×
Спорт Долоодугаар сар 2011
Оросын эмэгтэй теннисч Надежда Петрова Вашингтоны Коллеж-Парк дүүрэгт болж байгаа тэмцээний шөвгийн тоглолтод тоглох эрх эдлэв. Тэр америкийн Ирина Фальконыг 1:6,6:1, 6:3 харьцаатайгаар хожив. Уунд 1 цаг 46 минут шаардагджээ. Одоо Петрова израилийн Шахар Пеертэй тоглоно. Тэмцээн 220 мянган долларын шагналын сантай.  
   Оросын шатарчин  Владимир Крамник германы Дортмунд хотод  Вьетнамын  шатарчин Ле Куанг Льемтэй найм дахь өдрөө шатар нүүж, хайнцжээ.  Тэд 56 дахь нүүдэл дээрээ эвийн гэрээ байгуулсан байна. Одоогийн шатрын тэмцээнд 6,5 баллтай  Крамник түрүүлж явна.
   Оросын эмэгтэй синхрон сэлэгчид Хятадад болж байгаа усан спортын дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд гялалзсан амжилт гаргаж байна. Тэд дөрвөн төрлөөр дөрвөн алт медаль хүртлээ. Гурван дээд шагнал нэг зэрэг авсан 25 настай Наталья Ищенко тэмцээний гол баатар боллоо. Тэр  нийтдээ дэлхийн 13 удаагийн  аврага болжээ. Оросын өөр нэг ч тамирчин ийм үр дүнд хүрээгүй.
   Японы хөл бөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчид дэлхийн аврага боллоо. Ням гаригт Германд  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв.  Дэлхийн аваргын тэмцээний шилдэг довтлогчоор японы  тамирчин эмэгтэй Хомаре Сава шалгарчээ. Тэрээр хагас финалын  болон финалын тоглолтуудад хамгийн их гоол оруулснаас гадна Мексикийн багтай хийсэн тоглолтонд гурван бөмбөг дараалан оруулжээ.
Шанхайд усан спортын  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Түүний хөтөлбөрт: синхрон сэлэлт, усанд үсрэх болон усны поло орж байна. Оролцогчид тэмцээнийн  66 цогц шагнал болон 2012 оны Лондонгийн олимпийн тоглолтуудын  олон тооны томилолтуудын төлөө өрсөлдөх юм. Шалгаруулах уралдаанд 181 орны  2200 тамирчин  оролцоно.
Токио  2020 оны Зуны Олимпийн тоглолтуудыг зохион явуулахад бэлэн гэж японы нийслэлийн Захирагч Синтаро Исихара мэдэгдэв. Токио нь энэхүү Олимпийн тоглолтуудаар дэлхий нийтэд 10 жилийн дараа  “Япон улс хэрхэн сэргэснийг” харуулахыг зорьж байна. Тухайлбал, зарим төрлийн тэмцээнүүдийг сүйрэлд нэрвэгдсэн мужуудад зохион явуулахаар төлөвлөжээ.
   Олимпийн Сочи ахин  томоохон үйл явдлын төв  боллоо. «Формула Сочи»  авто наадам 7-р сарын 16,17-нд хотод болно. Авто наадам 2014 онд болох «Формула-1» дэлхийн аврага шалгаруулах тэмцээний нэг  үе - «Оросын Гран-при» анхны тэмцээнийг бэлтгэх хүрээнд явагдана.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
1
2
6
7
10
11
13
14
17
19
20
22
23
24
25
26
27
28
29