×
Спорт 20 Наймдугаар сарын 2008
8-р сарын 19-нд  Бээжинд чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, эхний өдөр Оросын шигшээ багийн медаль 2-оор нэмэгдэв. Мавлет Батиров 60 кг жинд алтан медаль, Бесик Кудухов 55 кг жинд хүрэл медаль хүртлээ. Оросын чөлөөт бхийн тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн сонгодог бөхийн тамирчдаас дутахгүй амжилт гаргах бодолтой байна.
Лариса Ильченко задгай усны сэлэлтээр алтан медаль хүртсэнээр Орос улс багийн дүнгээр Хятад, АНУ, Их Британийн дараа 4-р байрт орж байна. Өнөөдөр манай тамирчид алтан медаль хүртэснээр манай шигшээ баг багийн нийт дүнгээр зургаагаас дөрвдүгээр байрт орлоо. Тэгэхлээр сүүлийн 5 хоногт алтан медалийн тоогоор, багийн албан бус дүнгээр шилдэг гурван байрын төлөө Их Британийн тамирчидтай өрсөлдөнө.
Орос улсын хөнгөн атлетикч Елена Исинбаева олимпийн хоёр удаагийн аварга болов. Спортын тулгууртай харайлтын хатан хаан Бээжингийн олимпийн наадамд Афины олимпийн наадамд үзүлсэн амжилтаа зүгээр ч нэг давтсангүй. Тэрээр 5 метр 5 см өндөрт харайж, тооцоогоор дэлхийн 24 дэх амжилтыг эвдлээ. Олимпийн наадамд түрүүлээд зогсохгүй дэлхийн дээд амжилт тогтоох эртний хүслээ биелүүлж чадсан гэж Елена Исинбаева хожим хэлсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2008
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31