×
Спорт Хоёрдугаар сар 2011
Сочи хотод 2014 онд болох өвлийн Олимпийн тоглолтын албан ёсны  бэлгэ тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгай, Туулай гурав шалгарч үлдлээ.Бүх ард түмний санал асуулгын явцад оросууд тэднийг сонгосон юм.Олон улсын олимпийн хөдөлгөөний түүхэнд анх удаагаа олимпын тоглолтын билиг тэмдэгийг Зохион байгуулах хороо биш улс орон даяараа сонголоо.
2014 оны Сочийн өвлийн Олимпийн сахиус тэмдэгээр Ирвэс, Цагаан баавгайн бамбарууш, Туулай гурвыг сонголоо. 2-р сарын 26-ны орой дууссан санал асуулгын дүнг 1-р сувгын “Сахиус тэмдэг. Сочи-2014. Бариа” хөтөлбөрөөр зарлаллаа. Уралдааны төгсгөлийн шатанд сахиус тэмдэг бүрт тусгай утасны дугаар өгсөн бөгөөд энэ дугаараар оролцогч бүхэн утасдах буюу мессеж явуулах боломжтой байлаа.
Сочи хотын “Роза Хутор “ төвийн анхны томоохон олон улсын уулын цанын тэмцээн нь Европын цанын спортын цомын төлөөх тэмцээн бөгөөд  2014 онд болох Олимпиадад  объектууд өндөр хэмжээнд бэлэн болсынг харууллаа.  Тамирчид болон Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчид тэмцээн зохион явуулахад цасыг замын болон тамирчдын аюулгүй байдалд   сэтгэл хангалуун үлдлээ.
«Оросын Дакар» гэгдсэн «Торгоны зам -2011» олон улсын уралдаанд оролцогчдыг бүртгэж эхэллээ. Москва-Сочи чиглэлээр замаар явагдах уралдаан 7-р сарын 10-нд Улаан талбайгаас  эхлээд 16-нд  Красная Полянад дуусна.Манай гаригийн шилдэгүүд «Дакар» зэрэглэлийн «Торгоны зам» уралдаанд оролцдог.
"Элсэн цөлийн хаан"  “Дакар-2011” уралдааны дараа хаан ширээгээ орхин явлаа. Дэлхийн нэрт автомашин жолоодогч, авторалли уралдааны долоон удаагийн дэлхийн аварга, “Камаз-мастер” багийн нисэгч Владимир Чагин    ийнхүү зодогоо тайллаа. “Дакар” бол манай багийн түүхэнд хамгийн дээд амжилт боллоо гэж Владимир Чагин яриагаа эхэллээ.
2014 оны хоёрдугаар сард  Хар далайн эрэг дээрх   Сочи хотод болох Өвлийн Олимпод  оролцох тамирчид  дэлхийн өнцөг, булан бүрээс хуран цугларна. Харин  энэ жилийн 2-р сард спортын уг арга  хэмжээний бэлтгэл ажлыг соёл урлагийн чиглэлээр явууллаа.
Сочид болох Олимпийн болон Параолимпийн бэлгэ тэмдгийг сонгох ажиллагаа Орос улсад эхэллээ. Телевизийн төв сувгаар 2014 оны Олимпийн тоглолтын нүүр царай болохыг горилсон бүтээлүүдийг танилцууллаа. Оросын иргэдэд 11 хувилбараас сонголт хийхийг санал болгосон байна. Шинжээчдийн шалгаруулах комисс тэдгээрийг улсын хэмжээний уралдаанд ирүүлсэн нийт 25 мянган саналаас сонгож авсан билээ.
2014 онд Сочид болох Олимпийн бэлэгдэлийн хувилбаруудыг өчигдөр Москвад танилцууллаа. Урьд магадлан шинжлэх комиссын гишүүд шилдэг 13 саналыг сонгож авсан билээ. 10 нь Олимпийнх, 3 нь Паралимпийнх. Цагаан баавгай, далайн гахай,Өвлийн өвгөн, матрёшка хүүхэлдэй зэргийг  Олимпийн бэлэгдэл болгохыг санаачилжээ.Түрүүлэгчийг бүх ард түмний санал хураалтын дүнгээр 2-р сарын 26-нд зарлаж мэдээлнэ.
  2014 оны өвлийн Олимпийн  төв Сочи хот олон улсын хэмжээний тоглолт явуулахад бэлэн болоод байна. Гурван  долоо хоногийн турш олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн нэг «Роза Хуторын» уулын цанын цогцолборт түргэн буулт болон супергигант уралдааны албан ёсны гурван гараа болох юм.
Оросын оюутны шигшээ баг 1-р сарын 27-оос 2-р сарын 6-нд х ү ртэл Туркийн Эрзурумд болсон Дэлхийн ө влийн 25 дахь Универсиадад итгэлтэй т ү р үү ллээ.
 Дэлхийн аварга асан оросын Александра Костенюк  таван удаа дараалан хожиж, Оросын улсын нийгмийн их сургуульд болж байгаа «Moscow Open» шатрын уламжлалт наадмын эмэгтэйч үү дийн гол тэмцээнийг манлайлж байна. Ө чигд ө р Костенюк Польшийн Иоланта Завадскаг хожиж 6,5 оноотой боллоо.
 Оросын хоккейн шигшээ баг ө чигд ө р Туркад  канадын хоккейчдыг 4:2 харьцаатайгаар  хожиж, Универсиадын ш ө вгийн тэмцээнд оролцож  тоглох эрх эдлэв.
  “Moscow Open 2011”шатрын наадам Москвад болж байна. Эмэгтэйчүүдийн дотроос дөрөв дөрвөн оноо авсан ОУ-ын иргэн Валентина Гунина, Монгол улсын иргэн Мөнгөнтуул нар түрүүлж байна. Таван тоглолтын дараа Оросын иргэн, дэлхийн аврага асан Александра Косенюк гуравдугаарт явж байна. Долоон онооноос тавыг аваад байгаа оросын шатарчин Эрнесто Инаркиев “Залуу шатарчдын тэмцээнийг” тэргүүлж байна.
Оросын шигшээ баг дэлхийн өвлийн Универсиадын 7 дахь өдөр хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийтдээ долоон медаль хүртлээ. Уран гулгагч Любовь Илюшечкина, Нодари Майсуразе нар спортын хос гулгалтын төрөлд  түрүүлэв. Сергей Воронов ганцаарчилсан  төрөлд мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн  манай цаначид  Светлана Бочкарёва, Яна Яновская, Алия Иксанова нар бас алтан медаль авчээ.
Сочи хотод болох 2014 оны Өвлийн олимпийн аюулгүй байдлыг хамгаалахад 2 тэрбум доллар зарцуулах болно гэж оросын хүчний байгууллагын эх сурвалж мэдээллээ. Энэ бол Олимпын тоглолтын түүхэнд хамгийн дээд хэмжээний тоо юм. Хотын байрлалыг бодож үзвэл ийм зардал гарах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
2
5
10
11
12
13
14
15
16
19
21
22
24
25
26