×
Спорт 4 Наймдугаар сарын 2008
Оросын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дарья Червоненко “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдлаа. Наймдугаар сарын 8-нд Олимпийн наадам нээгдэхэд 7 хүрэхгүй хоног үлдлээ. Наадамд оролцох тамирчид Бээжинг зорьж байна. Тэднээс оросын дугуйчин, завьны сэлүүрчид, гимнастикч, хөнгөн атлетикчид Олимпийн тосгоны сууц, спортын объектын байдлыг хамгийн түрүүнд үнэлж байна.
Олимпийн наадамд оролцох Орос улсын албан ёсны төлөөлөгчид даваа гаригт Бээжинд хүрэлцэн ирэв. Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачевийн мэдэгдсэнээр тамирчид 80-аас багагүй медаль авна гэжээ. Бээжин хотод оросын 300 орчим тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирлээ. Тус улсын олимпийн багт 847 хүн багтсан байна. Оросын шигшээ баг хамгийн сүрлэг багуудын нэг юм.
2008 оны олимпийн наадмын янз бүрийн арга хэмжээ тухайлбал Бээжингийн олимпийн наадмын нээлт, хаалтын 30 мянга гаруй тасалбар өнөөгийн байдлаар борложээ. Оросын тамирчид Олимпийн наадамд амжилттай оролцоно гэдэгт хөгжөөн дэмжигчид итгэлтэй байна. Тамирчин амжилт гаргах эсэх нь хөгжөөн дэмжигчдээс хамаарах нь олонтаа. Цэнгэлдэх хүрээлэнд тэнгэрийн улсын хөгжөөн дэмжигчид голдуу байх тул тэднийг давж хашгирч чадахгүй л болов уу.
Аялал жуулчлал, спорт, залуучдуудын асуудал эрхэлсэн сайд Виталий Мутко үүнийг батлав. Олимпийн наадамд орох эрхээ хасуулсан оросын хөнгөн атлетикчдийн нэр хүндийг оросын тал бүх талаар хамгаална гэж тэр хэлэв. «Олимпийн наадмын үеэр сэргээш хэрэглэсэн тохиолдол гарвал, бидэнд ийм аргаар олсон медаль хэрэггүй, Орос улсыг шившигт хутгах ёсгүй гэж Виталйи Мутко тэмдэглэв. Өнөөдөр энэ их чухал.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2008
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31