×
Спорт Нэгдүгээр сар 2011
Ази тивийн өвлиийн 7-р наадам Казахстанд ёслол төгөлдөр нээгдлээ. Наадмын албан ёсны нээлт дээр Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Жак Рогге, Азийн олимпын зөвлөлийн удирдагч шейх Ахмад аль-Фахад аль-Сабах, Киргизийн ерөнхийлөгч Роза Отунбаева нарийн өндөр хэмжээний зочид байлцлаа. Орос, британ, австралчуудын зохиосон гурван цагын шоуг 30 мянган хүн үзлээ.
Москва хотод 1-р сарын 29-30- явагдах Константин Еременкогийн нэрэмжит домогт хөл бөмбөгчдийн цомын төлөө олон улсын тэмцээнд зургаан орны хөл бөмбөгч ахмадууд оролцоно. Тэмцээнд ОУ-ын багаас гадна Португал, Испан, Итал, Герман, Голланд улсуудын багууд оролцох юм байна. Домогт хөл бөмбөгчдийн цом булаалдах тэмцээн Москвад 3 дахь удаагаа болох гэж байна.
Берн хотод болж байгаа хос уран гулгалтын Европын аврагаас оросын уран гулгагчид хоёр медаль хүртлээ. Мөнгөн медалийг Юко Кавагуты, Александр Смирнов нар хүртсэн байна. Жилийн өмнө хүртсэн алтан медалиа тэд хамгаалж чадсангүй. Вера Базарова, Юрий Ларионов нар хүрэл медаль хүртжээ. Алтан медалийг германын хос уран гулгагчид Алена Савченко Робин Шолков нар хүртсэн байна.
Оросын оюутны шигшээ баг Дэлхийн оюутны өвлийн 25 дахь тоглолтод оролцохоор явна. Оюутны өвлийн тоглолт 1-р сарын 27-оос 2-р сарын 6-ныг дуустал туркийн Эрзурум хотноо болох юм. Оросын оюутнууд  ялалт байгуулах бодолтой байна. Дасгалжуулагчид ба мэргэжилтнүүд тэдний нөөц бэлтгэлийг шалгана.
“Дакар-2011” уралдааны ялгуусан баатрууд “КАМАЗ-Мастер” багийнхан эх орондоо эргэж ирлээ. Дэлхийн нэр хүндтэй энэ уралдаанаас оросууд 10 дахь удаагийн ойн ялалтаа авчирлаа. Үүнээс гадна “Дакар”-ын түүхэнд анх удаагаа нэг багийн гишүүд эхний 4 байрыг эзэллээ. Дэлхийн хамгийн хурдан, найдвартай ачааны тэрэг гэдгээ “КАМАЗ”-ууд баталлаа.
Оросын «КАМАЗ-Мастер» багийн гишүүн Владимир Чагин «Дакар-2011»-нд түрүүлснээр уграллийн долоон удаагийн аварга болов.  Уралдаан  бямба гаригт Аргентинд өнөдөрлөсөн юм. Владимир Чагин  олон  жил уралдаанд  байгуулсан ялалтаараа аварга болж, ачааны машин нь барианд 63 удаа түрүүлж ирсэн байна.
Олон   улсын  Олимпийн хорооны ерөнхийлөгч  Жак Рогге тус  байгууллагын  гүйцэтгэх  хорооны  Лозанна хотод  хийсэн хуралдаан дээр  мэдэгдэхдээ « Формула-1»  уралдааныг Сочи хотод 2014 онд  явуулах нь  тэнд  өвлийн Олимпийн наадмын бэлтгэлийг  саатуулахгүй» гэв.
Кремлийн алтан таван хошуу мөсөн дээр гэрэлтэж, эргэн тойрон инээд, дуу хөгжим, уртын урт дараалал… Зургаа дахь жилдээ нийслэлийн Улаан талбайд 12-р сараас 3-р сарыг дуустал хотын хамгийн том мөсөн гулгуур өдөр шөнөгүй ажиллаж байна. Энд хүмүүс амрахаар, дасгал сургууль хийхээр, хөгжин цэнгэхээр Орос улсын бүх бүс нутгаас төдийгүй гадаад улсуудаас ирсээр байна.
Энэ бол оросын спортын 2011 оны хамгийн анхны, хамгийн том ялалт боллоо. АНУ-ын Буффало хотод болсон тэмцээнээс ОУ-ын залуучуудын шигшээ баг, хоккейн дэлхийн аврага цолыг хүртлээ. Төгсгөлийн тоглолтонд оросууд, канадчуудыг 5:3 харьцаатайгаар хожлоо. Энэ ялалт үнэхээр сэтгэлийн их тэнхээг харууллаа. Эхний хоёр шатанд оросууд гурван шайбыг дараалан алдсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
7
8
9
10
11
12
13
14
17
18
19
21
23
24
25
26
27
29
30