×
Спорт Долоодугаар сар 2010
Гар бөмбөгийн дэлхийн лигийн тэмцээнд оросын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. Төгсгөлийн тэмцээнд тэд Бразилийн багт хожигдсон байна. Кубын багыг хожсон Сербийн шигшээ 3-р байр эзлэжээ. Ромд 9-р сарын 24-нөөс 10-р сарын 10 хүртэл болох дэлхийн аврагын тэмцээнд оросын баг бэлдэж эхэллээ.
Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг шүүгчийн нэг Равшан Ирматовт "Узбекистаны бахархал" хүндэт цол олгожээ. Түүний туслах Рафаэль Ильясовыг "Найрамдалын" одонгоор шагнасан байна. Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов энэ зарлигт гарын үсэг зуржээ.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Испани болон Нидерландын багийн шувтаргын тоглолтын бөмбөгийг "И-Бэй" интернет-дуудлага худалдаанд 74 мянган доллароор худалдлаа. Худалдан авагчийн нэрийг зарласангүй. Энэ мөнгийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч асан Нельсон Манделийн зохион байгуулсан кампанит ажлын хүрээнд ХДХВ/ДОХ өвчинтэй тэмцэхэд зарцуулна.
Хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн испанийн хөл бөмбөгчдийн ялалтаар өндөрлөлөө. Энэ ялалтыг дэлхийн тэргүүлэх спортын шинжээчид болон 2010 оны дэлхийн аврагын бараг бүх тоглолтын дүнг таасан Пауль наймаалж таамагласан юм. Шувтаргын тоглолтод Нидерландийн баг хожино гэж итгэж байсан бүх хүмүүс, толгойн хөлт мэргэн одоо л нэг алдана гэж найдаж байлаа.
Испанийн шигшээ баг өөрийнхөө түүхэнд анх удаа дэлхийн аврага боллоо. ӨАБНУ-д болсон дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах шувтаргын тоглолтод, нэмэлт цагт испанчууд, Нидерландын багыг 1:0 харьцаагаар хожлоо. Энэ тоглолтын цорын ганц гоолыг 116 дахь минутад Андреас Иньеста орууллаа. Европын одоогийн аврага испанийн баг, дэлхийн аврага болсон 8 дахь улс боллоо.
Германы шигшээ баг, ӨАБНУ-д болж байгаа дэлхийн хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээний 3-р байрыг эзэллээ. Германууд 3-2 харьцаатайгаар Уругвайн багыг хожсон байна. Томас Мюллер, тоглолтын 19 дэх минутад латин америкчуудын хаалгыг тамгаллаа. Үүнээс хойш 10 минут өнгөрөөгүй байхад уругвайн Эдисон Кавани тэнцүүллээ. Тэнцүү гоолтой завсарласны дараа, уругвайн довтлогч Диего Форлан маш сайхан гоол хийлээ.
"Германы машин" "Улаан өмсгөлтнүүдэд" бүдэрлээ. Германы шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шувтаргад дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг багийн нэг Испанийн шигшээ багт хожигдосныг ийнхүү тодорхойлохоор байна.  Германы баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн хөл бөмбөгийн шилдэг хязгаарыг харууллаа. Тэд тоглолтын гялалзсан арга мэх, өндөр хурд, шилдэг техник, туйлбартай чанараа харуулав.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах шувтаргын тэмцээнд Голланд, Испанийн шигшээ багууд тоглоно. Өчигдөр хагас шигшээ хоёр дахь тоглолтод Испанийн баг  Германы багийг 1:0 оноогоор хожжээ. Булангаас дамжуулсан бөмбөгийг хамгаалагч Карлес Пуйоль эсрэг багийн хаалганд оруулсан байна. Шувтаргын тэмцээн 7-р сарын 11-нд ням гаригт Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Йоханнесбург хотод болно.
Германы шигшээ баг 7-р сарын 7-нд испанийн багт хожигдоно. Германы Оберхаузен хотын далайн амьтны усан санд байдаг Пауль нэртэй наймаалж 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтын үр дүнг ийнхүү таамаглажээ. Наймаалж шигшээ багуудын үндэсний тугтай хоёр идүүрийн аль нэгийг сонгож,  2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд германы багийн таван тоглолтын дүнг таамагласан юм.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Нидерландын шигшээ баг шувтаргад хамгийн түрүүнд шалгарлаа. Голландын баг мягмар гаригт шувтаргын ½ Уругвайн багийг 3:2 оноогоор хожжээ. Тэгэхлээр Европын багууд дэлхийн аваргын төлөө тоглоно. Лхагва гаригийн орой Герман, Испанийн шигшээ багийн тоглолтоор шувтаргын хоёр дахь баг тодорно. Нидерландын баг түүхэндээ гурав дахь удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шувтаргад шалгарч байна.
Нидерланд, Уругвайн шигшээ баг өнөөдөр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын эрхийн төлөө анх удаа тоглоно. Хоёр баг ялах магадлал ижилхэн гэж шижээчид тэмдэглэж байна. Берта ванн Марвейкийн шавь нар ганц ч ялагдалгүй амжилттай тоглож байна. "Улбарууд" шувтаргын ¼  хүчтэй Бразилийн багийг гэрт нь буцаасан юм.
ӨАБНУ-д болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд аврага тооны жуулчид ирсэн байна. Тэмцээн эхэлснээс хойш тус улсад гадаадын хагас сая зочид ирээд байна гэж ГХЯ нь мэдээлжээ. Кейптаун бас нэг рекорд тогтоогоод байна. Тэнд мягмар гаригт болох хагас шигшээгийн тоглолтын өмнө 300 мянган гадаадын зочид цуглараад байна.
ӨАБНУ-д болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аврагын хагас шигшээгийнхэн тодорлоо. Урьд шөнө испанчууд, парагвайчуудыг арай гэж хожлоо. Энд торгуулын цохилтыг хоёр удаа ашиглаж чадсангүй. Хаалганы хоёр штангийг цохиж байж нэг гоол орсон. Тоглолтын 82 дахь минутад Давид Вильин оруулсан энэ гоол л цорын ганц гоол байсан юм. Одоо Испанийн баг, Германы багтай тоглоно.
Баасан гаригт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шувтаргын хоёр баг тодорлоо. Голландын шигшээ баг бразильчүүдийг 2:1 оноогоор хожиж, шувтаргын дөрөвний нэгт шалгарчээ. Хожим Уругвайн баг тоглолтын дараах торгуулын цуврал цохилторор Ганын шигшээ багийг 4:2 оноогоор хожсон байна. Тэгэхлээр голланд, уругвайн баг шувтаргад шалгарах эрхийн төлөө тоглоно.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  шувтаргын ¼ эхний тоглолт өнөөдөр болно. Өнөөдөр Голланд-Бразиль, Уругвай-Ганын тоглолт болно. Голландчууд бус Барзиль, Аргентин, Испанийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх магадлалтай гэж үзэж байна. Бразилийн шигшээ баг ер бусын хэлбэрээр тоглож байна гэж олон хүн шүүмжилж байгаа ч, тус баг ялсаар байна.
Оросын тамирчид Болгарын Самоковт болж байгаа эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн залуучуудын европын аварга шалгаруулах тэмцээнд алт, хүрэл медаль хүртжээ. Надежда Федорова 44 кг хүртлэх жиннд түрүүлсэн бол Инна Тражукова 67 кг жинд хүрэл медаль хүртсэн байна. Оросын чөлөөт бөхийн шигшээ баг тивийн тэмцээний эхний хоёр өдөр нийт багийн дүнгээр эхний байр эзэлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2010
1
2
3
4
5
6
9
10
11
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31