×
Спорт Зургаадугаар сар 2012
Оросын шигшээ баг 7-р сарын 27-оос 8-р сарын 12 хүртэл Лондонд болох зуны Олимпийн наадамд багийн нийт үр дүнгээр эхний хүчит гурван багийн тоонд орох төлөвлөгөөтэй байна. Их Британи, Германи, Хятад, АНУ-ын багууд оросынхны гол өрсөлдөгчид болно. Английн нийслэлд спортын 37 төрлөөр 302 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Өчигдөр Италийн хөл бөмбөгийн шигшээ баг Германы хөл бөмбөгчдийг хожиж, Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах шевгийн тэмцээнд оролцож тоглох эрхтэй боллоо. Варшавын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эдгээр хоёр улсын багуудын тоглолт 2:1 харьцаатай төгсөв. «Манчестер Сити» багийн довтлогч Марио Болотелли Германы шигшээ багийн хаалганд бөмбөг хоёр удаа цохиж орууллаа.
Испаний хөл бөмбөгийн шигшээ баг Украйны Донецкд Португалийн өрсөлдөгч багаа пенальти цувралаар хожиж финалын тоглоотонд шалгарч үлдлээ. Үндсэн нэмэлт цаг 0:0 харьцаатай багууд хайнцсан юм. Пенальти цувралд испаниийн тамирчид илүү азтай оролцож 4:2 харьцаатай өрсөлдөгчөө давлаа.
2012 оны Олимпийн наадам удахгүй нээгдэнэ. Лондон бол Олимпийн наадмыг гурван удаа хүлээж авах анхны хот юм. Урьд 1908, 1948 онд Олимпийг хүлээн авч зохион явуулжээ. Их Британийн нийслэл 7-р сарын 27-оос 8-р сарын 12-ыг дуустал жинхэнэ «Вавилон» болж хувирна. Дэлхийн 200 гаруй улсын тамирчид ба маш олон хөгжөөн дэмжигч энэ хотод цугларах юм.
Итал улсын шигшээ багын хөл бөмбөгчид Английн багыг өчигдөр ялж Европын аврагын хагас шигшээд үлдлээ. Энэ тоглолт Киевт 0:0-ийн харьцаатайгаар өндөрлөсөн юм. Тогуулийн цохилтоор италчууд хүчтэй гэдгээ харуулж 4:2-оор хожсон юм. Евро-2012 тэмцээний хагас шигшээд Италийн баг Германий багтай Варшавт 6-р сарын 28-нд тоглох болно. Гэрэл зураг  
Испан улсын шигшээ баг Францийн үндэсний багыг хожиж Европын 2012 оны аврага шалгаруулах тэмцээний хагас шигшээд үлдлээ. Донецк хотод бямба гаригт болсон тэмцээн 2:0 харьцаатайгаар өндөрлөсөн байна. Урьд нь испанчууд францчуудыг зөвхөн нөхөрсөг тэмцээнд л ялж байжээ.Ингээд Дэлхийн болон Европын одоогийн аврага Испан улсын шигшээ баг Евро-2012 тэмцээний хагас шигшээд үлдлээ.
Сочи хотын 500 гаруй иргэд Олимпийн өдрийг тэмдэглэв. Уг баяр Олон улсын олимпийн хөдөлгөөний 116 жилийн ойд зориулагджээ. Уг баяр тус хотын наран шарлагын газар “Олимпийн дасгалаар” эхэлж, дараа нь идэвхитэй амьдрал сонирхогч олон биеийн тамир спортын төрөл бүрийн тэмцээнүүдэд оролцов.
Германы хөл бөмбөгийн шигшээ баг польшийн Гданьскад Грекийн үндэсний багийг 4:2 харьцаатай хожиж, Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах шигшээ тэмцээнд оролцож тоглох эрх эдлэв. Шигшээ тэмцээнд ХБНГУ-ын баг 6-р сарын 24-нд Украины нийслэл Киев хотноо тоглох Англи, Италийн шигшээ багуудын тэмцээнд түрүүлэгчтэй тоглох юм.
Хольмог арга мэхээр барилдах талаар тэргүүлэгсэд өнөөдөр Санкт-Петербургийн Мөсөн ордонд М-1Challenge тэмцээнд оролцоно. Оросын Фёдор Емельяненко, Бразилийн Педро Хиззо нарын халз барилдаан өнөө үдэшийн гол үйл явдал болно. Дэлхий даяар зохион явуулдаг M-1 Challenge тэмцээнд хамгийн хүчит клуб, шигшээ багийн төлөөлөгчид оролцдог.
Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний хэсгүүдийн тоглолтуудаас тунаж үлдэсэн багуудын бүрэлдэнүүн тодорлоо. Тоглолт 6-р сарын 21-нд Варшавт Чехи-Потугал, харин маргааш өдөр нь Гданьскд Герман-Грек, 6 –р сарын 23-нд Донецкд Испани-Франц, харин 6-р сарын 24-ний өдөр Киевт Англи-Италийн тоглолт тус тус болно.
Өчигдөр Испанийн шигшээ багийн хөл бөмбөгчид Хорватын багийг 1:0 харьцаатай хожиж хагас шигшээ тэмцээнд оролцох эрх эдлэв. Тэмцээний үр дүнгээр хорватууд европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнээс хасагдав. Мөн тэр өдөр Италийн хөл бөмбөгчид Ирландын шигшээ багийг 2:0 харьцаатай хожиж бас хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.
Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний бүлгийн 3 дахь шатны тоглолтод Португал, Герман улсуудын шигшээ баг ялалт байгуулж шөвгийн дөрөвт үлдлээ. Украины Харьков хотод португалын хөл бөмбөгчид өчигдөр Нидерландын багыг 2:1 харьцаатайгаар хожсон юм. Харин Львов хотод Германы шигшээ баг Данийн багыг мөн 2:1 харьцаатайгаар ялсан байна.
2012 оны Олимпийн наадмын мянган тасалбарыг хэсэг түшмэд “хар зах” дээр гаргасан асуудлыг олон улсын олимпийн хороо мөрдөж эхэллээ. Лондоны Санди Таймс сонины сурвалжлагчид Ойрхи Дорнодын тасалбарын дамын наймчдын дүрээр ажиллахдаа тасалбарыг хэдэн арван оронд дамаар худалдаж авч болохыг илэрүүлсэн байна.
Шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө тоглолтод оросын шигшээ баг грекийн багт 0:1 харьцаатайгаар хожигдож 2012 оны Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний плей-офф-т гарч чадсангүй. Оросын баг уул нь өчигдөр Грекийн багт хожигдох ёсгүй байсан боловч үнэхээр хүч хүрсэнгүй бололтой. Оросууд тоглолтын санаачлагыг гартаа авсан хирнээ нэг ч гоол хийж чадаагүй юм.
Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний хоёр дахь тоглолтоор Английн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид Шведын багийг хожив. Баасан гаригт Киевт багуудын уулзалт 3:2 харьцаатай өндөрлөв. Англичууд 4 оноо авч Францын багийн адил D бүлэгт тэргүүлж байна. Украинууд 3 оноотой гуравдугаар байранд явж байна. Харин нэг ч оноогүй шведууд финалын дөрөвдэхь тоглотонд орох боломжоо алдаад байна.  
Буриад улсын зурган районы хөгжлийн бэрхшээлтэй дөчин хүүхэд морин спортын уралдаанд орлцоно.“Байкальские самоцветы” дасан зохицох морин спортын уралдаан 6-р сарын 16-20 ны өдрүүдэд Улаан-Үүдийн морин тойруулга дээр болно.
Дэлхийн болон европын хөл бөмбөгийн өнөөгийн аврага испанийн шигшээ баг бүлгийн 2 дахь шатны тэмцээнд ирландын хөл бөмбөгчдийг 4:0 харьцаатай хожив. Тэмцээн өчигдөр орой польшийн Гданьск хотноо боллоо. Үүний өмнө Итали, Хорватын шигшээ багууд Познаньд тоглож хайнцсан байна. Пүрэв гаригийн тэмцээнүүдийн үр дүнгээр Хорват, Испанийн багууд тус тус 4 оноотой боллоо.
Польшид Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн үйлдсэн ажил явуулга Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нарын утсаар хийсэн ярианы гол сэдэв боллоо. 6-р сарын 12-нд Орос, Польшийн шигшээ багууд тоглохын өмнө варшавын цагдаагийнхан хоёр багийн хөгжөөн дэмжэгчдийн «өргөн хүрээтэй байлдааныг» сэрэмжилж чадсангүй.
Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн дээр Германы шигшээ баг Голландын багийг хожив. Уулзалт украины Харьков хотод  лхагва гаригт 2:1 харьцаатай өндөрлөв. Эхний цагийн тоглолт  германы тамирчдын илүүтэй  давуу байдлаар явагдав. Марио Гомес өрсөлдөгч талын хаалганд 2 бөмбөг оруулав.
Өндөр хэмжээнйи тэмцээнийг зохион явуулах «Триумф» Олимпийн бэлтгэлийн төвийг Якутскад барьж дуусав. 7-р сард энд «Орос бол спортын гүрэн улс мөн» сэдэвт олон улсын форум ба дэлхийн бараг 30 улсын 3 мянга орчим залуу тамирчин оролцох «Азийн хүүхдүүд» олон улсын спортын  наадам болно.
Хятадын үндэсний хөл бөмбөгийн шигшээ багийн хахууль өгсөн дөрвөн хөл бөмбөгчийг янз бүрийн хугацаагаар шоронд хорив. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өнөөдөр Хятадын Ляонин баруун-хойд мужийн шүүхээс зохих шийдвэр гаргав. Шэнь Сы гэдэг нэгэн хөл бөмбөгчийг шоронд 6 жилээр хориж, 500 мянган юанийн мөнгөн торгууль ногдуулж шийтгэв.
Оросын хөл бөмбөгийн шигшээ баг Украин, Польш улсуудад болж байгаа Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах бүлгийн 2 дахь шатны тэмцээнд польшийн хөл бөмбөгчидтэй хайнцав. Тоглолт 1:1 харьцаатай дуусав. Урьд мягмар гаригт Чехийн шигшээ баг Грекийн хөл бөмбөгчдийг 2:1 харьцаатай хожсон байна.
Оросын теннисчин Мария Шарапова италын Сара Эрраниг хожиж өөрийн тоглолтын түүхэндээ анх удаа Франц улсын нээлттэй аврага шалгаруулах тэмцээний аврага боллоо. Шувтаргын тоглолт өнгөрсөн бямба гаригийн орой 6:3, 6:2-ын харьцаатайгаар өндөрлөсөн байна. Ингэснээрээ Мария Шарапова “Том дуулага” цуврал тэмцээний бүх тоглолтод ялалт байгуулсан арав дахь теннисчин боллоо.
Оросын сур харвааны шигшээ багийн тамирчид Лондон руу олимпийн таван цагригны өнгөтэй модон сумтай явна.Сумнуудыг Орос улсын Буддын шашны тэргүүн Хамба лам  Дамба Аюшеев  бандид аравнайлж, оросын тамирчдад оюун санааны дэмжлэг үзүүлжээ. Энэ тухай ИТАР-ТАСС агентлагт Буриадын биеийн тамир спортын агентлагаас уламжилжээ.
Оросын хөл бөмбөгийн шигшээ баг өчигдөр Европын аврага шалгаруулах тэмцээнд Чехи улсын багтай  тоглолтыг эхлүүлэв. Польшийн Вроцлав хотод болсон тэмцээнд оросын тал р 4:1 харьцаатай яллаа. Оросын багийн бүрэлдэхүүний дундаас  Алан Дзагоев/15, 79 минут дээр/, Роман Широков /24/ болон Роман Павлюченко нар тодорчээ.
Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний анхны тоглолт өнөөдөр Украин, Польш хоёр улсад явагдана. Тэмцээнийг нээх тоглолт Варшавад болно.  Польш, Грекийн хөл бөмбөгийн шигшээ багууд тоглох юм. Түүнчлэн өнөөдөр Вроцлавд Орос Чехийн шигшээ багууд тоглоно. Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох 16 шигшээ багийг дөрвөн бүлгээр хуваажээ. Бүлэг бүрт дөрвөн баг багтаж байна.
Оросын шатрын сургууль бол дэлхийн хүчит чиглэлийн нэг юм. Оросын төлөөлөгчид олон орны үндэсний шигшээ багуудын цэст давамгайлж байна. Тэд зөвлөлтийн мэргэжилтнүүдээр шатрын хичээл заалгаж, системээр нь  хичээллэж туршлагатай болсон юм. Эдүгээ зөвлөлтийн чиглэлтэй холбоогүй 20 настай буюу түүнээс ах шатарчныг одоо олоход хэцүү.
ОУ-ын Доод Новгород хотод болсон тэмцээнд оросын иргэн Евгения Канаева уран сайхны гимнастикын олон төрөлтөөр Европын аврага боллоо. Тэрээр 118,150 оноо авсан байна. Мөнгөн медалийг 116,425 оноо авсан бас нэг оросын иргэн Юлия Меркулова хүртсэн байна. Гуравдугаар байрыг 114,850 оноо авсан Азербайжан улсын иргэн Алия Гараева эзэлсэн байна.
Евро-2012-т оролцох багууд тоглолын багаа бүрдүүллээ. Энэ аврага шалгаруулах тэмцээний найдвартай баг нь Германы баг гэж шинжээчид үзэж байна. Оросууд плей-оффт хөнгөхөн үлдэнэ, гэхдээ шигшээ багын ерөнхий дасгалжуулагч Дик Адвокат шөвөгт үлдхийн төлөө тэмцэнэ. 2008 оны дэлхийн аврагад оросууд 3-т орсон юм. Энэ амжилтыг ахиулахын тулд дасгалжуулагчдын бүрэлдхүүнийг хүч нэмэгдүүллээ.
Дэлхийн гурван удаагийн шатрын аварга болсон Вишванатан Ананд  шатрын хааны титмийг шатрын өлгий нутаг Энэтхэгт төрөлхи Ченнаид аваачина. Тэрээр Орос гаралтай израилийн шатрын их мастер Борис Гельфандтэй гурван долоо хоногийн турш Москвад дэлхийд нэрд гарсан Третьяковын зургийн музейд тоглов. Вишванатан Ананд оюутан байхдаа оросын шатрын сургуультай танилцсан аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
1
4
6
7
11
12
22
27