×
Спорт Наймдугаар сар 2011
Оросын тамирчин Валерий Борчин болон Владимир Канайкин нар манай хөнгөн атлетикийн шигшээ багийн  тамирчдын шагналын эхийг хүртлээ. Тэмцээн Өмнөд Солонгосын Тэгу хотод зохиогдож байгаа юм. Алтан медаль хүртсэн Валерий Борчин  нэг цаг 19 минут 56 сек  20 км замыг туулжээ. Энэ замыг  1 цаг 20 минут 28  секундэд туулсан Владимир Канайкин мөнгөн медаль хүртжээ.
   Хятадын Шэньчжэнээс Казань хотод Универсиадын туг шилжин ирлээ.  Дэлхийн спортын үйл явдлуудын гол бэлэг тэмдэг ОРос улсад 40 жилийн дараа ирлээ. Анх 1973 онд Москва хотод дэлхийн оюутны спортын Универсиад зохион явагдсан юм. Казаньд зохиогдох тоглолтууд эхлэх хүртэл  2 жил үлдээд байна. Бэлтгэл ажил өндөрлөх тийш хандаж байна.
   Өнөөдөр Орос улсын БНТУ-ын нийслэл Казаньд 2013 оны Универиада оюутны спортын тоглолтуудын тугийг хүлээн авч байна. Тугий тусгайлан бэлтгэсэн хуягт сейфад хадгалахаар бэлтгэсэн юм. Дараа нь тугийг хотын  иргэдэд болон  зочдод зориулан тавих юм. Хятадын Шэнчжэн хотод болж өнгөрсөн оюутны спортын тоглолтуудад Орос улс нэр төртэй оролцосн бөгөөд тэмцээн зохиогдсон орны эздийн удаах байрыг эзэлсэн юм.
   Парис хотод дзюдо бөхийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн эхэллээ. 8-р сарын 23-30- нд 136 орны мянга орчим  тамирчин хүчээ сорих гэж байна. Хамгийн их олон хүнтэй багт тэмцээнийг зохион явуулж байгаа орон-Франц орж байна. Харин энэ төрлийн спортыг анх төрүүлсэн – япон, орос, америк, өмнөд солонгосын төлөөлөгчид удаалж юм.
    9-р сарын 5-нд  Улаан-Үд хотод Зүүн Азийн  Олон улсын хүүхдийн болон залуучуудын  биеийн тамир спортын их наадам зохиогдоно.  Туc уралдаанд 1994-1995 онд төрсөн Буриадын болон   Өвөрбайгаль, Эрхүү муж, Монгол улс, БНХАУ-ын ӨМОЗО-ны  тамирчид оролцох юм.
   Монгол туургатны үндэсний бөхийн барилдааны IV тэмцээний аврагаар Тува /Орос улс/, Монголын бөхчүүд тодорлоо. БНТУ  байгуулагдсаны 90 жилийн ойд зориулагдсан бөхийн барилдаанд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Казахстан, Орос улс гээд нилээд хэдэн улсаас  нийт 80  гаруй хүчтэн оролцов. Барилдаан 400 гаруй мэхтэй  монгол бөхийн барилдааны дүрмээр явагдав.
2020 оны Зуны Олимпийн тоглолтуудыг зохион явуулах эрхийн төлөө Стамбул хот нэр дэвшинэ. Энэ тухай тус улсын ерөнхий сайд Тайип Эрдоган бямба гаригт мэдэгджээ. “Энэ нь манай улсад, манай ард түмэнд маш чухал байна” гэж тэр цохон тэмдэглэжээ. 2020 онд Зуны Олимпийн тоглолтуудыг зохион явуулах эрх авахын төлөө Рим, Токио, Мадрид нэрээ дэвшүүлж, мэдүүлгээ хүргүүлээд  байгаа аж.
  Тува улсад олон улсын монгол туургатны үндэсний бөхийн барилдаан болж байна. Хамгийн шилдэг бөхийн цолын төлөө хүч тэнхээгээ сорихоор Оросын бүс нутгийн – Буриад, Халимаг, Уулын Алтай, Хакасаас иржээ. Түүнчлэн энэхүү бөхийн барилдаанд Монгол улс, БНХАУ-аас хүчтэнгүүд оролцож байна. Энэ тэмцээн дөрөв дэхь удаагаа зохиогдож байгаа юм. Үүнйи өмнө Монгол, Хятад, Буриадад зохиогдож байсан билээ.
   Дэлхийн 2011 оны  Оюутны спортын зуны наадам хятадын Шэньжэнь хотод эхэллээ. Оюутнууд спортын 26 олимпийн төрлөөр 306 багц шагналын төлө өрсөлдөнө. Дэлхийн 150 орны 10 мянга гаруй тамирчин ач холбогдлоороо Олимпийн наадмын дараа хоёрт ордог   Оюутны спортын наадамд оролцоно. 476 залуу тамирчин Орос улсыг төлөөлж байна.
2014 оны Сочийн Олимпийг зохион байгуулагчид 1980 онд Москвад болсон Олимпийн наадмын хаалтын ёслолын ойгоор Өвлийн Олимпийн нээлт, хаалтын шилдэг санал шалгаруулах тэмцээнийг зарлаж тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Энэ оны 12-р сард тодрох ялагч Сочийн Олимпийг нээлтийг үзэх 2 билет авна.
Хятад улсын шорт трекийн төрлийн Олимпийн аврага тамирчин эмэгтэй Ван Мэн дасгалжуулагчтайгаа хүчтэй маргалдсны дараа   шигшээ багаас хасагдлаа-гэж Рейтер уламжлав. Тамирчин бүсгүй  бусад эмэгтэй тамирчдын хамт шөнө зугаацснаас болж бэлтгэл сургуулилтаас хоцорчээ. Тэдгээрийн нэг бүсгүйн, хамт Ван Мэн тамирчдыг тайвшруулах гэсэн шигшээ багийн менежер болон дасгалжуулагчийн туслахтай зодоон хийжээ. Үүний дүнд хоёр бүсгүй дотоод тэмцээнээс хасагджээ.
   Австрийн кун-фугийн аварга Терри Цмугг дэлхийд хамгийн урт удаан тулалдааныг  дорно-дахины бие хамгаалах урлагийн төрлөөр  лхагва гаригт Венад хийв. Тэрээр өрсөлдөгчтэйгээ тулалдахдаа  103 раундыг буюу урьдынхаас 3 раундаар илүү тоглолтыг хийж, дэлхийн дээд амжилтанд хүрчээ. Одоо түүний нэрийг Гиннесийн дээд амжилтын номонд оруулна.Хамтран тоглогчоор нийт 25 тамирчин оролцжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
1
2
3
6
7
8
9
10
11
16
17
19
20
21
22
26
27
29
30
31