×
Спорт 11 Тавдугаар сарын 2012
2014 онд Сочид болох өвлийн Олимпийн наадмын бэлтгэл цаг хуваарьт нийцэн явагдаж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. «Их юм хийж бүтээсэн» гэж өнөөдөр Путин 2014 оны Олимпийн наадмын бэлтгэлийн явцыг авч үзсэн зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. «Бид Олимпийн наадам  эхэлтэл барилга байгууламжууды нь шалгах бас 47  арга хэмжээг зохион явуулах ёстой.
Гуравдахь удаагаа зохион явагдах гэж байгаа бөхийн тэмцээн Улаан талбай дээр өдрийн гурван цагт эхэлнэ.  Тэмцээнд Буриад, Монгол, Якут, Тува Хойд Кавказ, Поволжье  болон оросын бусад дүүргүүдийн бөхчүүд оролцох юм.  Нэг жилийн өмнө бөхчүүд тус улсын төв талбайд уулзалдсан билээ. Тэр үед тэмцээний аврагаар буриадын бөх Ринчин Санжиев тодорсон юм.  
Москвад дэлхийн шатрын титэмийн төлөөх тоглолт эхэллээ. Дэлхийн хамгийн шилдэг шатарчин, одоогийн дэлхийн аврага  Вишванатан Ананд /Энэтхэг/ болон энэхүү цолыг горилогч Борис Гельфанд /Израиль/  нарын халз тулаан болж байна. Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нь оросын нийслэлд  сүүлийн удаа  1985 онд болж байв. Тэр үед титэмийн төлөө Анатолий Карпов, Гарри Каспаров нар тэмцэлдэж байсан.
Өнөөдөр Москвад Улсын Третьяковын зургийн үзэсгэлэнгийн инженерийн байшинд дэлхийн шатрын аврага  Энэтхэгийн Вишванатан Ананд Израилийн Борис Гельфандтэй тоглож, дэлхийн аврагын цолоо гуравдахь удаагаа  хамгаалж эхэллээ. Тэмцээний дүрмийн  дагуу 12 өрөг тавина. Ананд 2008 онд Оросын Владимир Крамник, 2010 онд Болгарын Веселин Топалов нарыг хожиж дэлхийн аврага цолоо хоёр удаа хамгаалсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
2
4
5
6
7
8
9
12
18
22
23
27
30