×
Спорт 14 Наймдугаар сарын 2008
Монголын жүдочин Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадмын 100 кг жинд алтан медаль хүртлээ. Тэрээр шувтаргын тэмцээнд казахстаны тамирчин Аскхат Житкеевийг ялжээ. Олимпийн наадмын түүхэнд монголын тамирчин анх удаа алтан медаль хүртэв.
Бээжинд болж байгаа олимпийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулж байгаа нь наадмын эхний долоо хоногт мэдрэгдэж байна. Наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх захирал Жильбер Фелли энэ тухай мэдэгдэв. Оросын төлөөлөгчдийн албаны хүн энэ үнэлгээг бүрэн дэмжиж байна. Манай тоймч Константин Гарибов дэлгэрэнгүйг хүргэнэ.
Хүнд атлетикийн тэмцээнд оросын тамирчин огцом, түлхэлттэй өргөлтөөр нийт 255 кг штанг өргөж, наадмын эзэн Хятадын тамирчин Афин Лю Чуньхуний дараа оров. Хятадын тамирчин энэ хоёр төрөлд Сливенкогийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэж, нийт дүнгээр 286 кг өргөв. Олимпийн дэвжээнд Хятад, Оросын тамирчдын хооронд гол өрсөлдөөн болно гэж мэргэжилтнүүд шууд таамаглаж байсан юм.
Сонгодог бөхийн тамирчин Назир Манкиев болон Ислам-Бека Альбиев нар олимпийн анхны алтан медаль хүртлээ. Бөхийн 3 төрөлд оросын тамирчид 10 алтан медаль авах зорилт тавьсан юм. Тамирчдын ур чадвар, бэлтгэл сайн байгаа болохоор ийм амжилт гаргана гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Афины олимпийн наадмын үеэр бөхийн таимрчид 10 медаль хүртэснээс 5 нь алтан медаль байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2008
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31