×
Спорт Тавдугаар сар 2012
Дэлхийн аврага энэтхэгийн иргэн Вишванатан Ананд Улсын Третьяковын зургийн музейн Инженерийн ордонд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд израилийн Борис Гельфандтэй тоглож, дэлхийн хамгийн хүчит шатарчны цолоо хамгаалав. Тэд 12 сонгодог өрөг тавьж хайнцснаас хойш тай-брек тэмцээнд Ананд Гельфандийг хожсон байна. Энэтхэгийн шатарч хурдан шатрын дөрвөн өрөгийн үр дүнгээр 2,5:1,5 харьцаатай хожив.
Дэлхийн аваргын титэмийн төлөө Вишванатан Ананд болон Борис Гельфандын хооронд шатрын тэмцээний тоглолт хайнцлаа. Сонгодог хяналт тавих ёстой  12  өрөгт ялагч тодорсонгүй.  Одоо өрсөлдөгчдийг  тай-брейк буюу богиносгосон  цагтай 4 өрөг болон 2 блиц тоглолт хүлээж байна.
Дэлхийн шатрын өнөөгийн аварга энэтхэгийн Вишванатан Ананд, мөн цолын төлөө өрсөлдөгч израилийн Борис Гельфанд нар  цагийн уламжлалт хяналт бүхий 12 өрөг шатар тавьж дууссан ч  ялагчийг тодруулаагүй. Маргааш тэд тай-брейк тоглоно. Москвад улсын Третьяковын зургийн музейд  болж байгаа тэмцээний 22 дэх нүүдэлд өрсөлдөгчид хайнцхаар шийдвэрлэв. Ананд цагаанаар тоглосон билээ. Тэмцээн 6:6 тэгш харьцаатай болов.
Хүч чадлаараа оросын хоккейн хоёр дахь дивизион гэж тооцогддог оросын Хоккейн дээд лиг Хойд флотын  нисэх онгоц тээгч байлдааны хөлөг онгоцны тавцан дээр тэмцээн зохиохоор төлөвлөж байна. Хоккейн дээд лигийн удирдах захирал Герман Скоропупов сэтгүүлчидэд энэ тухай мэдэгдсэн байна. Оросын ТЦФ-ын хоккейн клуб энэ тэмцээний нэг оролцогч нь болох юм байна.
Дэлхийн томоохон музейн нэг Москва дахь Третьяковын зургийн музей шатрын хүрээний гол үйл явдлын талбар боллоо. Энд болж байгаа дэлхийн шатрын аврага цолын төлөө тэмцээн эртний тоглоомын мэргэжилтэн, нэрд гарсан зүтгэлтнүүд болон ерийн сонирхогчдын  анхаарлыг татав. Тэмцээн дууссаны дараа шатар улам их сонирхол татаж дэлгэрнэ гэж  энэ удаагийн тэмцээнийг санаачлан ивээж буй Андрей Филатов үзэж байна.
Олон улсын Олимпийн хороо Саудын Арабыг үндэсний шигшээ багтаа эмэгтэй баг оруулахыг ятгаж чадсангүй.  Өмнө нь Олимпийн тоглолтуудад эмэгтэйбаг илгээж байгаагүй өөр хоёр орон – Бруней болон Катар үүнийг зөвшөөрч тэдний эмэгтэй шигшээ баг Лондонгийн зуны Олимпийн тоглолтуудад оролцоно гэж мэдэгджээ. Асудын Арабын шашны хуучирхаг үзэлтэнүүд нь исламын шашин эмэгтэйчүүдийг биеийн тамираар хичээллэхийг хориглодог гэж үзсээр байгаа юм.
Оросын нэрд гарсан тамирчид Олимпийн бамбарыг Их Британийн хотуудаар авч явна. Олимпийн дөрвөн удаагийн аврага усанд сэлэгч Орос улсыг Олон улсын олимпийн хороонд төлөөлж байгаа Александр Попов, Олимпийн аврага уран гулгагч Татьяна Навка, дэлхийн ба Олимпийн аврага тэшүүрч Иван Скобрев нар тэдний дотор байна.
Швед, Финлянд улсуудад болж өнгөрсөн шайбтай хоккейн дэлхийн аврагын алтан медалийг ОУ-ын шигшээ баг өчигдөр хүртлээ. Хельсникт болсон төгсгөлийн тоглолтод оросууд Словакын багыг 6:2-ын харьцаатайгаар хожсон юм. Болж өнгөрсөн тэмцээний явцад оросын хоккейчид багынхаа нөөц бололцоонд эргэлцэх нэг ч тоглолт болоогүй юм. Аврага шалгаруулах тэмцээний явцад оросын шигшээ баг ялалтаас ялалтад гялалзаж байлаа.
Оросын шигшээ багын хоккейчид Финляндын багыг хожиж Швед, Финлянд улсуудад болж байгаа тэмцээнд дэлхийн аврагын төлөө хүч үзхээр боллоо. Бямба гаригт Хельсинкт болсон тэмцээнд оросын баг финляндын багыг 6:2-ын харьцаатайгаар хожсон юм. Финнууд дэлхийн аврага цолоосоо хагацлаа. Оросын шигшээгийн нэгдүгээр бүлгийн төвийн довтлогч Евгений Малкин гурван шайб оруулж тодорсон байна. Өөр нэг шайбыг Александр Овечкин оруулсан байна.
Дэлхийн шатрын аварга цолын төлөө тэмцэж байгаа Энэтхэгийн Вишванатан Ананд, Израилийн Борис Гельфанд хоёр зургаан өрөг шатар тавиад хайнцав. Тэд нийт 12 өрөг тавих ёстой. Эдгээр хоёр шатарч адилхан боломжтой байна. Тэмцээний үр дүнг урьдчилан таамаглахад хэцүү гэж 2012 оны Европын аварга оросын шатарч Валентина Гунина үзэж байна. Шатар бол урлаг, спорт  төдийгүй хувь хүн, сэтгэл зүйн харшилдаан юм.
Лондонд болох 2012 оны Олимпийн наадмын 70 өдрийн буухиа өнөөдөр Их Британийн Корнуоллд гараа авсан байна. Энэ завсар буухианд оролцогчид 12 мянга гаруй км урт замыг туулах юм. Тэд Олимпийн бамбарыг Англи болон Шотланди, Уэльс, Хойд Ирландийн бүх бүс нутгаар авч яван дамжиж гарна.
Москвад болж байгаа   дэлхийн шатрын аваргын титэмийн төлөө тэмцээнд Вишванатан Ананд болон Борис Гельфанд нар дөрвөн удаа өрөг тоглосон боловч хайнцсан юм. Өмнө цагны сонгодог хяналттай  8 өрөг тоглолт үлдээд байна. Хэрэв хайнцах тохиолдолд   дахин  дөрвөн өрөг тглолт байх бөгөөд, түүний дараа 10 хүртэлх блиц тоглолт байна.
Дэлхийн шатрын аваргын төлөө  шатрын тэмцээний дөрөв дэхь тоглолтоор  энэтхэгийн иргэн дэлхийн аварга Вишванатан  Ананд болон израилийн иргэн Борис Гельфанд нарын тоглолт өмнөх гурван тавилтын адил  хайнцлаа.  Харын З4 дэхь нүүдэлийн дараа энхийн гэрээг байгуулжээ.  Тэмцээний оноо 2:2 байна.
Оросын шатарчин Ян Непомнящий Гаваны Капабланкийн дурсгалын  тэмцээнд хоёр дугаар байр эзлэв.   Тэрээр сүүлийн тоглолтонд кубын тамирчин Леньер Домингесугийн дараа   5,5 оноогоор удаалжээ.  Тэмцээнд оросын гол өрсөлдөгч  украины гроссмейстер Василий Иванчук түрүүлжээ.  Тэр  боломжтой  10 онооноос  6,5  оноог авч, тэмцээнийг 6 дахь удаа тэргүүлжээ.
Энэтхэгийн шатарчин  Вишванатан Ананд, израилийн шатарчин  Борис  Гельфанд  нарын  дэлхийн шатрын аврагын  төлөө  тэмцээн Москва дахь Третьяковын  үзэсгэлэнд болж, сонирхолыг их татаж байна.  Үзэсгэлэнд ирж, танхимд  пиг дүүрсэн  шатарчид, шатрын   сонирхогчид, Интернетийн хэрэглэгчид   тэмцээний  нээсэн ёслол, түүний эхний 2 өрөгийг  их сонирхов.
Уран сайхны гимнастикийн дэлхийн цомын олон төрөлтийн бүх шагналт байрыг оросууд эзэлсэн байна. Болгар улсад болсон Дэлхийн цомын урьдах тэмцээний ялагч Евгения Канаева 1-р байрыг эзэлсэн бөгөөд хүчтэй гимнастикч гэдгээ бас дахин харууллаа. Хоёр,  гуравдугаар байрыг Александра Меркулова, Дарья Дмитриева нар тус тус эзэлсэн байна. Тав дахь шатны тэмцээн францын Корбей-Эссон хотод болсон юм.
Оросын боксчин Заурбек Байсангуров бямба гаригт Бүх дэлхийн боксын байгуулагын жишгээр  69,9 кг-ын жинд дэлхийн аврагын титмээ хамгааллаа. Украины Бровар хотод болсон 12 раундтай халз тулаанд тэрээр францын боксчин Мишель Сорог оноогоор ялсан байна. Сорогийн хувьд энэ анхны ялагдал болжээ. Байсангуров ноднин жил дэлхийн аврага болсон юм.
Гариг дэлхий хамгийн хүчтэй шатарчин болохын төлөө Москвад дэлхийн аврага энэтхэгийн Вишванатан Ананд, израилийн Борис Гельфанд нар өрсөлдөж байна. Энэтхэгийн шатрын их мастер цагаанаар тоглосон эхний өрөг хайнцсан байна. Оросын нийслэлд ийм түвшингийн тэмцээнийг бараг 25 жил явуулаагүй юм.
2014 онд Сочид болох өвлийн Олимпийн наадмын бэлтгэл цаг хуваарьт нийцэн явагдаж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. «Их юм хийж бүтээсэн» гэж өнөөдөр Путин 2014 оны Олимпийн наадмын бэлтгэлийн явцыг авч үзсэн зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. «Бид Олимпийн наадам  эхэлтэл барилга байгууламжууды нь шалгах бас 47  арга хэмжээг зохион явуулах ёстой.
Гуравдахь удаагаа зохион явагдах гэж байгаа бөхийн тэмцээн Улаан талбай дээр өдрийн гурван цагт эхэлнэ.  Тэмцээнд Буриад, Монгол, Якут, Тува Хойд Кавказ, Поволжье  болон оросын бусад дүүргүүдийн бөхчүүд оролцох юм.  Нэг жилийн өмнө бөхчүүд тус улсын төв талбайд уулзалдсан билээ. Тэр үед тэмцээний аврагаар буриадын бөх Ринчин Санжиев тодорсон юм.  
Москвад дэлхийн шатрын титэмийн төлөөх тоглолт эхэллээ. Дэлхийн хамгийн шилдэг шатарчин, одоогийн дэлхийн аврага  Вишванатан Ананд /Энэтхэг/ болон энэхүү цолыг горилогч Борис Гельфанд /Израиль/  нарын халз тулаан болж байна. Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нь оросын нийслэлд  сүүлийн удаа  1985 онд болж байв. Тэр үед титэмийн төлөө Анатолий Карпов, Гарри Каспаров нар тэмцэлдэж байсан.
Өнөөдөр Москвад Улсын Третьяковын зургийн үзэсгэлэнгийн инженерийн байшинд дэлхийн шатрын аврага  Энэтхэгийн Вишванатан Ананд Израилийн Борис Гельфандтэй тоглож, дэлхийн аврагын цолоо гуравдахь удаагаа  хамгаалж эхэллээ. Тэмцээний дүрмийн  дагуу 12 өрөг тавина. Ананд 2008 онд Оросын Владимир Крамник, 2010 онд Болгарын Веселин Топалов нарыг хожиж дэлхийн аврага цолоо хоёр удаа хамгаалсан юм.
Грекийн баруун хэсгийн  Пелопоннес хэмээх арал дээр  Их Британий нийслэлд 7-р сарын 27-оос 8-р сарын 12 -нд  явагдах   Зуны ХХХ  Олимпийн бамбарыг асаах хүндэтгэлийн араг хэмжээ боллоо.    Бамбарыг нарны туяаны туслалцаатайгаар эртний грекийн  Гера бурхны тахилга дээр  томруулдаг шил ашиглан асаадаг юм.
Оросын Сочи хотын төлөөлөгчид 2014 оны Лондонгийн Зуны Олимпийн  тоглолтуудад  зориулан мөсөн гулгуурын хиймэл талбай барьж өгнө.  Мөсөн байгууламж нь 10 мянган метр квадрат талбай эзлэх болон гэж Тоглолтуудыг  зохион байгуулах  хорооноос  мэдэгдэв. Гол зориулалтаасаа гадна уг мөсөн гулгуурын  талбай нь нэгэн зэрэг мэдээллийн төв болох юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
2
4
5
6
7
8
9
12
18
22
23
27
30