×
Спорт Гуравдугаар сар 2011
  2014 оны Өвлийн Олимпийн тоглолтуудын зохион байгуулагчид нэгдүгээр зэргийн ажлыг хийжээ. Энэ тухай 2012 оны Лондонгийн Олимпийн тоглолтуудын зохион байгуулах комиссийн тэргүүн Себастьян Коэ мэдэгдэв. “ Орос улсад сайн ажиллаж байгаа гэдгийг би мэднэ.
Оросын иргэд энэ 3 –р сараас эхлэн 2012 оны Лондонгийн зуны Олимпиадын тоглолтын билет худалдаж авах боломжтой болох юм. Тийзийг спортын кассудаар болон  Интернетээр зарах юм. Хөгжөөн дэмжигчдэд нэрийн ваучер авах боломж олгож байна. Түүнийг Лондонд тоглолтын үеээр билет болгон сольж авч болох юм.  Тийзний үнэ 20-200 фунт байна.
Эрхүү хотод Прибайкалын буудлагын нээлттэй тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд 70 гаруй тамирчид оролцжээ. Нэгдүгээр байрыг Монголын тамирчид эзэллээ. Тэд багтаа 6 медаль авчирсаны дотор 3 алт, 3 хүрэл медаль байгаа аж. Хоёрдугаар байрыг  Эрхүүгийн баг тамирчид эзэлсэн бөгөөд 4 алт, 7 мөнгө, 6 хүрэл авчээ.Эхний гурван байрны сүүлийн шагналыг Буриадын тамирчид авчээ.
Оросын 11 тамирчин Инцеллед тэшүүрийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнд оролцоно. 3-р сарын 10-13 нд болох энэ уралдаанд 12 иж бүрдэл шагналын төлөө өрсөлдөх юм. Оросын тамирчид 9-12 төрөлд оролцоно. Оросын багийн найдвар болох Иван Скобрев 1500, 5000 болон 10 000 метрийн гүйлтэнд өрсөлдөнө.             
Оросын нэрт аялагч Федор Конюховын удирдсан экспедиц тэмээ унаж Этиоп улсыг туулна. Энэ аялалын замын нийт урт 1200 километр юм. Урьд нь сайн судлагдаагүй таван омгийнхон амьдардаг нутгаар энэ экспедиц дайрч өнгөрөх юм байна. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд аялаж байсан оросын офицер, дипломатч, аялагч, шашны зүтгэлтэн Александр Булатовичийн туулсан замаар Конюхов явах болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
2
3
4
5
7
8
9
11
12
13
14
15
17
18
19
20
21
22
23
24
25
28
29
30
31