×
Спорт 2010
Сочи хотод болох Олимпын болон Параолимпын наадмын билиг тэмдэгийг шалгаруулах Бүх оросын уралдаанд мэдүүлэг хүлээж авах хугацаа дууслаа. Уралдааны интернет-проталд  3 сарын туршид 20 мянган бүтээл хүлээж авчээ. Зохион байгуулах хорооны “Сочи-2014” шуудангийн хаягаар бас хэдэн мянган бүтээл ирүүлсэн байна.
Москва хотын төв дунд 12-р сарын 5-нд мөсөн гулгуурын талбай тав дахь жилээ нээгдлээ. Улаан талбайн мөсөн гулгуурын ээлж болгон нь Кремлийн том цагны цохилтоор эхлэж байна. Энэ мөсөн гулгуур өнгө өнгийн гэрэл, аялгуу сайхан хөгжим мэдээж хэрэг тунгалаг сайхан мөсөөрөө москвачууд болон зочид гийчдын сэтгэлийг татаж байна.
2018 онд Хөл бөмбөгийн ДАШТ Орос улсад зохион явуулах эрх авсанд дэлхийн улс орнуудын улс төрчид, тамирчид Орос улсад баяр хүргэж байна. АНУ-ын Төрийн департаментын албан ёсны  төлөөлөгч Филипп Кроули албан мэдэгдэл хийх ажлаа үүнээс эхэллээ. Үүний өмнө Японы засгийн газраас баяр хүргэсэн. Францын ерөнхийлөгч Николя Саркозигаас баярын цахилгаан утас  иржээ.
Япон улсын Засгийн газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга Иосито Сэнгоку баасан гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Орос улс болон Катар улсад хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018, 2022 онуудад зохион явуулахад нь амжилт гаргахыг хүслээ.” Хөл бөмбөг гэдэг ямар их хүчтэй болохыг бид мэдэрлээ.
Орос улс  2018 оны  хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн зохион явуулах эрхийг Цюрихт болсон  Олон улсын хөл бөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны  гишүүдийн гурав дахь шатны саналаар  авлаа. Зохион явуулах эзэн орныг шалгаруулахын тулд гурван  шатны санал хураалт явуулах шаардлага гарчээ.
Си-Би-Би телевизийн реалити-шоугийн шилдэг оролцогчдоор 1988, 1994 оны дэлхийн аварга Екатерина Гордеева болон  нэрт хоккейч Валерий Буре нар тодорчээ.  Гайхамшигт мөсөн дээрх үзүүлбэрийн болзлоор тус тэмцээнд  уран гулгалтын болон мэргэжлийн хоккейны 8 хос оролцжээ. Эцсийн шатанд шалгарсан Гордеева, Буре хоёр үзэгч олон, шүүгчдийг ер бусын романтик “ Оросоос сэтгэл зүрхээрээ...” үзүүлбэрээр бүрэн татаж чадав.
Орос улсын  мөсөн дээрх уран гулгалтын хос  Екатерина Боброва, Дмитрий Соловьев москвагийн Гран-при шалгаруулалтын тэмцээнд Алтан медалийн шагналыг хүртлээ. Хос гулгалтын үзүүлбэрт оросын хос Юко Кавагути болон Александр Смирнов нар эхний байрыг эзэллээ.Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод японы Мики Андо шилдэг тамирчнаар шалгарч, эрэгтэйчүүдийн дунд Чехийн тамирчин Томаш Вернер тэргүүн байрын шагналыг  авлаа.
Сочид олимпийн барилга байгууламжийн зураг төсөл зохиож барих «Олимпстрой» улсын корпорацид  экологийн менежментийн системд нийцэх сертификат бичиг  гардуулжээ. Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт  үр ашиг  ба хүрээлэн буй орчинд үзүүлэх хорт нөлөөг багасгахын хооронд тэнцвэрийг хангах зорилготой.
Санкт-Петербургэд "Петр I" дарвуулт усан онгоц буцаж ирлээ. Уг хөлөг Хойд мөсөн далайг нэг удаагиийн явалтаар туулж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Багийн бүоэдлэхүүнд 9 хүн орсон бөгөөд тэд 109 хоног аялахдаа 9 мянган далайн милийг  туулсан төдийгүй дээрх замын 3 мянган миль нь хойд туйлын жинхэн мөсөн дундуур гарсан байна.
Дэлхийн нэрт теннисчин Орос улсын тамирчин Дементьева “Эх орны ” дөрөвдүгээр зэргийн одонгоор  шагнагдлаа. Уг  шагналыг орос улсын  төр нийгмийн болон соёл-урлагийн нэртэй зүтгэлтнүүдэд өгдөг аж.   10-р сарын 29 нд нэрт тамирчин зодог тайлж байгаа тухайгаа  нийтэд зарласан юм.
Орос улсын боксчин Артур Бетербиев, Алма-Атад болж байгаа Олон улсын сонирхогчдын боксын холбооны Их хурлын гол баатруудын нэг боллоо. Оны шилдэг боксчны шагнал авахын тулд тэрээр казахын энэ хотод иржээ. 81 килограммын жинд тоглодог энэ залуу тамирчны хувьд энэ шагнал анхных нь биш юм.
Япон улсад болж байгаа Дэлхийн гар бөмбөгийн тэмцээнд Орос улсын эмэгтэй  шигшээ багийн тамирчид хоёр дахь удаагаа яллаа. Владимир Кузюткины дасгалжуулсан охид хүчтэй өрсөлдөөн дунд Туркийн багийн тамирчдыг 3:1 харьцаатай яллаа.  Үүний өмнө анхныхаа гаралтаар тэд Доминикан улсын эмэгтэй багийг мөн 3:1 харьцаагаар хожисон юм. Оросын эмэгтэй шигшээ баг D группэд 4 оноотой хошуучилж явна.
Оросын гимнастикч Алия Мустафина дэлхийн спортын гимнастикийн шинэ од боллоо. Голландын Роттердамд болсон  дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 16 настай бүсгүй  олон төрөлт өрсөлдөөнд тэргүүн байр итгэлтэй эзлэв. Түүнчлэн Оросын шигшээ баг сүүлийн 20 жилд анх удаа багийн дүнгээр  1-р байр эзлэжээ. Түүнээс гадна Алия  бусад төрлөөр бас гурван мөнгөн медаль хүртлээ.
  Сочид 2014 онд болох олимпын наадамын хөтөлбөрт 10 шинэ спортын төрөл оруулахыг ОУОХ-ны гүйцэтгэх хороо “нааштай үнэлэж” байна. ОУОХ-ны гүйцэтгэх хороо даваа гаригт мексикийн Акапулько хотод болсон хуралдааны дараа энэ тухай мэдэгдсэн байна. Энэ талаар төгсгөлийн шийдвэр гаргах эрхийг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Роггед олголлоо гэж гүйцэтгэх хороо мэдэгдлээ.
 Орос улсын эрэгтэйчүүдийн шатрын  «Экономист «/ Саратов хот /баг  дахин Европын  цомын аврага боллоо. Эмэгтэй шатарчдаас  уг цомыг Монте-Карлогийн  Керел Дечес баг  авлаа.Энэ баг Санкт-Петербургийн шатрын холбооны  багийн  өмнө нэмэлт онооны дүнгээр  нийт 10 оноо авч түрүүлсэн байна.
Сибирээс анх удаа Атлантын далайг хийлсэн далбаат завиар  туулахаар аялагчдын баг гарах гэж байна. Ирэх сарын эхэнд  Сейшлийн арлуудаас гарч  3-4 сарын дараа Бразилийн Ресифи боомт буюу Өмнөд Америкийн баруун эрэг дээр ирэх гэнэ. Далбаат завиар 20 мянган км туулна гэж багийн ахлагч, уг онгоцыг зохион бүтээгч  Анатолий Кулик мэдэгдэв.
Ротердамд спортын гимнастикийн аврага шалгаруулах тэмцээний алтан медаль хүртлээ. Хятадын Янь Юянь хоёрт, америкийн Ребекки Бросс гуравт оржээ. Харамсалтай нь оросын эрэгтэй гимнастикчид шагналт байр эзлэсэнгүй. Өнгөрсөн оны дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд 1-р байр эзлэсэн японы гимнастикч Кохей Учимура  энэ удаад ч түрүүлсэн байна.
Домогт х ө л б ө мб ө гч Пеле 70 нас х ү рлээ. Олон улсын Олимпийн хороо т үү нийг ХХ зууны шилдэг тамирчин хэмээн нэрлэв. Т үү ний   нэр «ховсдох» чанартай.
Израилийн шатрын их мастер нэгэн  зэрэг тоглох хүний тоогоор шинэ рекорд тогтоолоо.   Настай Алик Гершон нэгэн зэрэг 520 хүнтэй тоглож, 86 тоглолт хожисон байна. Энэ гайхамшигтай тоглолт пүрэв гаригт эхэлж өнгөрсөн шөнийн турш болов. Тель- Авивын Ицхака Рабина талбайд болсон уг тоглолт рекордыг тэмдэглэхээр Гиннесийн номны төлөөлөгчид  байв.
Урьдын цуврал тоглолтод хожигдоогүй байсан оросын «Спартак» хөл бөмбөгийн  клуб, Аврагуудын лигийн хэсгийнхээ 3 дахь тоглолтод 0:2 харьцаатай британийн «Челси» багт  хожигдов. Гэсэн ч «улаан-цагаан» гэгддэг хөл бөмбөгчид гутрахгүй байна.  Тэд болон ерөнхий дасгалжуулагч Валерий Карпин  Лондонд  11-р сарын З-нд хариу тоглолтонд  даагаа нэхэх санаатай байна.
Өнөө орой «Лужникид» болох хөл бөмбөгийн тоглолтын 77 мянган тасалбар зарагджээ. Аврагын Лигийн «Ф» хэсгийн тэргүүлэгч багууд москвагийн «Спартак», лондоны «Челси» багууд тоглоно. Тоглолт болохын өмнө спартак багын дасгалжуулагч Валерий Карпин: «Челси» бол одоохондоо дэлхийн шилдэг багуудын нэг, бид тэднийг хүндэтгэж байна, гэхдээ айх зүйл огт алга гэж хэлсэн байна.
Олон Улсын Олимпийн Хороо / ОУОХ/  2014 онд Сочи хотод  болох Өвлийн Олимпийн бэлтгэл ажилтай танилцаж сайн үнэлгээ өгч, Орос улс эдгээр тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
В.Путин өнөөдөр Сочи хотод ажлын айлчлал хийнэ. Орос улсын ерөнхий сайд Олон улсын олимпийн хорооны 2014 оны өвлийн олимпт бэлтгэх асуудал эрхэлсэн Зохицуулах комиссийн тэргүүн Жан Клод Килийн хамт барьж байгаа олимпийн объектыг шалгаж, тэмцээнд бэлтгэх асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайд Имеретины хөндийд Олимпийн цэцэрлэгт хүрээлэн барих үйл явцтай танилана.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оросын боксчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Андрей Ефременко, Руслан Файфер, Арсланбек Махмудов нар дэлхийн аварга болов. Александр Каракозян шувтаргын тэмцээнд казахстаны тамирчин Данияр Устемабаевт ялагдаж мөнгөн медаль хүртжээ. Дмитрий Сотников, Сергей Захаров нар хүрэл медаль хүртсэн байна.
Оросын их мастер Владимир Крамник Испанийн Бильбао хотод болж байгаа шатарын "Их дуулга" тэмцээний шувтаргын хоёрын даваанд тэргүүлж байна. Крамник ням гаригт Испанийг төлөөлж байгаа Алексей Шировыг, тэмцээний эхний өдөр норвегийн их мастер Магнус Карлсеныг хожсон юм. Хоёрын даваанд  норвегийн шатарчныг ялсан энэтхэгийн их мастер Вишванатан Ананд хоёрдугаар байрт байна.
Карачево-Черкессид бямба гаригт "Кавказын наадам" спортын анхны наадам ёслол төгөлдөр эхлэв. Энэ наадам Орос улс 2014 онд  Сочи хотод зохиох өвлийн олимпийн бэлтгэлийн нэг хэсэг хэмээн Хойд-Кавказын холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонин наадмын нээлтийн ёслолын үеэр ийнхүү мэдэгдэв. Наадмын хөтөлбөрт багтсан үндэсний спортын 14 төрлөөр 200 гаруй тамирчин өрсөлдөнө.
Улаанбаатар хотод оюутны дэлхийн аварга шалгаруулах 4 дэх тэмцээнд Оросын боксын шигшээ багийн 6 тамирчин хагас шувтаргад шалгарч, хүрэл медалийн болзол хангалаа хэмээн тэмцээний албан ёсны вэб хуудаст мэдээлжээ. Николай Безденежных 64 кг жинд пүрэв гаригт казахстаны тамирчин Айдар Шарибаевыг /3:3, нэмэлт үзүүлэлтээр ялсан/, Андрей Ефременко 75 кг жинд украины тамирчин Владимир Сидоровыг /1:0/-ээр хожжээ.
Оросын ЦСКА /Москва/, "Зенит" /Санкт-Петербург/ хөл бөмбөгийн клуб Европын лигт хэсгийн тоглолтод яллаа. ЦСКА клуб пүрэв гаригт хоёр дахь үеийн хүрээнд пражскийн "Спарта" багийг 3:0 оноогоор хожжээ. Энэ өдөр "Зенит" баг ялалтаа тэмдэглэв. Петербургчүүд өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнд грекийн АЕК клубыг 4:2 оноогоор хожсон байна.
Кирсан Илюмжинов Дэлхийн шатарын холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Ханты-Мансийскт болсон ФИДЕ-ийн конгрессын үеэр шатарчдын тэргүүнийг сонголоо. Санал хураалтад тус холбооны гишүүнорныг төлөөлөх 164 төлөөлөгч оролцов."Нэг улс-нэг санал" зарчмаар нууц санал хурааж, холбооны ерөнхийлөгчийг сонголоо. Холбооны ерөнхийлөгч болохын тулд 50 хувь нэмэх нь нэг санал авах ёстой байсан.
Олон улсын шатарын холбоо ерөнхийлөгчөө сонгож байна. Орос улсын баруун Сибирийн Ханты-Мансийскт болж байгаа холбооны конгрессын үеэр санал хурааж байна. Олон улсын шатарын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд тус холбооны одоогийн ерөнхийлөгч, Халимагийн ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов, дэлхийн 12 удаагийн аварга Анатолий Карпов нар өрсөлдөж байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд ялахад 82 орон дэмжих учиртай юм.
Оросын тамирчин Евгений Канаева Москвад болж байгаа уран гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон төрөлд алтан медаль хүртлээ. Тууз, харайх оосор, цагираг, бөмбөг зэрэг дөрвөн төрлийн хөтөлбөрийн нийт дүнгээр олимпийн аварга тамирчин 116250 балл авчээ. Шүүгчид тамирчны тоглолт бүрт өрсөлдөгчдөөс нь илүү оноо тавьж байлаа. Хоёрдугаар байрт оросын тамирчин Дарья Кондакова, белорусын тамирчин Мелитны Станюта хүрэл медаль хүртжээ.
Оросын тамирчин Елена Савельева болон Надежда Торлопова нар өнөөдөр Брижтаунд өндөрлөсөн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртлээ. 2008 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн, 54 кг жингийн тамирчин Савельева  шувтаргад хойд Солонгосын тамирчин Хи Сон Кимийг 7:3 оноогоор хожсон байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2010
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2010
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30