×
Спорт Зургаадугаар сар 2010
ӨАБНУ-д болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аврагын тэмцээний хэсгийн тоглолтын хамгийн үнэтэй тоглогчоор Словацкийн довтлогч Роберт Виттек шалгарлаа. Гурван гоол хийхийн тулд тэр долоохон цохилт хийсэн байна. Sportbox.ru-гийн узэж байгаагаар Лионель Месси хамгийн хэрэггүй тоглогч болжээ. Аргентины иргэн энэ нөхөр эсрэг талын хаалга руу 20 удаа бөмбөг өшиглөсөн боловч нэг нь  ч амжилтанд хүрээгүй байна.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны гурав дахь үеийн сүүлчийн тоглолтод Испанийн шигшээ баг Чилийн багийг 2:1 оноогоор хожжээ. Хоёр шигшээ баг тус бүр 6 оноо авсан ч, испанчүүд эсрэг багийн хаалганд оруулсан бөмбөгийн тоогоор Эйч /Н/ хэсэгт эхний байрт орсон байна. Тэд 1/8 шувтаргад Португалийн шигшээ багтай тоглоно.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээ баг тэргүүн байрт орно гэж дэлхийн хөл бөмбөгийн шүтэн бишрэгчид үзэж байна. Footballunited.com хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн вэб хуудсын 183 оронд явуулсан санал асгуулгын дүн ийм байна. Бразил, Аргентины баг хоёр, гуравдугаар байрт орно гэж тэд үзэж байна.
Өнөөдөр Лондонд, жил тутмын  Уимблдоны 124-р тэмцээн эхлэж байна. Энэ нэр хүндтэй тэмцээн, «Том дуулга» цуврал тэмцээний хүрээнд энэ улиралд явагдаж байгаа 3 дахь тэмцээн бөгөөд 7-р сарын 4-нд дуусна. Энэ тэмцээнүүдийн нийт шагналын сан нь 20 сая доллар юм. Уимблдоны үндсэн «сагсанд» 15 оросууд тоглоно.
Орос улсад болох "Торгоны зам-Дакар олон улсын цуврал уралдааны" замыг хүлээж авах  зохион байгуулах хорооны төлөөлөгчид өнөөдөр Липецк мужид ирлээ. Уралдааны замыг хүлээж авч байгаа францын нэрд гарсан тамирчин, "Дакар" уралдааны олон удаагийн аварга Жан-Пьер Фонтене, Стефан Ле Бай, Сергей Гиря нар замыг өндөр үнэлсэн гэж тэмцээнийг зохион байгуулах хорооны дарга Виктор Соколов хэлэв.
Орос улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион явуулбал улс оронд асар их ашигтай. Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр засгийн газрын дэд сайд, Орос улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков өнөөдөр ийнхүү мэдэгдлээ. Орос улс 2018 эсвэл 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах өргөдөл гаргасан юм.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүлгийн тэмцээний хоёрын давааны гурван тоглолт пүрэв гаригт боллоо. Би бүлгийн Аргентины шигшээ баг Өмнөд Солонгосын багийг 4:1 оноогоор хожиж, дэлхийн аврага шалгаруулах тэмцээний 1/8 шувтаргад шууд шалгарлаа. Энэ бүлгийн Грекийн шигшээ баг нигерийн шигшээ багийг 2:1 оноогоор хожсон байна.
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бүрээний дуу чимээнд  дургүйцсэн хүмүүсийн тоо ихсэж байна. Тухайлбал Францын шигшээ багийн тамирчид сайн унтаж амарч чадахгүй байгаа тухай багийн ахлагч Патрис Эвра мэдэгдэв. Грекийн шигшээ багийн довтлогч Теофанис Гекас энэ чимээ шуугиантай хэрэгслийг хориглохыг зохион байгуулагчдад уриалжээ.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж багаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Эйч бүлгийн эхнийн хоёр тоглолт лхагва гаригт болов. Тэмцээн шуугианаас тойрсонгүй. Тэмцээний хүчтэй багийн нэг хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан Испанийн шигшээ баг төдий л хүчтэй бус Швейцарийн багт 0:1 оноогоор хожигджээ.
Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мягмар гаригт гурван тоглолт болов. Жи бүлэгт Кот-д Ивуар-Португалийн хөгжөөн дэмжигчид хаалганд бөмбөг орохыг харсангүй, тоглолт 0:0. Багт шилдэг довтлогч Дидье Дрогма болон Криштиан Роналду нар байсан ч, тоглолт уйтгартай боллоо. Жи бүлгийн хоёр дахь тоглолтод Бразил-БНАСАУ-ын баг бяцхан шуугиан тарилаа.
Орос улсын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг Оросын Ард түмний найрамдалын их сургууль буюу РУДН 50 жилийнхээ ойг тэмдэглэллээ. Энд дэлхийн 140 гаруй орны оюутнууд янз бүрийн мэргэжлээр суралцах боломжтой. Их сургуулийн ойгоор янз бүрийн оны төгсөгчид дэлхийн өнцөг булан бүрээс ирлээ. Ойн баяр сэтгэгдэл, дурсамжаа хуваалцах мөч байлаа.
ӨАБНУ-д болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд, Голланд, Италын нэртэй багууд оролцсон, 6-н шигшээ баг тоглоно. «Е» хэсгийн эхний шат тоглож дуусна. Москвагийн цагаар 15:30 минутад голланд, даниуд тоглоно. Данийн шигшээ баг 6 жил завсарласны дараа дэлхийн аврагад оролцож байна. Энэ хоёр баг үнэхээр хүч тэнцүү багууд.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2010
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30