×
Спорт Есдүгээр сар 2011
    Москва хот Универсиадын далбааг угтан авч байна. Оюутны спортын олон улсын холбооны  /ОСОХ/ далбаа ОУ-аар болон томоохон их сургуулиудын төвөөр бараг сар гаран аялаж байна. Энэ далбаа одоогийн байдлаар 5000 орчим километр аялаад байна. одоо Уралын нуруу, Алс Дорнодоор аялах үлдээд байна.
    Спортын  олныг хамарсан төрөл Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтана. Татар-башкирын «курэш» бөх 2013 онд Казаньд болох Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт орсон спортын 26 төрлийн нэг болно. Үндэсний «курэш» бөх  эрт дээр үеэс өргөн дэлгэрч, спортын дуртай төрөл болжээ.
Оросын шорт-трекийн шигшээ багийн түүхийн шинэ хуудас нээгдэж байна. Удахгуй  шигшээ баг улам бэхжиж, 2014 онд Сочид болох олимпийн медаль авах боломж эрс нэмэгдэнэ. Өмнөд Солонгосын олимпийн гурван удаагийн аврага Ан Хён Су ОХУ-ын иргэн болж, оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд орохоор шийдвэрлэжээ. Тэр Сочийн Олимпийн медаль хүртэх гол зорилттой байна.
   Оросын дайверууд 12-р сарын эхээр 340 метр гүнд шумбаж, дээд амжилт тогтоох төлөвлөгөөтэй  байна гэж ирээдүйн амжилт гаргах гэж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний шумбагч отрядын удирдагч Дмитрий Шиллер мэдээллээ. Тэд Египетийн Дахабаас холгүй Улаан тэнгист шумбах юм. Францын Паскаль Бернабейн 330 метр гүнд шумбасан амжилтыг одоогоор эвдээгүй байна.
    Петербургийн гроссмейстер Пётр Свидлер шатрын дэлхийн цомыг хүртэж ийм хүндэт шагналыг хүртсэн анхны орос хүн боллоо. Энэ тэмцээн баруун сибирийн Ханты-Мансийск хотод болсон байна. Дэлхийн цом бол шатарчдын бие даасан тэмцээн юм. Төгсгөлийн тоглолтоос бусад бүх шатанд хоёр өрөг тоглодог байна. Хэрвээ хайнцвал 3 дахь өдөр нь тайбрейки буюу богиносгосон цагтай өрөг тоглодог юм.
   Түрк улсад болж өнгөрсөн чөлөөт бөхийн дэлхийн аврагад ОУ-ын шигшээ баг багын дүнгээр түрүүлсэн байна. Оросууд хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Багын дүнгээр Иран, АНУ-ын шигшээ багууд хоёр, гуравдугаар байранд орсон байна.                       
    Стамбулд болсон  сонгодог болон чөлөөт бөхийн дэлхийн аваргаас оросын шигшээ баг  хоёр алтан медаль хүртжээ.   Үүний өмнө баг гурван хүрэл  медальтай  байв. 52 кг  жинд  Оросын тамирчин эмэгтэй Замира Рахманова финалын шийдвэрлэх тэмцээнд Монголын тамирчин Даваасүхийн Отгонцэцэгтэй таарчээ.
   Олон  улсын    Олимпийн Хороо /ОУОХ/ Сочийн Олимпийн объектуудыг барьж байгуулахад  дэвшилт гарч байна гэж тэмдэглэв.  Энэ тухай 2014 оны Олимпийн тоглолтууд болох хотод ээлжилт айлчлал хийснийхээ дараа ОУОХ-ны зохиуцуулах комиссийн  тэргүүн Жан Клод Килли мэдэгдэв. Ихэнх объектуудад энэ өвлөөс туршилтаар тоглолтууд зохиогдох юм.
   Ирэх жил Олимпийн тоглолтуудыг явуулахад Лондонгийн танхай этгээдүүд саад болж мэднэ гэж Британий ДХЯ-ны тэргүүн анхааруулж байна. Наймдугаар сарын эхэн үе хүртэл Скотленд-Ярд нь алан хядагчдыг лондонгийн олимпийн гол заналхийлэл гэж үзэж байсан бол  одоо эдгээр нь ард үлдсэн юм.  Дэлхийн спортын арга хэмжээг ердийн балмад этгээдүүд тасалдуулж мэдэх болоод байна.
    Дэлхийн боксын холбооны шалгуураар саяхан дэлхийн аврага болсон оросын хэт хүнд жингийн боксчин Александр Поветкин Аврагын цолоо хамгаалахын төлөө бэлтгэж байна. Тоглолт 12-р сарын 17-нд Цюрих хотод болно.  Оросын боксчны өрсөлдөгч нь америкийн алдарт боксчин Эвандер Холифилд юм. Украины боксчин Владимир Кличкотой тоглох нь Поветкины гол зорилго юм.
     Оюутны спортын олон улсын холбооны /FISU/ далбааны аян Казань хотоос гараагаа авч оросын сая хүн амтай хотуудаар аялаж эхэллээ. Энэ бүс нутгуудад Приволгийн холбооны тойрогын нийслэлүүд болон Санкт-Петербург, Москва хотууд орж байгаа юм. Энэ аяны урт нь бараг 4500 километр юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
2
3
4
5
8
9
10
11
12
14
17
18
20
22
23
24
26
27
30