×
Спорт Долоодугаар сар 2012
Бразилийн жүдочин Фелипе Китадаи бямба гаригт хүртсэн Лондонгийн Олимпийн наадмын хүрэл медалиа гэмтээж орхижээ. Одоо тэр Олон улсын олимпийн хорооноос шинээр сольж өгөхийг хүсч байна. Тамирчин залуу амжилтандаа ихэд баярлан, түүнээсээ нэг хором ч салахгуйгээр шийдэн, шүршүүрт орохдоо хүртэл зүүсээр байжээ. Харин шүршүүрт Китадаи нь санаандгүй унагаж орхитол, тууз нь тасарч, мэдэгдэхүйц зураас үлдэжээ.
Лондонгийн Олимпийн наадмын эхний өдөр 400 метрийн сэлэлтийн төрлөөр ялалт байгуулсан хятадын тамирчин Е Шивэнь түүнд “алт” авахад нь хориотой допинг тусласныг үгүйсгэж байна. “Допинг хэрэглэвэл шигшээ багт байгаад ямарч нэмэргүй, БУНХАУ –ад үүн дээр маш хатуу байдаг”гэж Е Шивэнь тэмдэглэжээ.
Орос улс Лондонд Олимпийн наадмын үеэр хэвшмэл үзлийг орхиж, шинийг санаачлав. Урьдын Олимпийн наадмуудын Оросын өргөөнд хүмүүс өглөө хүртэл түрс идэж, архи ууж наргиж байв. Одоо байдал огт өөр байна. Манай сурвалжлагч Светлана Андреева Лондоны Олимпийн оросын бүх талбайгаар явжээ. Кенсингтоны цэцэрлэг дэх «Оросын Ордныг» тэндээс сонсогдож байгаа орос дуугаар олж болно.
БНАСАУ-ын хүндийг өргөгч Ким Ун Гук 62 кг хүртэл жингээр дэлхийн дээд амжилтыг ахиулж 2012 оны Олимпийн аварга боллоо. 23 настай хүндийг өргөгч нийт 327 кг өргөв. Энэ нь БНАСАУ-ын шигшээ багийн 3 дахь алтан медаль билээ. Тус улсын шигшээ баг хүнд атлетикийн төрлөөр хоёр алтан медаль аваад байна.
Японы шигшээ баг эсэргүүцлий нь хүлээн зөвтгөсний үр дүнд олимпийн эрэгтэйчүүдийн олон төрөлт тэмцээний мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн гурван удаагийн аварга Кэхэн Утимура япончуудын тэмцээнийг төгсгөсэн билээ. Эхлээд шүүгчид тамирчинд 13,466 балл ногдуулж, японы багийг шагналтнуудын цэсээс хасав. Гэвч дүнг үүнээс өндөр байх ёстой гэж Японы шигшээ баг үзэж эсэргүүцэл мэдүүлэв. Шүүгчид үүнийг хүлээн зөвшөөрчээ.
Саудын Арабын жүдо бахийн тамирчин Войдан Шахерканид Лондонгийн Олимпийн тоглолтуудад хиджабтай барилдахыг нь зөвшөөрчээ. Өмнө нь Олон улсын жүдо бөхийн холбоо лалын шашинтнуудын уламжлалт гивлүүрийн эсрэг байр суурьтай байсан. Түшмэдүүдийн үзэж байгаагаар, оролцогч эмэгтэйд аюул учруулж мэдэх аж. Үүний дүнд тамирчин бүсгүйг ийм төрлийн тусгай дизайнаар хийгдсэн хиджабтай /алчууртай/ гарахыг зөвшөөрчээ.
Лондонгийн Олимпийн тоглолтуудын үеэр өмнөд солонгосын баг гэнэтийн бэрхшээлтэй тулгарчээ, ингэхдээ өрсөлдөгч багтай бус, харин муу шүүгчтэй тулгарсан аж. Энэ тухай өнөөдөр “Кориа таймс” сонин бичжээ.
Лондонгийн зуны ХХХ “Олимпиада -2012” тоглолтуудад оролцож байгаа Монголын тамирчдын эхлэлийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг жинд барилдсан Сайнжаргалын Ням-Очир тавьлаа. Олимп эхлээд 3 хонож байхад жүдо бөхийн 73 кг жинд барилдсан тэрбээр өчигдөр орой хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын тамирчин Декс Элмонтыг юүко үнэлгээгээр ялж хүрэл медалийн эзэн боллоо.
Оросын жүдогийн бөх Мансур Исаев Олимпиада-2012 тоглолтуудын жүдо бөхийн 73 кг жинд Оросын шигшээ багт хоёр дахь алтан медалийг авчирлаа. Оросын тамирчин даваа гаригт японы жүдо бөх Рики Накаог ялсан юм. Оросын бөх Монгол улсын бөх С.Ням-Очир болон францын бөх Юго Легран нарыг тус тус ялжээ.
Олимпын хэрүүл маргаан бямба гаригийн үдшээс эхлэж одоо улам эрч хүчээ авч байна. Британийн ОНХМХ-үүдийн үнэлгээгээр олимпын тоглолтын хоёр дахь өдөр буюу өчигдөр Лондоны олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн 12 мянга гаруй суудал хоосон байжээ. Энэ нь хүссэн хүн байхгүйгээс болоогүй байна. Эдгээр судлуудыг спортын түшмэд, ивээн тэтгэгчид, сэтгүүлчидэд хувиарлаж өгсөн гэж Олимпын тоглолтын зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Коу ярьсан байна.
Оросын гимнастикч Виктория Комова эхний тэмцээнд ялалт байгуулж, спортын гимнастикийн олон төрөлтийн шувтрагад тэмцэх боллоо. Энэ тэмцээнд 4-р байр эзэлсэн Алия Мустафина бас шувтрагад тоглох боллоо. Комова, Мустафина нар савлуур дээр, Ксения Афанасьева, Мустафина хоёр чөлөөт дасгал дээр, Комова, Афанасьева нар бревно дээр тус тус шалгарсан байна. Харайлтад Мария Пасека шалгарсан байна.
Өнөөдөр Лондоны Олимпын наадамын 12 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Оросууд усанд сэлэлт, усанд үсрэлт, жудо, туяалзуур жад, буудлага, гимнастик зэрэг төрлүүдэд өрсөлдөх болно. Ням гаригт оросын олимпын тамирчид гурван хүрэл медалийн эзэд боллоо. Эмэгтэйчүүдийн дугуйн шулуун замын уралдаанд Забелинская гуравдугаарт ирсэн байна. Николай Ковалёв сэлэмний төрлөөр хүрэл медаль хүртсэн байна.
Өнгөрсөн баасан гаригт нээгдсэн Зуны олимпын 30-р наадамд оролцогчид амьдарч байгаа Лондон хот дахь Олимпын тосгонд ОХУ-ын ерөнхий сайд Д. Медведев айлчиллаа. Орос улсын албан ёсны төлөөлөгчдийг тэргүүлж байгаа Медведев, Орос, Их британи улсуудын гар бөмбөгийн шигшээ багын тоглолт өндөрлөсний дараа Олимпын тосгонд айлчилсан юм. Далбаануудын ойролцоо байрлуулсан тунгалаг шоо дөрвөлжин рүү засгийн газрын тэргүүн дөхөж очсон байна.
Лондонд Олимпийн наадамд оросын жудоч Арсен Галстян 60 кг хүртэлх жингээр өмнөд солонгосын Чхой Гван Хенийг хожиж хагас шигшээ тэмцээнд барилдах эрх эдэллээ. Гэрэл зураг
Хятадын эмэгтэй тамирчин И Сылин олимпийн наадмын хийт винтовоор 10 метр зайнаас буудах төрлөөр тэргүүний байр эзлэв. Польшийн Сильвия Богацка хоёрт, хятадын Юй Дань гуравт тус тус орсон тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Оросын Дарья Вдовинагийн шевгийн тэмцээний шийдвэрлэгч цуврал буудлага нь амжилтгуй болжээ. 22 настай тамирчин дөнгөж 8-р байр эзлэв.
Оросын эмэгтэй шигшээ баг олимпийн наадмын «А» булгийн анхны тоглолтод Анголын багийн гишүүдийг хожив. Дасгалжуулагч Евгений Трефиловын удирдлагаар оросын эмэгтэй гар бөмбөгчид африкийн төлөөлөгчдийг 30:27 харьцаатай хожсон байна. Дараа нь оросын шигшээ багийн гишууд 7-р сарын 30-нд Их Британийн шигшээ багтай тоглоно.
Лондонд Оросын Арсен Галстян олимпийн жүдогийн тэмцээнд 60 кг хүртэл жингээр Монакогийн Ян Сиккардийг хожиж, шигшээ тэмцээнд оролцох эрх эдлэв. Оросын жүдоч иппон хэмээх хамгийн өндөр үнэлгээ авчээ. Хагас шигшээ тэмцээнд Галстян Өмнөд Солонгосын төлөөлөгч Гван Хеонтэй барилдана.
Оросын Анастасия Васина, Анна Возакова нар Олимпийн наадмын элсэн талбайд тоглох волейболын анхны тэмцээнд хятадын Си Жан, Сюз Чень хоёрыг хожив. Одоо оросын эмэгтэйчүүд бүлгийн хоёр тэмцээнд Грек, Швейцарын тамирчидтай тоглох юм
Олимпийн наадмын үеэр шүүгчдэд туслах байсан Олон улсын мэргэжлийн бус боксын холбооны шуух комиссын гишүүн 73 настай Гарип Эркуюмчу зочид буудлын өрөөнд нас барсан тухай Туркийн боксчдын холбоо мэдээлэв. Эркуюмчу зурхний багтраагаар нас барсан бололтой. Боксын холбооны ерөнхийлөгч Байрам Алтуг нарс барсан тухай үүний өмнө бас мэдээлсэн билээ.
Лондонд Олимпийн наадмыг зохион байгуулагчид жүдочдын сургуулилах спортын танхимд зааглах нэг ёсны «хана» арга буюу босгов. Израилийн шигшээ багийн төлөөлегч Нитцан Феррарогийн мэдэгдснээр ливаны тамирчдын хүсэлтээр «хана» босгожээ. Тэд израилийн багийн гишуудтэй нэгэн дэвжээн дээр сургулилахаас татгалзав. Феррарогийн хэлснээр энэ нь чухал биш ялимгуй тохиолдол юм.Бид улс төрийг спорттой холихгуй.
Оросын 59 бус нутгийн 436 тамирчин Орос улсыг Лондонд Олимпийн наадамд төлөөлж байна. Манай орны олимпийн хороо энэ удаа хичнээн медаль авахыг таамаглахгуй байна. Гэсэн ч оросын шигшээ баг багийн албан бус нийт ур дүнгээр 3-р байр эзлэх ёстой. Орос улсаас бараг 1 мянган хүнтэй төлөөлөгчидөө зуны Олимпийн ХХХ наадамд явуулав.
Саудын Аравийн эмэгтэй тамирчид Олимпийг нээх ёслолд түүхэнд анх удаа оролцлоо. Лалын уламжлалт хувцастай бусгуйчууд Лондонд багуудын ёс тэртэй парадад оролцов. Хоёр бүсгүй жүдо, нэгэн нь 800 метрийн зайны гүйлтээр өрсөлдэх юм. Саудын Арави, Бруней, Катар зэрэг гурван улс урьд эмэгтэйчүүдийн багуудаа Олимпт хэзээ ч оролцуулаагуй. Харин эдгээр гурван орны эмэгтэйчүүд энэ удаагийн олимпийн тэмцээнд оролцоно.
Өнөөдөр Лондонд зуны Олимпийн наадмын 12 багц медалийн төлөө өрсөлдэх юм. Эрэгтэй, эмэгтэйчууд 10 метр зайнаас винтоовоор буудах төрлөөр өрсөлдэнэ. Эрэгтэй жудочид 60 кг, эмэгтэйчүүд 48 кг хүртэл жингээр түрүүлэгчийг шалгаруулна. Дугуйчид багц медалийн төлөө бүлгээрээ уралдах юм. Өнөөдөр усанд сэлэгчид дөрвөн багц медалийн төлөө өрсөлдэнэ.
Их Британийн хатан хаан II Элизабет Лондонд 2012 оны Олимпийн наадам нээснийг зарлав. Өчигдөр орой Лондонд Олимпийг нээх баяр ёслол болов. Олимпийг нээх ёслолын өмнөхөн Их Британийн нийслэлийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд яруу сайхан шоу болон Олимпид оролцох тамирчдын ёс төртэй жагсаал боллоо. Дэлхийд нэрд гарсан эмэгтэй теннисч Мария Шарапова олимпийн парадад ОХУ-ын шигшээ багийн тугчин болов.
Лондон түүхэнд гуравдахь удаагаа Олимпийн наадам нээлтийг хийв. Шоу гурван цаг үргэлжилж, үзэгч олон британий түүхтэй амжиж танилцаж, английн уламжлалт хошин шогт инээмсэглэж, мэдээж хэрэг олимпийн тамирчдын жагсаалыг үзэв. Урьдчилсан тоо баримтаар, шоуг тэрбум орчим хүн үзсэн аж.Лондонгийн Олимпийн наадмыг нээлтийн төлөвлөгөөг бороо хүртэл зөрчсөнгүй.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр Лондонд нээгдэх Олимпийн Тоглолтуудын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцоно. Засгийн газрын тэргүүн нээлтийн ёслолын ажиллаганд оролцох Орос улсын төлөөлөгчдийг тэргүүлэх юм. Медведев Хатан хаан II Елизаветын Төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүн нарт зориулсан хүлээн авалтанд оролцох юм.
Баасан гаригт Лондонд зуны ХХХ Олимпийн тоглолтуудын нээлтийн ёслолын ажиллагаа эхэлнэ. Тоглолтуудад нийт дэлхийн 205 орны 10500 тамирчин оролцож, 302 медалийн иж бүрдэлийн төлөө спортын 37 төрлөөр өрсөлдөх юм. Эхний медалийн иж бүрдэлийн төлөө Тоглолтуудын маргаашнаас эхлэж өрсөлдөнө: бямба гаригт спортын долоон төрлөөр финалын 12 тэмцээн явагдана.
Олимпийн Лондонд Сочи хотоос оросын өвлийн бяцхан хэсгийг авчирчээ. Британий нийслэлд тоглолтуудын үеэр оросын төлөөлөгчдийн албан ёсны өргөө Russia.Sochi.Park хаалгаа нээлээ. Зохион байгуулагчид жинхэн өвлийн үлгэрийг үзүүлэхээр амлажээ. Лондонгийнхон болон олон тооны жуулчид “Олимпиада -2014 “өвлийн тоглолтуудын уур амьсгалд шумбах боломжтой юм. Лондонгийн төвийн Кенсингтоны цэцэрлэгт хүрээлэнгийн Гайд парк руу зугуухан ордог зүлгэн дээр цас орно.
БНАСАУ-ын эмэгтэй хөл бөмбөгчдийн шигшээ баг колумбийн эмэгтэйчүүдийг 2:0 харьцаатай олимпийн тэмцээнд итгэлтэй хожив. 25 настай довтлогч Ким Сон Уй бөмбөг хоёр удаа сөрөг хаалганд цохиж оруулав. Шотландын Глазгод эдгээр шигшээ багийн тоглолтыг хэрүүл шуугианаас болж нэг цагаар хойшлуулав.
2014 оны Олимпийн наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко Лондонд Олимпийн бамбарын бухианд оролцов. Тэрээр Данийн хунтайз Фредерикээс бамбар аваад бухианы өөртэд нь ногдсон хэсэг дууссаны дараа «Самсунг электроникс» компанийн ерөнхийлөгч Йонгу Кюн Шинд дамжуулж өгөв. Урьд Чернышенко 2010 онд Ванкуверт, 2008 онд Бээжинд түүнчлэн Инсбуркад евлийн залуучуудын олимпийн наадмын буухианд тус тус оролцсон билээ.
ОХУ-ын далбааг Лондоны Олимпийн хотхонд ёс төртэй мандуулав. Олимпийн наадамд оролцож байгаа оросын тамирчид ба дасгалжуулагчид түүнчлэн Оросын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков, Оросын спортын төлөөлөгчдийн тэргүүн Павел Колобков, ОХУ-аас Их Британид суугаа элчин сайд Дмитрий Яковенко нар болон албаны бусад хүмүүс баяр ёслолд оролцов.
Дэлхийн сэргээштэй тэмцэх агентлаг Лондоны олимпийн наадмын өмнө наанадаж 107 тамирчныг урьдчилан шалгаруулах тэмцээнд оруулахаас татгалзан тухай өчигдөр АП агентлаг мэдээлэв. Тус агенитлагийн удирдагч Жон Фейхи Олон улсын олимпийн хорооны хуралдаан дээр сэргээшийг илрүүлсэн баримтуудыг дурдав. Шалгагчдыг хууран мэхлэх боломж бараг байхгүйг сэргээш хэрэглэдэг тамирчид мэдэх ёстой гэж Фейхи онцлов.
Зуны Олимпийн 30 дахь наадам хоёр өдрийн дараа Лондонд гараа авна. Энэ удаагийн Олимпийн медалиуд түүхэнд хамгийн үнэтэй болов. Эдгээр медалийг үйлдвэрлэхэд Монгол улс ба АНУ-ын Юта муж улсаас найман тонн алтан, мөнгөн, зэс аввчиржээ. Бүх медалийг Лондоны Тауэрт хадгалж байна. Тауэр 900 жилийн түүхэндээ цайз, хаадын өргөө, зэвсгийн агуулах, сан, гяндан байсан юм. Энэ нь хамгийн аюулгүй газар мөн.
Москва хотоос өмнө зүгт орших Тула хотын ОУ-д томоохонд орох амьтны хүрээлэнд 7-р сарын 27-нд гараандаа орох Лондоны Олимпын наадамд зориулсан анхны амьтдын Олимпын наадам болно. Энэхүү зоо-олимп нь лондоны наадам эхлэх тэр өдөр хөгжимчид, жүжигчид оролцсон баярын шоугаар эхлэх юм байна.
Оросын парашютын спортын тамирчид дэлхийн дээд амжилт тогтоолоо. “Оросын сувд” багынхан Москва орчмын тэнгэрт 88 тамирчдаас бүрдсэн цагаан, цэнхэр, улаан өнгөтэй цэцгийг “ургуулж” чадлаа. Оросын хүүхнүүд өөрсдийнхөө дээд амжилтыг эвдэж, оролцогчдын тоог 100-д хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. 84 тамирчин эмэгтэйчүүдээр тэнгэрт нэгэн дүрс гаргасан германын шигшээ баг урьд нь дэлхийн дээд амжилтыг тогтоосон байсан юм.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин бямба гаригт Лондонгийн Зуны Олимпийн XXX тоглолтуудад оролцох оросын баг тамирчидтай уулзаж, тэдний ялалтын хүчинд Лондонгийн стадионд аль болох олон удаа Орос улсын далбаа мандаж, Оросын төрийн сүлд эгшиглэх болтугай гэж ерөөжээ. Ерөнхийлөгч “олимпийн шигшээ баг болон гишүүн бүр олон зүйлийг чадна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
60 жилийн өмнө ЗСБНХУ ын баг тамирчид Зуны Олимпийн тоглолтуудад анх удаагаа оролцсон. 1952 онд Хельсинкэд зөвлөлтийн шигшээ багийн тамирчид багийн дүнгээрээ АНУ ын дараа, хоёрдугаар байранд орж 71 медаль авчирсан юм. Эдгээр ялалтуудаас хойш ЗХУ руу өөрөөр харах болсон юм. Нина Пономарёва-Ромашкова ЗХУ ын түүхэнд анхны алтан медалийг хүртсэн юм. Хельсинкийн тоглолтуудыг зээрэнцэг шидэлтийн төрөл нээсэн юм.
Орос улсын хөнгөн атлетикийн тамирчид Лондонгийн Зуны Олимпийн тоглолтуудад 11 олимпийн аврагаа авч явна. Дасгалжуулах штаб дээр тамирчдыг олимпийн гараанд сайн бэлтгэлтэй байгаа гэж уламжлав. 7-р сарын 27-8- сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэх Лондонгийн тоглолтуудын хөнгөн атлетикийн төрөлд нийт 47 медалийн төрөл байх болно. Оросын иргэд эрэгтэй спритээс бусад бүх төрлөөр оролцох болно.
Москау Сити Рэсинг авто машины шоу өнөөдөр Москва хотод өндөрлөнө. Формула-1 уралдаанд оролцогч машинуудыг москвагийнхан болон зочид өчигдөр ойроос үзэх боломж байлаа. Болотный талбайд Маккларен, Феррари болон Гран-пригийн цорын ганц оросын оролцогч Маруся гэсэн гурван багын машинуудыг үзүүлэхээр тавьсан байлаа. Эдгээр машинууд өнөөдөр жинхэнэ уралдаанд оролцоно.
Олон улсын Олимпын хороо \ОУОХ\ Кувейт улсыг Лондон хотод болох Олимпын наадамд үндэсний далбаагаа өргөх болон тус улсын сүлд дууг тоглохыг зөвшөөрсөн байна. Тус улсын спортын түшмэдүүдийн хэрэгт улс төрчид нь оролцсныг эсэргүүцэн ОУОХ 2010 онд Кувейт улсын эрхий нь хассан юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
3
8
9
10
14
16
18
20
23
24