×
Спорт Дөрөвдүгээр сар 2011
4-р сарын 25-наас 5-р сарын 2-ны өдрүүдэд Москвад зохион явагдаж байгаа Дэлхийн уран гулгалтын аврага шалгаруулах тэмцээнийг туйлын гайхалтай сайхан тэмцээн- гэж Олон улсын тэшүүрийн холбооны /ОУТХ/ ерөнхийлөгч Оттавио Чинкванта үнэлэв. Тэрчлэн тэр хүчтэй бүрэлдэхүүн оролцож байгаа болон тэмцээн өндөр зохион байгуулалттай явагдаж буйг цохон тэмдэглэв.
  Москвад Дэлхийн уран гулгалтын аврага шалгаруулах тэмцээн эхлэж байна. Өнөөдөр “эрэгтэй ганцаарчилсан ” болон спортын хосуудын тоглолтын  богино хөтөлбөрийг үзүүлэх аж. Тоглолт “эрэгтэй ганцаарчилсан” гулгалтаар  эхлэнэ. Энэхүү тэмцээний үеэр москвагийнхан болон оросын нийслэлийн   зочид гийчид  дэлхийн хүчтэй  30 тамирчдын тоглолтыг үзэж сонирхоно.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2011 оны Дэлхийн уран гулгалтын аврага шалгаруулах тэмцээнд оролцогчдод нээлтийн баярын мэнд хүргэв. Кремлийн сайт нь дээр нийтлэгдсэн ерөнхийлөгчийн мэндчилгээнд тэрээр энэхүү нэр хүнд бүхий дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бүх оролцогчдод  амжилт хүсээд, харин олон тооны шүтэн бишрэгчдэд гайхамшигтай спортын үзүлбэр үзэхийг хүслээ.
Өнөөдөр Москвад уран гулгалтын дэлхийн аврага шалгаруулах тэмцээн  эхлэнэ. Энэхүү тэмцээнд оролцохоор дэлхийн 44 орны 200 орчим уран гулгагчид хуран цуглараад байна.  Уран гулгалтын олон улсын холбооноос ирүүлсэн мэдээнд оролцгочдын дунд Орос улсын 13 тамирчид байгаа аж.
Оросын тамирчин Елена Иващенко Түрк улсыг Стамбулд  болж байгаа дзюдо бөхийн  Европын аврага шалгаруулах тэмцээнийн 78 кг жингийн шийдвэрлэх барилдаанд францын Анн Софи Мондьерыг цагаасаа өмнө ялж, алтан медаль хүртлээ.
Мароккагийн Фес хотод болж байгаа Олон улсын талбайн теннисийн хагас шигшээд орос эмэгтэй Динара Сафина шалгарч үлдлээ. Тэрээр өөрийн нутгийн Анастасия Пивовароваг хожсон байна. Одоо Сафина италын Альберта Бриантатай тоглоно.Ийм маягийн тэмцээний хагас шигшээд орос эмэгтэй бүтэн хагас жилийн өмнө гарч байсан юм.
 Оросын шигшээ баг Шведийн хоккейчдыг 4:2 харьцаатай хожиж, 1996 оноос зохион явуулж байгаа европын хоккейн хучтэй багуудын  уламжлалт тэмцээнд түрүүллээ.Ерөнхийлөч Дмитрий Медведев бичил блогдоо хоккейчдэд  баяр  хүргэв.Оросын хоккейчид европын тэмцээн дуустал хоёр үеийн тоглолт үлдсэн ч  нийт дүнгээр хугацаанаас өмнө түрүүлсэн байна.
Евротурт урьдчилсан байдлаар түрүүлсэн явдалд ОУ-ын хоккейн шигшээ багийнханд ерөнхийлөгч Д.Медведев баяр хүргэлээ. Словак улсад 4-р сарын 29-нд эхлэх дэлхийн аврагад амжилттай оролцох анхны алхам болж байна гэж Твиттер дэх өөрийн микроблогтоо тэрээр бичсэн байна. Пүрэв гаригт болсон Евротурын төгсгөлийн шатанд оросууд шведүүдийг 4:2-ын харьцаатайгаар хожсон юм.
2014 онд Сочи хотод болох Өвлийн олимпийн наадмын билиг тэмдэгтэй зоосыг ОУ-ын Төв банк гаргалаа. Энэ зоосны хөтөлбөр олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн өргөн хүрээг хамарсан нь байх юм. Түүнийг зохиогчид дэлхийг ангайлгахыг хүсэж байгаа юм байна. 2011-2013 оны хооронд алт, мөнгө, өнгөт металлаар 46 төрлийн дурсгалын зоос гаргах юм байна.
Оросын тамирчин Алексей Юфкин Казаньд болсон Европын хүнд атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 85 кг жинд ялалт байгууллаа. Тэрээр 385 кг жинг хоёр оролдлогоор өргөж, Европын хоёр удаагийн аварга боллоо. Оросын тамирчин Апти Аухадов мөн төрлийн хоёрдугаар байрны шагналыг 385 кг жин өргөж хүртлээ. Ингэхдээ эхний байрыг өөрийн нутаг нэгтэндээ өөрийн биеийн  жингээс болж алджээ.
Орос улс  дэлхийн спортын тэмцээний төв болж байна. 2014 онд Сочид болох Олимпи манайд аль хэдийнэ гараагаа эхэлсэн хийгээд 2018 оны хөл бөмбөгийн аварга  шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрхийг өнгөрсөн оны сүүлээр авсан юм. Мөн бөхийн барилдааны дэлхийн 2 дахь наадам Санкт-Петербургад болох тухай саяхан мэдээллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
1
4
5
6
9
11
12
13
15
17
18
19
21
26
28
29