×
Спорт Арваннэгдүгээр сар 2011
Брюссель дэхь Олон улсын оюутны  спортын Гүйцэтгэх хороо 2017 онд болох Универсиада тэмцээний зохион явагдах газрыг зарлав. Зуны оюутны тоглолтууд Тайваний нийслэл Тайбэйд, харин өвлийн тоглолтуудыг Алма-Атад зохион явуулахаар болжээ.  Универсиада тэмцээнийг явуулахаар Тайвань Бразилийг давжээ. Зуны тоглолтууд нь хоёр жилд нэг удаа  явагддаг аж.
   Хоёр мянган жилийн түүхтэй солонгосын тхэккён зодооны урлаг, төмөр татлага дээгүүр явах “чхуль тхаги” уламжлалт явалт ЮНЕСКО-гийн материаллаг бус соёлын өвд бүртгэгджээ. Индонез улсын Бали аралд болсон ЮНЕСКО-гийн материаллаг бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын хорооны чуулган дээр ийм шийдвэр гаргасан байна. Өмнөд Солонгос улс тус улсын 6 соёлын уламжлалыг бүртгүүлэхээр мэдүүлэг өгсөн юм.
  1984 онд Энэтхэгийн Бхопал хотын иргэдийг нийтээр нь хордуулсаны төлөө хариуцлага хүлээх ёстой америкийн Dow Chemical Co компани үндсэн ивээн тэтгэчдийн дотор багтсан учир Лондонд болох 2012 оны Олимпийг Энэтхэг улс боогдуулна.   Саяханы өдрүүдэд энэтхэгийн 22 нэртэй тамирчид Dow Chemical Co компанийг  Олимпийн үндсэн ивээн тэтгэчдийн дотор багтсаныг илт эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ.
Сочи хотод 2014 онд зохиогдох өвлийн   Олимпийн тоглолтуудын спортын барилгууд 2011-2012 онуудад улирлын шалгаруулалтын тэмцээн явуулахад бэлэн болжээ.  Энэ тухай Оросын засгийн газрын шадар сайд Дмитрий Козак энэ долоо хоногт Сочи хотод болж өнгөрсөн Европын Олимпийн хорооны ерөнхий ассамблейн хуралдаан дээр мэдэгджээ.
2014 оны Өвлийн  Олимпийн тоглолтыг  бэлтгэх хороо гайхамшигтай ажиллаж байна гэж Олон улсын Олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Жак Рогге мэдэгдлээ. “Сочийн Олимпийн бүтээн байгуулалт хурдацтай  явж байгаа төдийгүй, төлөвлөгөөний дагуу, чанартай хийгдэж байна гэжээ.
   Оросын  «Газпром»  эрчим хүчний лут том компаниос Сочид хэрэгжүүлэх олимпийн төслүүдэд бараг 4 тэрбум долларыг чиглүүлнэ. Нийтдээ томоохон таван төслийг «Олимпийн барилга байгууламжуудын барилга, Сочи амралт сувиллын хотын хөгжил» зориулалтат төслийн хүрээнд  хэрэгжүүлэх юм.     Ийн анхны барилга байгууламж - Жубга-Лазаревское-Сочи хийн хоолойг 6-р сард ашиглалтад оруулжээ.
   2013 онд Дэлхийн оюутны спортын наадмыг хүлээж авах Казань хот туг нь европын хотуудыг дамжин явах бухиаг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Оюутны спортын тугийг оросын хотуудаар явуулж үзүүлжээ. Европын аялал спортын тэмцээнд залуучуудын анхаарлыг хандуулахад туслана. Зарим залуучууд мөн арга хэмжээний үр дүнд оюутны спортын наадамд сайн дураараа туслах буюу хөгжөөн дэмжих хүсэлтэй болж магадгүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
15
17
18
19
20
21
22
23
24
25
29