×
Спорт 2011
Хятадын хиймэл дагуулын “Бэйдоу” зүг чиглүүлэгч систем өнөөдөр хэрэглэгчдэд туршилтын журмаар үйлчилж эхэллээ. Ээ тухай мягмар гаригт Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр  Хятадын зүг чиглэлийн системийн удирдлагын удирдах газрын захирал Жань Чэнци мэдэгджээ. Хятад болон зэргэлдээ  бүс нутагт боломжтой  үйлчилгээнүүдийн дунд байршил тодорхойлох болон, чиглэл заах, цаг тодорхойлох  зэрэг үйлчилгээ байгаа аж.
Турк улсын Мардина хотод болж байгаа эмэгтэйчүүдийн долоо дахь шатрын дэлхийн аврагын тэмцээнд ОУ-ын шигшээ баг Туркын багыг 3:1-ийн харьцаатайгаар хожлоо. Ингэснээр тэмцээний гуравдугаар байранд гарч ирлээ. Надежда Косинцева, Александр Костенюк, Наталья Погонина нар ялалтын оноог багтаа авчирсан байна. Оросын шигшээ баг 10 оноо авч,14 оноотой хятад, 11 оноотой энэтхэг улсуудын дараа 3-т орсон байна.
Москвад  өнөөдөр Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ төлөөлөгчийн газар хаалгаа нээв.  Төлөөлөгчийн газрын тэргүүнээр бизнесмен Давид Каплан тэргүүлнэ. Төлөөлөгчдийн газрын зорилго – дэлхийн орнуудад  болон Орос улсад  шатрыг дэлгэрүүлэх. Шинэ төлөөлөгчдийн газрын удирдлагын тэргүүн зорилгын нэг бол сургуулиудад шатрын хичээлийг заавал оруулах  болон хүүхдүүдийг  Интернетэд суралцуулах юм.
«Сочи-2014» олимпийн зөвшөөрлийн бичиг бүхий бараа бүтэгдэхүүнийг худалдах интернет-дэлгүүр ажиллаж эхэллээ. Тэрхүү дэлгүүр Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны сайтын сууринд  нээгдэв. Shop. sochi2014. сom. хаягаар барс, туулай, цагаан баавгай болон өөр бараг 100 төрлийн бараа бүтэгдэхүүнийг захиалж болно.
Тувагийн бөхчүүд Наадмын  үндэсний бөхийн барилдаанд  оролцох урилга авчээ. Өнгөрсөн жил монгол үндэсний бөхийн барилдааныг  ЮНЕСКО  хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэж  авсан юм. Монголын үндэсний бөхийн холбооны урилгыг Тувагийн нийслэл Кызылд болсон тэмцээний үеэр монголын төлөөлөгчид  дамжуулжээ. Тувагийн бөхчүүд эхлээд баруун таван аймгуудын бөхийн шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Брюссель дэхь Олон улсын оюутны  спортын Гүйцэтгэх хороо 2017 онд болох Универсиада тэмцээний зохион явагдах газрыг зарлав. Зуны оюутны тоглолтууд Тайваний нийслэл Тайбэйд, харин өвлийн тоглолтуудыг Алма-Атад зохион явуулахаар болжээ.  Универсиада тэмцээнийг явуулахаар Тайвань Бразилийг давжээ. Зуны тоглолтууд нь хоёр жилд нэг удаа  явагддаг аж.
   Хоёр мянган жилийн түүхтэй солонгосын тхэккён зодооны урлаг, төмөр татлага дээгүүр явах “чхуль тхаги” уламжлалт явалт ЮНЕСКО-гийн материаллаг бус соёлын өвд бүртгэгджээ. Индонез улсын Бали аралд болсон ЮНЕСКО-гийн материаллаг бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын хорооны чуулган дээр ийм шийдвэр гаргасан байна. Өмнөд Солонгос улс тус улсын 6 соёлын уламжлалыг бүртгүүлэхээр мэдүүлэг өгсөн юм.
  1984 онд Энэтхэгийн Бхопал хотын иргэдийг нийтээр нь хордуулсаны төлөө хариуцлага хүлээх ёстой америкийн Dow Chemical Co компани үндсэн ивээн тэтгэчдийн дотор багтсан учир Лондонд болох 2012 оны Олимпийг Энэтхэг улс боогдуулна.   Саяханы өдрүүдэд энэтхэгийн 22 нэртэй тамирчид Dow Chemical Co компанийг  Олимпийн үндсэн ивээн тэтгэчдийн дотор багтсаныг илт эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ.
Сочи хотод 2014 онд зохиогдох өвлийн   Олимпийн тоглолтуудын спортын барилгууд 2011-2012 онуудад улирлын шалгаруулалтын тэмцээн явуулахад бэлэн болжээ.  Энэ тухай Оросын засгийн газрын шадар сайд Дмитрий Козак энэ долоо хоногт Сочи хотод болж өнгөрсөн Европын Олимпийн хорооны ерөнхий ассамблейн хуралдаан дээр мэдэгджээ.
2014 оны Өвлийн  Олимпийн тоглолтыг  бэлтгэх хороо гайхамшигтай ажиллаж байна гэж Олон улсын Олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Жак Рогге мэдэгдлээ. “Сочийн Олимпийн бүтээн байгуулалт хурдацтай  явж байгаа төдийгүй, төлөвлөгөөний дагуу, чанартай хийгдэж байна гэжээ.
   Оросын  «Газпром»  эрчим хүчний лут том компаниос Сочид хэрэгжүүлэх олимпийн төслүүдэд бараг 4 тэрбум долларыг чиглүүлнэ. Нийтдээ томоохон таван төслийг «Олимпийн барилга байгууламжуудын барилга, Сочи амралт сувиллын хотын хөгжил» зориулалтат төслийн хүрээнд  хэрэгжүүлэх юм.     Ийн анхны барилга байгууламж - Жубга-Лазаревское-Сочи хийн хоолойг 6-р сард ашиглалтад оруулжээ.
   2013 онд Дэлхийн оюутны спортын наадмыг хүлээж авах Казань хот туг нь европын хотуудыг дамжин явах бухиаг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Оюутны спортын тугийг оросын хотуудаар явуулж үзүүлжээ. Европын аялал спортын тэмцээнд залуучуудын анхаарлыг хандуулахад туслана. Зарим залуучууд мөн арга хэмжээний үр дүнд оюутны спортын наадамд сайн дураараа туслах буюу хөгжөөн дэмжих хүсэлтэй болж магадгүй.
    "Формула-1" авто уралдааны Оросын Гран-при үе 2014 оны 10-р сард Сочид болно. Шинэ замыг Сочийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд тавих юм. «Формула-1» уралдааны замыг  Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд тавих нь тохиолдлын хэрэг бишээ. 2014 оны Олимпийн наадмын бүх тэмцээн дуусснаас хойш уг барилга байгууламжуудыг ашиглаж болно.
Олимпийн бамбарын буухиа 2013 оны 10-р сарын 7-нд Москвад гараагаа эхэлж, 2014 оны 2-р сарын 7-нд Сочид өвлийн олимпийн наадмыг албан ёсоор нээх  ёслолоор төгсөх тухай зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко мэдээллээ. Энэ нь Оросын дийлэнх олонхи оршин суугчдыг оролцуулах нийт улс орныг хамрах хамгийн өргөн цар хүрээтэй буухиа болох юм.
    Москвагаас 400 км зайтай Липецк хотод гараа авсан хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дугуйн уралдаан Парист барианд оров. Тэд бараг 3000 км урт замыг туулжээ. Тамирчид 16 өдрийн дотор Орос, Белорус, Польш, Германи, Франц улсуудын 50 гаруй хотыг дамжин гарчээ. Энэ оны 3-р сард Липецкэд хэрэгжүүлж эхлэсэн Paralimpizm. ru төсөл эхлэлыг тавьжээ.
    Москва хот Универсиадын далбааг угтан авч байна. Оюутны спортын олон улсын холбооны  /ОСОХ/ далбаа ОУ-аар болон томоохон их сургуулиудын төвөөр бараг сар гаран аялаж байна. Энэ далбаа одоогийн байдлаар 5000 орчим километр аялаад байна. одоо Уралын нуруу, Алс Дорнодоор аялах үлдээд байна.
    Спортын  олныг хамарсан төрөл Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт анх удаа багтана. Татар-башкирын «курэш» бөх 2013 онд Казаньд болох Дэлхийн оюутны спортын наадмын хөтөлбөрт орсон спортын 26 төрлийн нэг болно. Үндэсний «курэш» бөх  эрт дээр үеэс өргөн дэлгэрч, спортын дуртай төрөл болжээ.
Оросын шорт-трекийн шигшээ багийн түүхийн шинэ хуудас нээгдэж байна. Удахгуй  шигшээ баг улам бэхжиж, 2014 онд Сочид болох олимпийн медаль авах боломж эрс нэмэгдэнэ. Өмнөд Солонгосын олимпийн гурван удаагийн аврага Ан Хён Су ОХУ-ын иргэн болж, оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд орохоор шийдвэрлэжээ. Тэр Сочийн Олимпийн медаль хүртэх гол зорилттой байна.
   Оросын дайверууд 12-р сарын эхээр 340 метр гүнд шумбаж, дээд амжилт тогтоох төлөвлөгөөтэй  байна гэж ирээдүйн амжилт гаргах гэж байгаа Оросын газар зүйн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний шумбагч отрядын удирдагч Дмитрий Шиллер мэдээллээ. Тэд Египетийн Дахабаас холгүй Улаан тэнгист шумбах юм. Францын Паскаль Бернабейн 330 метр гүнд шумбасан амжилтыг одоогоор эвдээгүй байна.
    Петербургийн гроссмейстер Пётр Свидлер шатрын дэлхийн цомыг хүртэж ийм хүндэт шагналыг хүртсэн анхны орос хүн боллоо. Энэ тэмцээн баруун сибирийн Ханты-Мансийск хотод болсон байна. Дэлхийн цом бол шатарчдын бие даасан тэмцээн юм. Төгсгөлийн тоглолтоос бусад бүх шатанд хоёр өрөг тоглодог байна. Хэрвээ хайнцвал 3 дахь өдөр нь тайбрейки буюу богиносгосон цагтай өрөг тоглодог юм.
   Түрк улсад болж өнгөрсөн чөлөөт бөхийн дэлхийн аврагад ОУ-ын шигшээ баг багын дүнгээр түрүүлсэн байна. Оросууд хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Багын дүнгээр Иран, АНУ-ын шигшээ багууд хоёр, гуравдугаар байранд орсон байна.                       
    Стамбулд болсон  сонгодог болон чөлөөт бөхийн дэлхийн аваргаас оросын шигшээ баг  хоёр алтан медаль хүртжээ.   Үүний өмнө баг гурван хүрэл  медальтай  байв. 52 кг  жинд  Оросын тамирчин эмэгтэй Замира Рахманова финалын шийдвэрлэх тэмцээнд Монголын тамирчин Даваасүхийн Отгонцэцэгтэй таарчээ.
   Олон  улсын    Олимпийн Хороо /ОУОХ/ Сочийн Олимпийн объектуудыг барьж байгуулахад  дэвшилт гарч байна гэж тэмдэглэв.  Энэ тухай 2014 оны Олимпийн тоглолтууд болох хотод ээлжилт айлчлал хийснийхээ дараа ОУОХ-ны зохиуцуулах комиссийн  тэргүүн Жан Клод Килли мэдэгдэв. Ихэнх объектуудад энэ өвлөөс туршилтаар тоглолтууд зохиогдох юм.
   Ирэх жил Олимпийн тоглолтуудыг явуулахад Лондонгийн танхай этгээдүүд саад болж мэднэ гэж Британий ДХЯ-ны тэргүүн анхааруулж байна. Наймдугаар сарын эхэн үе хүртэл Скотленд-Ярд нь алан хядагчдыг лондонгийн олимпийн гол заналхийлэл гэж үзэж байсан бол  одоо эдгээр нь ард үлдсэн юм.  Дэлхийн спортын арга хэмжээг ердийн балмад этгээдүүд тасалдуулж мэдэх болоод байна.
    Дэлхийн боксын холбооны шалгуураар саяхан дэлхийн аврага болсон оросын хэт хүнд жингийн боксчин Александр Поветкин Аврагын цолоо хамгаалахын төлөө бэлтгэж байна. Тоглолт 12-р сарын 17-нд Цюрих хотод болно.  Оросын боксчны өрсөлдөгч нь америкийн алдарт боксчин Эвандер Холифилд юм. Украины боксчин Владимир Кличкотой тоглох нь Поветкины гол зорилго юм.
     Оюутны спортын олон улсын холбооны /FISU/ далбааны аян Казань хотоос гараагаа авч оросын сая хүн амтай хотуудаар аялаж эхэллээ. Энэ бүс нутгуудад Приволгийн холбооны тойрогын нийслэлүүд болон Санкт-Петербург, Москва хотууд орж байгаа юм. Энэ аяны урт нь бараг 4500 километр юм.
Оросын тамирчин Валерий Борчин болон Владимир Канайкин нар манай хөнгөн атлетикийн шигшээ багийн  тамирчдын шагналын эхийг хүртлээ. Тэмцээн Өмнөд Солонгосын Тэгу хотод зохиогдож байгаа юм. Алтан медаль хүртсэн Валерий Борчин  нэг цаг 19 минут 56 сек  20 км замыг туулжээ. Энэ замыг  1 цаг 20 минут 28  секундэд туулсан Владимир Канайкин мөнгөн медаль хүртжээ.
   Хятадын Шэньчжэнээс Казань хотод Универсиадын туг шилжин ирлээ.  Дэлхийн спортын үйл явдлуудын гол бэлэг тэмдэг ОРос улсад 40 жилийн дараа ирлээ. Анх 1973 онд Москва хотод дэлхийн оюутны спортын Универсиад зохион явагдсан юм. Казаньд зохиогдох тоглолтууд эхлэх хүртэл  2 жил үлдээд байна. Бэлтгэл ажил өндөрлөх тийш хандаж байна.
   Өнөөдөр Орос улсын БНТУ-ын нийслэл Казаньд 2013 оны Универиада оюутны спортын тоглолтуудын тугийг хүлээн авч байна. Тугий тусгайлан бэлтгэсэн хуягт сейфад хадгалахаар бэлтгэсэн юм. Дараа нь тугийг хотын  иргэдэд болон  зочдод зориулан тавих юм. Хятадын Шэнчжэн хотод болж өнгөрсөн оюутны спортын тоглолтуудад Орос улс нэр төртэй оролцосн бөгөөд тэмцээн зохиогдсон орны эздийн удаах байрыг эзэлсэн юм.
   Парис хотод дзюдо бөхийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн эхэллээ. 8-р сарын 23-30- нд 136 орны мянга орчим  тамирчин хүчээ сорих гэж байна. Хамгийн их олон хүнтэй багт тэмцээнийг зохион явуулж байгаа орон-Франц орж байна. Харин энэ төрлийн спортыг анх төрүүлсэн – япон, орос, америк, өмнөд солонгосын төлөөлөгчид удаалж юм.
    9-р сарын 5-нд  Улаан-Үд хотод Зүүн Азийн  Олон улсын хүүхдийн болон залуучуудын  биеийн тамир спортын их наадам зохиогдоно.  Туc уралдаанд 1994-1995 онд төрсөн Буриадын болон   Өвөрбайгаль, Эрхүү муж, Монгол улс, БНХАУ-ын ӨМОЗО-ны  тамирчид оролцох юм.
   Монгол туургатны үндэсний бөхийн барилдааны IV тэмцээний аврагаар Тува /Орос улс/, Монголын бөхчүүд тодорлоо. БНТУ  байгуулагдсаны 90 жилийн ойд зориулагдсан бөхийн барилдаанд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Казахстан, Орос улс гээд нилээд хэдэн улсаас  нийт 80  гаруй хүчтэн оролцов. Барилдаан 400 гаруй мэхтэй  монгол бөхийн барилдааны дүрмээр явагдав.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
13
14
15
17
18
19
20
21
22
23
24
25
29