш хэрэглэсэн байх гэж Йе Шивэнийг сэжиглэсэнтэй холбоотой.
Лондонгийн олимпийн бөхийн дэвжээнд Монгол улсыг төлөөлсөн дэлхийн аварга С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдаж, ялалт байгууллаа. Тэрбээр олимпийн медаль зүүсэн Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болж байна. С.Батцэцэг ийнхүү Лондонгийн олимпийн наадмаас Монголын гурав дахь медалийг эх орондоо авчирлаа.  
Олимпийн наадамд оролцохоор Лондонд очсон Камеруны шигшээ багийн долоон тамирчин алга болжээ. Тамирчид хаана байгааг мэдэхгүй гэж спортын түшмэд мэдэгдлээ.5 боксч, хөл бөмбөгч эмэгтэй ба усанд сэлэгч эдийн засгийн шалтгаанаар ЕХ-ны нутаг дэвсгэрт үлдэхийн тулд Олимпийн хотхоноос зугтаж явсан гэж таамаглажээ. Камеруны эмэгтэй хөл бөмбөгчдийн шигшээ багийн хаалгач бүр Лондод Олимпийн наадам эхлээгүй байтал алга болсон билээ.  
Лондонд Олимпийн наадмын спортын гимнастикийн тэмцээн өндөрлөв. Оросын тамирчид британий нийслэлээс 8 медаль :нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль эх орондоо авчирна. Дөрвөн жилийн өмнө Бээжингийн Олимпийн наадмаас тэд ердөө хоёр хүрэл медаль хүртсэн. Энэ бол жинхэнэ уналт байв. Гимнастикийн төрөлд жинхэнэ ур гувартайгаар харуулж ирсэн оросын гимнастик тэргүүлэх зэргээ алдасан.
Өчигдөр Лондонд оросын тамирчид Олимпийн наадмын нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл нийт зургаан медаль хүртлээ. Уран сайхны сэлэлтийн төрлөөр Светлана Ромашина, Наталья Ищенко нар хослон сэлж, дээд шагнал хүртэв. Мөн Илья Захаров гурван метр өндөр трамплинаас ус руу үсэрч, олимпийн аварга болов. Иван Ухов хамгийн хүчитэй өндрийн харайгч болжээ. Грек-ромын бөх барилдааны төрлөөр Рустам Тотров мөнгөн медаль хүртлээ.
Лондонгийн Олимпийн наадмын 10 дахь өдөр оросын шигшээ багийн тамирчид гурван алтан медаль багтаа авчирлаа. Алия Мусиафина гимнастикийн шилдэг тамирчнаар тодров. Бас нэг алтыг чөлөөт бөхийн барилдаанаар Алан Хугаев хүртлээ. Гүйлтийн тамирчин Юлия Зарипова 3000 метрийн зайны бартаа замын гүйлтэнд тэргүүлэв. Өндрийн харайлтын дэлхийн аврага Исинбаева даваа гаригт Олимпийн гурван удаагийн аврага болж чадсангүй.
Өнөөдөр Лондоны Олимпийн наадамд оролцогчид 18 багц медалийн төлөө өрсөлдэнэ. Оросын тамирчид Елена Исинбаева тулгууртай харайлт, Гульнара Галкина-Самитова, дэлхийн аврага Юлия Зарипова нар саадтай гүйлтийн алтан медалийн төлөө тус тус тэмцэнэ. Спортын гимнастикчид гурав, грек-ромын бөхчид хоёр багц медалийн төлөө өрсэлдэх юм.
  Лондонгийн Олимпийн наадамд Орос улсмын шигшээ багийн жүдо бөхийн барилдааны гайхамшигтай тоглолтын дараа 80-аад оны Олимпийн аврага Эцио Гамбад шинэ гэрээг санал болгоно гэж Орос улсын Жүдо бөхийн холбооны биеийн тамирын захирал Анатолий Ларвков үзэж байна. Тоглолтуудын жүдо бөхийн бариладанд оросын бөхчүүд гурван “алт “, нэг” мөнгө”, нэг” хүрэл” авсан.
Лондонгийн Олимпийн наадмын хөлбөмбөгийн финалын дөрөвний нэгийн тоглолтонд Өмнөд-Слонгосын баг Их британий багийг яллаа. Бямба гаригийн хоёр багийн тоглолт үндсэн болон нэмж авсан цагаар 1:1 оноотой бйасан. Тэмцээний дүнг лондонгийн “Челси” багийн гол тоглогч Дэниел Старридж шийдвэрлэжээ. Хоёр багийын хөл бөмбөгчид дөрвөн удаа бөмбөг оруулахад, Старридж оруулж чадсангүй.
Олимпийн наадмын эхний долоо хоног багийн нийт дүнгээр лидерийг гаргасангүй. АНУ болон Хятад чухамдаа зуузай холбон давхиж байна. Нөгөөтэйгүүр, өрсөлдөөнтэй хэдхэн өдөр нь наадмын зохион байгуулагчдын болон шүүгчдийн алдаа дутагдалууд хийгээд алмайруулах Олимпийн нийт алдагдалуудыг илрүүлэхэд хүрэлцээтэй байв. Олимпийн наадмын эхний долоо хоногт спорт сохирхогчдын онцгой анхаарал усан сэлэлт, жүдо бөхийн барилдаан, буудлага, жад болон хүнд атлетикт хандасан байв.
Хятадын усан сэлэлтийн тамирчин Сунь Ян 1500 метрийн зайны сэлэлтийн төрөлд олимпийн алт авлаа. Тэр уг зайг 14:31,02 хугаацаанд туулж, дэлхийн дээд амжилтыг тогтоов. Энэ бол лондонгийн олимпийн тоглолтуудад түүний авсан дөрөв дэхь шагнал. Гараанд хоёрдугаарт канадын сэлүүрчин Райан Кохрейм /14:39,63/ иржээ. Хүрэл медалийг Тунисийн багийн төлөөлөгч Уссам Меллоули хүртжээ.
Лондонгийн Олимпийн наадмын 9дэхь өдөр буюу ням гаригт тамирчид нийт 23 цогц медалийн төлөө өрсөлдөнө. Тэдгээрийн 6 цогц медаль нь хөнгөн атлетийн тамирчдад ирэх юм. Гол шигтгээ нь эрэгтэйчүүдийн 100 метрийн зайны гүйлтийн финалын тэмцээн байх болно. Түүнчлэн, Олимпийн тоглолтуудын түүхэнд анх удаагаа эмэгтэй боксчдын тулалдаан болно.
Олимпийн Лондон хот олон хүнтэй болсон нь мэдэгдэхүйц болжээ. Хөгжөөн дэмжиг хэсэг хүмүүсийн дунд янз бүрийн орнуудын, үндэсний далбааныхаа өнгөтэй хувцасласан юм уу, өөрийн орны нэртэй цамц өмссөн хүмүүс тодорно. Британы нийслэлийн гудамжаар энэ өдрүүдэд өөрийн гална өнгөө оросын шигшээ багийн хувцасын өнгөөр сольсон нилээд хэдэн хоёр давхар автобусууд явж байна.
Украйн улс Олимпийн наадмын боксын 1/8 тэмцээний дүнгээр Лозанн дахь биеийн тамир спортын арбитрын дээд шүүхэд хандаж болох юм. Украины тамирчин Евгений Хитров, британий боксчин Энтони Огого нарын тэмцээнд шүүгчид Олимпийг зохион явуулагч орны талд шүүжээ. Лондонгийн Олимпийн наадмын шүүгчийн энэхүү шуугиантай явдал одоогийн байдлаар хамгийн их шуугиан тарьсаар байгаа бөгөөд харамсалтай нь энэ ганц жишээ биш юм.
Өнөөдөр Лондонгийн Олимпийн наадмын 8 дахь өдөр спортын 23 төрлөөр 25  цогц медалийн төлөө өрсөлдөх болно. Эмэгтэй теннисчдийн финалын алт медалийн төлөөх тоглолтонд Мария Шарапова, АНУ-ын Серена Уильямс нар өрсөлдөх юм. Олимпийн наадмын долоо дахь өдөр оросын шигшээ багийн хувьд “мөнгөн” өдөр болж өнгөрөв.
Лондонгийн Олимпийн жүдо бөхийн барилдаанд Германы бөх Оле Бишофыг ялж, алтан медалийг хүртэж байсан Өмнөд-Солонгосын жудочин Ким Джэ Бомыг түүний дасгалжуулагч одоо түүнд амралт биш, мэс засал шаардагдаж байна гэж хэлснийг өнөөдөр “Хангёре синмун” сонин нийтэлжээ. Эмч нарын ярьж байгаагаар, 81 кг жингийн 27 настай жүдочинг сүүлийн үед түүний байгаа биеийн байдалтай Олимпийн наадамд өрсөлдөхийг хориглож байжээ.
Хятадын тамирчин У Минься Хэ Зытай хослон 3 метр өндөр тавцангаас зэрэг харайж Олимпийн наадамд гялалзсан амжилт гаргасныхаа дараа гунигтай мэдээ авчээ. Тамирчин эмэтэйн эцэг эх нь эмэг эх, өвгөн аав нь нас барсныг нуужээ. Түүнээс гадна 17 настай У Минься ээж нь хорт хавдартайг мэдэхгүй байсан. Тэр энэ тухай нэлээд удаан мэдэхгүй байв.
Дээд амжилт тогтоож Лондоны Олимпийн наадмын алтан медаль хүртсэн казахстаны хүндийг өргөгч Зульфия Чиншанло 2008 онд Казахстанд шилжин суугаагүй бол хятадын шигшээ баг түрүүлэхэд хувь нэмрээ оруулах байсан гэж өчигдөр «Синьхуа» агентлаг мэдээллээ.Агентлагийн уламжласнаар Жао Чаннин гэдэг нэртэй эмэгтэй тамирчин 19 жилийн тэртээ хятадын төв Хунань мужид төржээ.
Лондонгийн Олимпийн наадам алдагдалтай болно. Зохион байгуулагчдын өндөр өртөгтэй зарлагуудыг харьцуулж үзэхийн хамт британий нийслэлд гурав дахин бага жуулчин ирсэнд шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Зохион байгуулагчдын урьдчилсан дүгнэлтээр Олимпийн наадмын эхний долоо хоногт Лондонд 300 мянга орчим жуулчин ироэх ёстой байжээ. Гэтэл британий нийслэлд ердөө 100 мянган жуулчин иржээ.
Лондоны Олимпийн наадмын хүрээнд Японы шигшээ багийн тэмцээний үр дүн мэргэжилтнүүдийн хувьд гэнэтийн явдал болсон. Японы тамирчид «Голдман Сакс» америкийн банкнаас таамагласнаас илүү 9 медаль аваад байна. Япон олимпийн наадмын долдугаар өдөр гэхэд 17 медальтэй байна. Хятад улс ч тус банкны таамагласнаас илүү 8 медаль авчээ.
Лондоны Олимпийн наадмын аварга, шагналтан болсон оросын тамирчдын нэрийг сийлэн бичсэн зоос Төв банкнаас гаргах тухай ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн нийслэл ороохоор мордохынхоо өмнөхөн мэдээлэв. Ерөнхийлөгчийн хэлснээр алт, мөнгө, хүрэл шагнал хүртэгсдийн нэрийг 1 рублийн мөнгөн, хүрэл зоосон дээр бичнэ.Зоосны бодит өртөг ямар болох вэ гэсэн асуултад Путин хариулж, зах зээл өртөгий нь тогтоохыг тэмдэглэжээ.
Оросын тамирчид Олимпийн наадмын 6 дахь өдөр алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт 6 медаль хүртлээ. Жудоч Тагир Хайбулаев дээд шагнал хүртэв. Оросын жудоч шөвгийн барилдаанд 100 хүртэл кг жингээр Монгол улсын Түвшинбаярыг ялав.Оросын туялзуур жадны эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Гимнастикч Виктория Комова ганцаарчилсан олон төрөлт тэмцээнд 2-р,Алия Мустафина 3-р байр эзлэв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
28