×
Спорт Дөрөвдүгээр сар 2012
Буддын шашинтай ард түмнүүдийн мини хөл бөмбөгийн “Цагаан лянхуа цэцгийн цом”олон улсын тэмцээн оросын БН Халимаг улсын нийслэл Элстэйд 5-р сарын 1-3- хооронд болно. Энэ тэмцээнд оросын Буриад, Тува, Халимаг улсуудаас гадна Монгол, Лаос, Шри-Ланка улсуудын багууд оролцох юм байна. Элстэй хотын буддын сүмийн хэвлэлийн албанаас иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр уламжилсан байна.
ОУ-ын хоккейн шигшээгийнхэн Евротурын чехийн шатанд Шведийг гүйцэж түрүүллээ. Бямба гаригт Брно хотод болсон тоглолтод Зинэтула Билялетдиновын баг 4:2-ын харьцаатайгаар хожсон байна. Оросын шигшээ багын Евгений Кузнецов, Николай Кулемин, Николай Жердев нар гоол хийсэн байна. Шведүүдээс Никлас Олауссон, Маттиас Карлссон нар тодорчээ.
2014 онд Сочид болох Олимпийн наадамд зориулдсан шуудангийн шинэ цуврал марк Орост худалдаж эхлэв. Краснодар хязгаарын Хар тэнгисийн эрэг хавьд орших хотын дурсгалууд  түүний дотор 30 метр өндөр Парус хад, «Дендрарий» хосгүй цэцэрлэгт хүрээлэн  тусгагдсан байна. Марк тус бүр 15,20,30 рублийн үнэтэй хийгээд 700 мянган ширхгээр хэвлэн гаргах юм.
Сочид Олимпийн хүрээлэнгийн спортын бүх барилга байгууламжийг 2012 оныг дустал барьж дуусана. Олимпийн наадмыг нээх, хаах ёслол болох Төв цэнгэлдэх хүрээлэнг 2013 онд барьж дуусана гэж «Олимпстрой» улсын компанийн олон нийттэй харилцах газрын дарга Алиса Симоньян Сочид спортын сэтгүүлчдийн бүх оросын форум дээр мэдээллээ. Түүний хэлснээр бол Сочийн Олимпийн наадам олимпийн түүхэнд «хамгийн чигжүү» болно.
Гарамгай хоккейч Олон улсын хоккейн холбооны зэрэглэлээр ХХ зууны шилдэг хаалгач Владислав Третьяк өнөөдөр 60 нас хүрлээ. 1968 онд тэрээр спортоор хичээллэж эхлэсэн хийгээд ЦСКА багийн бүрэлдэхүүнд анх тогложээ. Спортын амьдрал нь тус багтай л холбоотой. 1972 онд канадын мэргэжлийн хоккейчидтой зохион явуулсан домогт цуврал тэмцээний үеэр зөвлөлтийн хаалгач хоккейн ертөнцэд үнэхээр алдаршив.
Туркын Трабзон хотод болж байгаа европын сонгон шалгаруулах тэмцээнээс оросын боксчин Магомед Омаров алтан медаль хүртэж Лондоны Олимпын тоглолтод оролцох эрх авлаа. ОУ-ын иргэн тэмцээний шувтаргад 91 килограммын жинд туркын Эрхан Мухаммед Ачиг ялж Олимпт явах нөхцлийг биелүүлсэн байна. Харин бямба гаригт тэрээр тэмцээний төгсгөлд францийн Тони Виктор Жеймсийг 4:2-ийн харьцаатайгаар ялжээ.
Лондонгийн Зуны Олимпийн тоглолтууд ”Inspire a generation” “үе үеийнхнийг урамшуулагч”  сэдэвтэй зохиогдоно. Энэ тухай  лхагва гаригт уралдаан  тэмцээн эхлэх хүртэл 100 хоног үлдэсэн хуанлийг тоолох LOGOG арга хэмжээний зохион байгуулах хорооны төлөөлөгчид  мэдэгдэв.
Хятадын олимпийн шигшээ багийн гишүүн тамирчид гахай, үхрийн ба хонины махтай хоол идэхээс татгалзав.Махан бүтээгдэхүүнд сэргээш хэмээн үзсэн бодис байхад гэж сэрэмжилжээ. Өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр  тамирчид махны оронд загас, протеинтэй хоол идэж, организмын үүргийн хэрэгцээг хангаж нөхөх юм. Лондоны Олимпийн наадам эхлэхэд 100 өдөр үлдээд байна.
Москвад Үндэсний Олимпийн хорооны холбооны Ерөнхий  ассамблей хуралдлаа.  Дэлхийн 200 гаруй орны Олимпийн хорооны төлөөлөгчид болон  170 орны биеийн тамир спортын сайд нар оросын нийслэлд хуран цугларч, спортын хөгжлийн болон  олимпийн хөдөлгөөний нэн чухал  асуудлуудыг хэлэлцсэн  юм.
Өнөөдөр Лондонгийн зуны Олимпийн Тоглолт эхлэх хүртэл  100 хоногийн     хуанлийг эхлэх бөгөөд 1948 оноос хойш  анх удаа зохион явагдах британий Тоглолтуудын бэлтгэл ажлыг  дуусгах аж. Британий нийслэл хотод ирж байгаа маш их тооны хүмүүсийг хүлээн авахаар энд тээврийн зангилаанууд бэлтгэж байна.
Сэргээштэй тэмцэх дэлхийн агентлаг  никотиныг  хориглох гэж байна. Тэр тамирчны үр дүнд нөлөөлж мэднэ гэж эрдэмтэд үзсэн юм. Янжуурыг хориотой бэлдмэлийн цэст оруулах эсэх асуудлыг Сочийн Олимпийн наадам гэхэд шийдвэрлэнэ.  Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ баг шуугиан дэгдээсний дараа  никотиныг хориотой бэлдмэлийн цэст багтаах асуудал тавигдав.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн үзэж байгаагаар, биеийн тамир  спортод амжилт тогтоож, медаль авахаас сая сая хөгжөөн дэмжигчдийн шудрага тэмцэл илүүтэй чухал юм. Орос улсын нийслэлд  анх удаагаа зохиогдож байгаа Үндэсний олимпийн хороодын холбооны ерөнхий ассамблейд зориулан   төрийн тэргүүн Кремльд  хүлээн авалт хийв.
Туркын Анталии хотод болж байгаа хүнд атлетикийн Европын аврага шалгаруулах тэмцээнээс ОУ-ын иргэн Давид Беджанян 105 кг-ын жинд алтан медаль хүртсэн байна. Беджанян таталтад хоёрдугаар байр, түлхэлтэд нэгдүгээр байр эзлэж хоёр төрөлтийн нийт дүнгээр 405 кг өргөж түрүүлсэн байна. 401 кг өргөсөн мөн оросын иргэн Максим Шейко хоёрдугаар байр эзэлсэн байна.
Туркын Стамбул хотод болж байгаа хүнд атлетикийн Европын аврага шалгаруулах тэмцээнээс ОУ-ын иргэн Ольга Зубова 75 кг-ын жинд алтан медаль хүртсэн байна. Хоёр төрөлтөд 18 настай тамирчин эмэгтэй 265 кг өргөжээ. Мөнгөн медалийг Испан улсын иргэн Лидия Валентин, хүрэл медалийг Турк улсын иргэн Хатис Йылмаз нар тус тус хүртсэн байна.
Хотын газар доорхи тээврийн станциудын нэрийг Лондон хотын засаг захиргаа өөрчлөхөөр шийдсэн байна. Британы нийслэлд болох зуны Олимп болон Пара олимпийн үеэр хөнгөн атлетикчин Елена Исинбаева, теннисчин Евгений Кафельников, гимнастикчин Алексей Немов нар болон орос, зөвлөлтийн гуч гаруй агуу их тамирчдын нэрээр нэрлэсэн станциуд бий болно. Лондоны метроны салаа болгон нь олимпын спортын нэг төрөлд зориулагдах болно.
Норвег улсад болсон олон улсын тэмцээнд оросын гандболчдын эрэгтэйчүүдийн шигшээ баг тэмцээний эзэн багыг хожиж ялалт байгууллаа. Бямба гаригт болсон тоглолтод оросууд 33:29-ийн харьцаатайгаар хожсон байна. Тэмцээний явцад оросын баг португалын багыг 28:21, словакын багыг 29:19-ийн харьцаатайгаар тус тус хожсон байна.
2012 оны Олимпийн наадам 7-р сарын 27-оос 8-р сарын 12-ныг дуустал Английн нийслэлд болох үед хотын  метроны 361  станцыг олимпийн нэрд гарсан тамирчин-спортын зуны төрлийн төлөөлөгчдийн нэрээр нэрлэх юм. Британийн спортын нэрд гарсан сэтгүүлч Алекс Трикетт, Дэвид Брукс хоёр станцуудыг нэрээр нь нэрлэх тамирчдыг шилэн авсан байна.
2014 онд Сочи хотноо зохион явагдах Өвлийн Олимпийн тоглолтуудад ажиллах хүсэлтээ 60 мянган сайн дурынхан   хүсэлтээ гаргаад байна.  Энэ тухай Тоглолтуудыг зохион байгуулах хорооноос уламжлав.  Өргөдөлийг 2-р сараас авч эхлээд байна. Нийт 200 мянган өргөдөл хүсэлт  төлөвтэй байгаагаас дөнгөж наймны нэгнийг нь сонгон авах юм. Олон улсын нэр дэвшигчдээс канадын сайн дурынхан тэргүүлж байна.
Орос улсад боловсруулсан бөхийн төрөл самбо бөхийн барилдаан нь удахгүй Олимпийн тоглолтуудын хөтөлбөрт орох болно. Энэ төрөл нь Их Британий талаас нилээд дэмжлэг авсан бөгөөд Лондонд Британий хамтын нөхөрлөлийн самбо бөхийн холбоо байгуулагдсан юм. Холбооны үйл ажиллагаа нь уг бөхийн барилдааныг дэлхийд дэлгэрүүлэх болон Олимпийн хөтөлбөрт оруулахад оршиж  буй юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2012
2
3
4
6
10
11
12
13
14
16
20
21
23
24
26
28