×
Спорт 13 Тавдугаар сарын 2012
Уран сайхны гимнастикийн дэлхийн цомын олон төрөлтийн бүх шагналт байрыг оросууд эзэлсэн байна. Болгар улсад болсон Дэлхийн цомын урьдах тэмцээний ялагч Евгения Канаева 1-р байрыг эзэлсэн бөгөөд хүчтэй гимнастикч гэдгээ бас дахин харууллаа. Хоёр,  гуравдугаар байрыг Александра Меркулова, Дарья Дмитриева нар тус тус эзэлсэн байна. Тав дахь шатны тэмцээн францын Корбей-Эссон хотод болсон юм.
Оросын боксчин Заурбек Байсангуров бямба гаригт Бүх дэлхийн боксын байгуулагын жишгээр  69,9 кг-ын жинд дэлхийн аврагын титмээ хамгааллаа. Украины Бровар хотод болсон 12 раундтай халз тулаанд тэрээр францын боксчин Мишель Сорог оноогоор ялсан байна. Сорогийн хувьд энэ анхны ялагдал болжээ. Байсангуров ноднин жил дэлхийн аврага болсон юм.
Гариг дэлхий хамгийн хүчтэй шатарчин болохын төлөө Москвад дэлхийн аврага энэтхэгийн Вишванатан Ананд, израилийн Борис Гельфанд нар өрсөлдөж байна. Энэтхэгийн шатрын их мастер цагаанаар тоглосон эхний өрөг хайнцсан байна. Оросын нийслэлд ийм түвшингийн тэмцээнийг бараг 25 жил явуулаагүй юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
2
4
5
6
7
8
9
12
18
22
23
27
30