×
Спорт Хоёрдугаар сар 2012
Оросын боксчин Александр Поветкин Штутгарт хотод германын иргэн Марко Хукаг оноогоор ялж, WBA-ийн үнэлгээгээр хэт хүнд жинд дэлхийн аврагын титмээ хамгааллаа. Энэ тоглолт германын  Штутгарт хотод болсон юм. 12 раундын дүнгээр шүүгчид оросын иргэний давуу талыг бүртгэсэн байна. Оноо нь 116-114, 116-112, 114-114 харьцаатай байжээ.
Олимпийн  гол барилга байгууламжийн нэг «Оросын дов» хэмээх трамплины цогцолбор 2014 онд өвлийн Олимпийг хүлээж авах оросын Сочи хотод нээгдлээ. Өнөөдер албан ёсны анхны харайлт трамплинаас цанатай харайх төрлийн Оросын цом булаалдах тэмцээний ээлжит үеийг нээв. Орос, Герман, Норвеги, Финланд, Словени улсуудын тэргуулэх мэргэжилтнууд «Оросын дов» цогцолборыг барихад оролцсон юм.
Олон улсын оюутны спортын холбооны боловсролын төв 2013 онд Дэлхийн зуны Универсиадыг зохион явуулах Казань хотноо нээгдэж байна. Ойрын үед түүний сууринд ажиллах спортын залуу сэтгүүлчдийн олон улсын сургуульд  элсэлт зарлана. Түүнээс гадна энд зуны Универсиадад сайн дураараа туслах хүмүүсийг бэлтгэнэ.
  “Сагаалган-2012” шатрын тэмцээн 10 дахь удаагаа  Оросын  Буддын шашны гол хийд – Буриадын Иволгины дацанд 3-р сарын 16-18 нд зохиогдоно.  Наадмыг зохион байгуулагчид: Дамба Даржа Заяын нэрэмжит  буддын шашны “Даши Чойнхорлин”  их сургууль, Буриад улсын  шатрын холбоо юм.
Сибирийн оршин суугч Александр Каптаренко 100 насныхаа ойгоо спортын талбарт  угтав. Дэлхийн спортын ахмад төлөөлөгч өөртэд нь зориулж Новосибирск хотноо зохион байгуулсан тэмцээний хүрээнд 75 настай өрсөлдэгчтэй одон бөмбөг тоглов. Өндөр настан  энэ зүн Стокгольмод болох дэлхийн одон бөмбөгийн ахмад аврага шалгаруулах тэмцээнд оролцох бодолтой байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012
1
2
3
4
5
7
8
11
12
13
14
15
16
17
19
20
21
22
23
24
25
27
28
29