×
Спорт Есдүгээр сар 2010
Кирсан Илюмжинов Дэлхийн шатарын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Ханты-Мансийскт болсон ФИДЕ-ийн конгрессын үеэр шатарчдын тэргүүнийг сонголоо. Санал хураалтад тус холбооны гишүүнорныг төлөөлөх 164 төлөөлөгч оролцов."Нэг улс-нэг санал" зарчмаар нууц санал хурааж, холбооны ерөнхийлөгчийг сонголоо. Холбооны ерөнхийлөгч болохын тулд 50 хувь нэмэх нь нэг санал авах ёстой байсан.
Олон улсын шатарын холбоо ерөнхийлөгчөө сонгож байна. Орос улсын баруун Сибирийн Ханты-Мансийскт болж байгаа холбооны конгрессын үеэр санал хурааж байна. Олон улсын шатарын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд тус холбооны одоогийн ерөнхийлөгч, Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов, дэлхийн 12 удаагийн аварга Анатолий Карпов нар өрсөлдөж байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд ялахад 82 орон дэмжих учиртай юм.
Оросын тамирчин Евгений Канаева Москвад болж байгаа уран гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон төрөлд алтан медаль хүртлээ. Тууз, харайх оосор, цагираг, бөмбөг зэрэг дөрвөн төрлийн хөтөлбөрийн нийт дүнгээр олимпийн аварга тамирчин 116250 балл авчээ. Шүүгчид тамирчны тоглолт бүрт өрсөлдөгчдөөс нь илүү оноо тавьж байлаа. Хоёрдугаар байрт оросын тамирчин Дарья Кондакова, белорусын тамирчин Мелитны Станюта хүрэл медаль хүртжээ.
Оросын тамирчин Елена Савельева болон Надежда Торлопова нар өнөөдөр Брижтаунд өндөрлөсөн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртлээ. 2008 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн, 54 кг жингийн тамирчин Савельева  шувтаргад хойд Солонгосын тамирчин Хи Сон Кимийг 7:3 оноогоор хожсон байна.
Сибирийн Ханты-Мансийскт өнөөдөр Дэлхийн шатарын 39 дэх олимпиад эхэлж байна. Тэмцээн зохион байгуулж байгаа орны эрхийн дагуу Орос улсыг эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр баг төлөөлж байна. Олимпиадын үеэр дараагийн дөрвөн жилд ажиллах Олон улсын шатарын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болно.
Москва хотод өнөөдөр уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Энэ төрлийн спорт үүсч, хөгжсөн орос улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа болж байна. 30 жилийн ой тохиож байгаа дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд оросын тамирчид манлайлах төлөвтэй байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн аварга Евгений Канаев багтжээ.
Хөл бөмбөгийн Европын Лигийн аварга шалгаруулах тэмцээний "Жи" хэсэгт Санкт-Петербургийн "Зенит" баг бельгийн "Андерлехтом" багийг 3:1 хожлоо. Оросын багийн довтлогч Александр Кержаков эсрэг багийн хаалганд бүх гол оруулжээ. Энэ хэсгийн "Зенит" багийн өрсөлдөгч, грекийн АЕК баг хорватын "Хайдук" багийг мөн оноогоор хожсон байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29