×
Спорт Наймдугаар сар 2010
2018, 2022 онуудад дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Орос улсын боломжийг ФИФА-гийн тусгай комисс дөрвөн өдөр үнэллээ. Энэ айлчлалын дүнгээр төгсгөлийн илтгэл бэлдэнэ. Энэ илтгэлд ФИФА-гийн төлөөлөгчид өөрсдийн сэтгэгдэл, зөвөлгөөг бичнэ. Орос улсад хийсэн айлчлалынх нь талаар ФИФА-гийн төлөөлөгчдөөс ярилцлага, үнэлгээг авч чадсангүй. Харин нисэхийнхээ өмнө хэвлэлийнхэнд богино ярилцлага өглөө. ФИФА-гийн төлөөлөгчид оросын 4 хотод очлоо.
Грек улсад болж байгаа залуучуудын Европын аврага шалгаруулах тэмцээний шувтрагын тоглолтонд оросын сагсан бөмбөгчид улдлээ. Тэд бямба гаригт хагас шигшээгийн тоглолтонд францын багыг 66:59-ийн харьцаатайгаар хожсон байна. Алтан медалийн төлөө Оросын шигшээ баг Хорватийн багтай тоглох юм байна.
Өмнөд Африкт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үр дүнг урьдчилан хэлсэн Пауль наймаалжийг 2018 онд Англид хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах кампанид ажилд элчийн хувиар урьжээ. Пауль тоглолтыг үр дүнг урьдчилан хэлэхгүй ч, 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан дүрс бичлэгт оролцоно. Англид мэндэлсэн  наймаалжийг германы тэнгисийн төвд худалдсан юм.
Оросын тамирчид Сингапурт болж байгаа идэрчүүдийн олимпийн наадамд өнөөдөр дахин хоёр медаль хүртлээ. Хөнгөн атлетикч Екатерина Блескина 100 метрийн саадтай гүйлтэд алтан медаль хүртэв. Тэрээр энэ замд 13 минут 34 секундэд гүйсэн байна. Теннисчин Виктор Балуда болон Михаил Бирюков нар оросын шигшээ багт "мөнгөн" медаль авчирлаа.
 ФИФА-/олон улсын хөл бөмөгийн холбоо/-ийн Шалгалтын комисс Орос улсад дөрөв хоног айлчлахдаа Орос улс 2018 эсвэл 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах боломжтой эсэхийг дүгнэлээ. Журамд зааснаар ФИФА-ийн төлөөлөгчид ямар нэг тайлбар, дүгнэлт хийдэггүй байна. Тэд төгсгөлийн илтгэлд сэтгэгдлээ бичдэг.
Оросын тамирчин Светлана Кузнецова Монреалд болж байгаа олон улсын теннисийн тэмцээний гурав дахь тойрогт шалгарлаа. Тэрээр тэмцээний хоёр хэсэгт швейцарийн тамирчин Тимей Бачинскийг ялжээ. Одоо тэрээр польшийн тамирчин Агнешка Радванскатай тоглоно. Урьд шувтаргын 1/8 Динара Сафина, Елена Дементьева, Вера Звонарева зэрэг оросын гурван тамирчин шалгарсан юм. Тэмцээний шагналын сан 2 сая доллар байна.
Оросын хүнд атлетикийн тамирчин Ольга Зубова Сингапурт болж байгаа идэрчүдийн зуны олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртлээ. 16 настай тамирчин 63 килограммаас дээш жингийн ангилалд нийт 251 кг өргөж хувийн амжилтаа дээшлүүлжээ. Таиландын тамирчин Читчанок Пулсабсакул мөн ижилхэн амжилт гаргасан ч, оросын тамирчнаас илүү жинтэй байсан тул хоёрдугаар байр эзэлжээ.
Будапештэд ням гаригт өндөрлөсөн усан спортын европын аврага шалгаруулах тэмцээнд Орос улсын шигшээ баг түрүүллээ. Оросууд 27 медаль авсан бөгөөд түүний 13 нь алт, 8 нь мөнгө, 6 нь хүрэл медаль байна. Хоёрдугаар байрыг Герман, гуравдугаар байрыг Франц улсууд тус тус эзэлжээ.
Будапештэд болж байгаа европын усан спортын аврага шалгаруулах тэмцээнд орос 4 алтан медаль авлаа. Гурван метрийн өндрөөс үсрэх тэмцээнд Надежда Бажина анхны алт авлаа. Чөлөөт сэлэлтээр 4*200 метрийн зайд эрэгтэйчүүдийн шигшээ баг алтан медаль хүртлээ. Энэ баг, Хуучин ертөнцийн рекордыг 7 минут 6,71 секундээр шинэчлэн тогтоосон байна.
Идэрчүүдийн олимпийн зуны анхны наадам өнөөдөр Сингапурт эхэлж байна. Наадамд 15-8 насны 3500 залуу тамирчин оролцоно. Оросын тамирчид гимнастик, хөнгөн атлетик, бөх, бокс, буудлага туялзуур жад, жудо, усан сэлэлтийн төрөлд медаль хүртэх бодолтой байна. Идэрчүүдийн олимпийн анхны наадам 8-р сарын 14-26- болно.
Оросын теннисчин Мария Шарапова нутаг нэгт Светлана Кузнецоваг хожиж, АНУ-ын Цинциннати дахь олон улсын теннисийн тэмцээний хоёр дахь тойрогт багтлаа. Хоёр тамирчин Их Дуулга тэмцээнд таван удаа оролцож, тус бүр хоёр удаа ялсан юм. Кузнецова 2010 оны эхний тоглолтод амжилтгүй оролцсон тул үнэлгээ нь буурчээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Сан-Диего хотод энэ жил анхны тэмцээнд ялсан ч, дараагийн тоглолтуудад ялсангүй.
"Оросын дуу хоолой" радиогоос ярьж байна. Оросын төрийн дууллаар Москвагийн Домодедово нисэх буудлыг сэргээлээ. Микрофон, олон хүн цугласан бүртгэлийн лангуунд бүх зорчигчийн анхаарлыг татав. Орос улс идэрчүүдийн зуны олимпийн наадамд оролцохоор Сингапурыг зорьж багаа залуу тамирчдаа үдэн гаргаж байна. Манай сурвалжлагч Леонид Ковачич дэлгэрэнгүйг хүргэнэ. Оросын баг тамирчдын баяр хөөр сэтгэл хөдлөлтэй холилдож байлаа.
Оросын эрэгтэйчүүдийн шигшээ баг Будапештад болж байгаа усан сэлэлтийг Европын аварга шалгаруулах тэмцээний 4х100 метрийн чөлөөт сэлэлтэд алтан медаль хүртлээ. Евгений Лагунов, Андрей Гречин, Никита Лобинцев, Даниил Изотов нар 3 минут 12,46 секундэд энэ зайд сэлжээ. Оросын шигшээ баг европын аварга шалгаруулах тэмцээнд дээд амжилт тогтоож, анхны дээд шагнал хүртлээ.
Оросын идэрчүүдийн шигшээ баг 8-р сарын 14-26- Сингапурт болох идэрчүүдийн олимпийн анхны наадамд оролцохоор мордлоо. Багийн бүрэлдэхүүнд 100 орчим тамирчин байна. Бүгд амжилт гаргахыг их хүсч байна.
Зэрэг сэлэлтийн оросын мастерууд, Будапешт хотод болж байгаа усан спортын  Европын аврага шалгаруулах тэмцээний бүлгээрээ хослож сэлэх хэсэгт ялалт байгууллаа. Оросын тамирчид нийт 98,300 балл авсан гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Тэд, бүх дөрвөн төрөлд ялсан байна. Бүх төрлийн алтан медалийг Наталья Ищенко хүртжээ. «Хослол сэлэлтэд би их санаа зовж байсан юм. Цаг хугацаа маш бага байсан.
Оросын тамирчин Дмитрий Романов, Алексей Алипов нар Мюнхенд болж байгаа буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртлээ. Романаов 10 метрийн зайд хөдөлж байгаа байг оноход тэргүүлсэн бол түүнийг нутаг нэгт "трап" дасгалд хоёрдугаар байр эзэлжээ. Оросын шигшээ баг багийн дүнгээр 12-р байрт оржээ. Одоогоор италийн тамирчид амжилттай оролцож байна.
Барселон 8-р сарын 1. Испанийн Барселон хотод болж байгаа хөнгөн атлетикын европын аврага шалгаруулах тэмцээний 5-н өдрийн дараа  Оросын шигшээ, багын нийт дүнгээр тэргүүлж байна. Энэ бол зүгээр нэг ялалт биш. Энэ өдрийг, Испанид болсон оросын гайхамшиг гэж хэлж болно. Манай эмэгтэй тамирчдын амжилтыг манай хөгжөөн дэмжигчид гүйцэж баяр хүргэж байлаа.
Бүх дэлхийн боксын байгууллагын 72,6 кг жинд, Орос улсын иргэн Дмитрий Пирог дэлхийн аврага болсон байна. Лас-Вегас хотод болсон 12 үетэй тоглолтонд америкийн Дэниэл Жекобсийг 5 дах раундад, тэрээр техникийн нокаутаар ялсан байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Дмитрий Пирог 5 жил зодолдохдоо нэг ч удаа ялагдаагүй юм. Тэрээр одоо 17 ялалт байгуулаад байна.
Испанийн Барселон хотод болж байгаа хенген атлетикын европын аврага шалгаруулах тэмцээний 5-н өдрийн дараа  Оросын шигшээ, багын нийт дүнгээр тэргүүлж байна. Шийдвэрлэх өдрийн өмнө гэхэд оросын шигшээ баг, 8 алт, 6 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байлаа гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Одоогийн байдлаар хоёрдугаар байрыг Их Британын, гуравдугаар байрыг Францийн шигшээ багууд тус тус эзлээд байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
12
13
14
15
16
17
18
19
21
22
23
24
25
26
27
28
29
30
31