×
Спорт 2008
Наадмын 12 хоногийн турш хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин хүч тэнхээ, тэвчээр хатуужилаа харууллаа. Албан бус дүнгээр Орос улсын шигшээ баг Параолимп-2008 наадамд 8-р байрт оржээ. Жагсаалтын эхэнд Хятадын шигшээ баг нийт дүнгээр 207 медаль авснаас 87 нь алтан медаль юм. Оросын шигшээ багийн тамирчид Бээжин хотоос өөдрөг сэтгэлтэй буцаж байна.
Өнөөдрөөс дөрвөн жилийн дараа болох олимпийн наадмын хугацааг хуруу даран тоолж эхэлнэ. Ням гаригт болсон Бээжингийн наамдын хаалтын ёслолд олимпийн цөгцийг Лондонд шилжүүллээ. Лондонд болох олимпийн наадамд дөрвөн жилийн дараа дахин цуглахын тулд боломжтой бүхнийг хийхийг Олон улсын олимпийн хорооны тэргүүн Жак Рогге дэлхийн залуучуудад уриаллаа. Бээжингийн олимп түүхэнд үлдлээ.
 Хагас сайн өдрийн өглөө оросын шигшээ багийн алтан медаль хоёроор нэмэгдлээ. Максим Опалев каноэ завьны ганцаарчилсан төрлийн тэмцээнд ялсан бол уран сайхны багийн сэлэлтийн тамирчид олимпийн аварга боллоо. Тэгэхлээр усан сэлэлтийн тамирчид шигшээ багтаа 19 дэх алтан медаль авчирч, наадам эхэлснээс хойш алтан медалийнхаа тоогоор гуравдугаар байрт орсон Их Британи нэг алтан медаль дутуу байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Леонид Моисеев “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдав. Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулах тухайд их ажил хийсэн гэж Леонид Моисеев хэлэв. «Олимпийн наадмын сэдэв онц чухал хэмээн Леонид Моисеев ярьж байна. ШХАБ-ын гишүүн орны төлөөлөгчид Олимпийн наадамд оролцсоноос гадна өөр ажилд оролцлоо.
Оросын чөлөөт бөх Ширвани Мурадов Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртлээ. Тэрээр пүрэв гаригт 96 кг жинд барилдаж алтан медаль хүртжээ. Олимпийн наадам эхэлснээс хойш 13 дахь өдөр оросын чөлөөт бөхийн тамирчид амжилттай барилдаж, бүх төрлийн медаль хүртлээ. Ширвани Мурадов Оросын шигшээ багт 15 дахь алтан медалийг авчирлаа. Бусад жинд барилдсан Бахтияр Ахмедов, Георгий Кетоев нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Орос улсын үндэсний олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Геннадий Швец манай тоймч Константин Гарибовт жич өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдлээ. Олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг хангахад 300 сая доллар зарцуулсан. Сүүлийн дөрвөн жилд дэлхийн спортын томоохон арга хэмжээ зохион явуулахад зарцуулсан нийт зардлын тавны нэгийг аюулгүй байдлыг хангахад зориулжээ.
8-р сарын 19-нд  Бээжинд чөлөөт бөхийн тэмцээн эхэлж, эхний өдөр Оросын шигшээ багийн медаль 2-оор нэмэгдэв. Мавлет Батиров 60 кг жинд алтан медаль, Бесик Кудухов 55 кг жинд хүрэл медаль хүртлээ. Оросын чөлөөт бхийн тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн сонгодог бөхийн тамирчдаас дутахгүй амжилт гаргах бодолтой байна.
Лариса Ильченко задгай усны сэлэлтээр алтан медаль хүртсэнээр Орос улс багийн дүнгээр Хятад, АНУ, Их Британийн дараа 4-р байрт орж байна. Өнөөдөр манай тамирчид алтан медаль хүртэснээр манай шигшээ баг багийн нийт дүнгээр зургаагаас дөрвдүгээр байрт орлоо. Тэгэхлээр сүүлийн 5 хоногт алтан медалийн тоогоор, багийн албан бус дүнгээр шилдэг гурван байрын төлөө Их Британийн тамирчидтай өрсөлдөнө.
Орос улсын хөнгөн атлетикч Елена Исинбаева олимпийн хоёр удаагийн аварга болов. Спортын тулгууртай харайлтын хатан хаан Бээжингийн олимпийн наадамд Афины олимпийн наадамд үзүлсэн амжилтаа зүгээр ч нэг давтсангүй. Тэрээр 5 метр 5 см өндөрт харайж, тооцоогоор дэлхийн 24 дэх амжилтыг эвдлээ. Олимпийн наадамд түрүүлээд зогсохгүй дэлхийн дээд амжилт тогтоох эртний хүслээ биелүүлж чадсан гэж Елена Исинбаева хожим хэлсэн юм.
Оросын шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Геннадий Швец “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Тэмцээн эхэлснээс хойш 9 хоногийн дараа 63 орны тамирчин олимпийн наадмаас медаль хүртээд байна. Оросын шигшээ багийн тамирчид ням гаригт амжилттай оролцлоо. Тэд 2 алт нийт 9 медаль хүртсэн юм.
БНХАУ-ын хэвлэлийн газрын санаачилгаар дэлхийн тэргүүлэх мэдээллийн агентлаг, телевиз, радио компанийн 90 гаруй удирлага Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн ижил төстэй хэрэгслийн хүндэт зочноор оролцлоо. “Оросын дуу хоолой” радиогийн нэгдүгээр орлогч дарга Андрей Давыденко Хятадын Олон улсын радиогийн урилгаар дөрвөн жил тутамд болдог спортын наадамд радиогоо төлөөлөн оролцов.
Монголын жүдочин Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадмын 100 кг жинд алтан медаль хүртлээ. Тэрээр шувтаргын тэмцээнд казахстаны тамирчин Аскхат Житкеевийг ялжээ. Олимпийн наадмын түүхэнд монголын тамирчин анх удаа алтан медаль хүртэв.
Бээжинд болж байгаа олимпийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулж байгаа нь наадмын эхний долоо хоногт мэдрэгдэж байна. Наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх захирал Жильбер Фелли энэ тухай мэдэгдэв. Оросын төлөөлөгчдийн албаны хүн энэ үнэлгээг бүрэн дэмжиж байна. Манай тоймч Константин Гарибов дэлгэрэнгүйг хүргэнэ.
Хүнд атлетикийн тэмцээнд оросын тамирчин огцом, түлхэлттэй өргөлтөөр нийт 255 кг штанг өргөж, наадмын эзэн Хятадын тамирчин Афин Лю Чуньхуний дараа оров. Хятадын тамирчин энэ хоёр төрөлд Сливенкогийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдэж, нийт дүнгээр 286 кг өргөв. Олимпийн дэвжээнд Хятад, Оросын тамирчдын хооронд гол өрсөлдөөн болно гэж мэргэжилтнүүд шууд таамаглаж байсан юм.
Сонгодог бөхийн тамирчин Назир Манкиев болон Ислам-Бека Альбиев нар олимпийн анхны алтан медаль хүртлээ. Бөхийн 3 төрөлд оросын тамирчид 10 алтан медаль авах зорилт тавьсан юм. Тамирчдын ур чадвар, бэлтгэл сайн байгаа болохоор ийм амжилт гаргана гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Афины олимпийн наадмын үеэр бөхийн таимрчид 10 медаль хүртэснээс 5 нь алтан медаль байсан юм.
Бээжинд жингээ үзсэний дараа шодолт болов. Альберт Селимовт хамгийн хамгийн айхтар учраа таарав. 57 кг-ын жинд тоглодог орос тамирчин бүр эхний тоглолтод 2007 оны дэлхийн дэд аварга, Украины Василий Ломаченкотай хүч үзнэ. Селимов өнгөрсөн жил Чикагод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд украин боксчныг 16:11-ээр дийлсэн юм. Бээжинд орос боксчид онцгой байдалтай байна.
Тэр хийн винтов буугаар Катарина Эммоне гэдэг чех эмэгтэйтэй шургуу тэмцэлдэн, ялигүй хожигдож, мөнгөн медаль хүртлээ.«Би эхний байранд ороогүй ч гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун байна. Финалд би сайн буудсан, гэсэн ч Катарина Эммонег хожиж чадсангүй. Би их хичээсэн, гэхдээ тэр бараг алдаагүй буудсан» гэж Любовь Галкина тэмцээний дараа ярилаа.
Орос тамирчид олимпийн медалийн төлөө тэмцэлд орох гэж байна. Зуны олимпийн 29-р наадмын уралдаан тэмцээн маргааш Бээжинд эхэлнэ. Энэ өдөр долоон багц медалийн төлөө тэмцэлдэх юм. Бээжингийн олимпийн анхны медалийг багтаа буучид авчрах юм. Буудлага нь Оросын хувьд олимпийн хамгийн амжилттай төрлийн нэгд тооцогддог уламжлалтай. Түүний дээр Бээжинд алдартай буудагчид очив. Тэдний дотор олимпийн дөрвөн аварга байна.
Энэ мультимедиа порталд зочилсон хүн янз бүрийн хэлбэрээр хүргэх шуурхай мэдээллийг гурван хэлээр хүлээж авна. “Оросын дуу хоолой” радиогийн сэтгүүлчдийн баг Бээжинд болох олимпийн 29 дэх наадмыг хамгийн өргөн хүрээнд дамжуулахад бэлэн байна. 109 сая сонсогчтой манай радио компани Орос улсад төдийгүй гадаадад мэдээллийн хамгийн нэр хүндтэй, мэргэжлийн эх сурвалжийн нэг юм.
Наймдугаар сарын 5-нд Бээжин хотноо олимпийн тосгонд Оросын далбаа мандуулав. Оросын олимпийн тамирчдын багийн албан ёсны анхны энэ арга хэмжээгээр тэдний энэ наадамд оролцох гараа хэрэг дээрээ эхэллээ. Олимпийн тосгонд Оросын далбаа мандуулсан нь багийнхан нийтээрээ олимпийн Хартийн узэл санааг дагаж, ялахын төлөө шудрагаар тэмцэлдэнэ гэсэн үг.
Оросын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дарья Червоненко “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдлаа. Наймдугаар сарын 8-нд Олимпийн наадам нээгдэхэд 7 хүрэхгүй хоног үлдлээ. Наадамд оролцох тамирчид Бээжинг зорьж байна. Тэднээс оросын дугуйчин, завьны сэлүүрчид, гимнастикч, хөнгөн атлетикчид Олимпийн тосгоны сууц, спортын объектын байдлыг хамгийн түрүүнд үнэлж байна.
Олимпийн наадамд оролцох Орос улсын албан ёсны төлөөлөгчид даваа гаригт Бээжинд хүрэлцэн ирэв. Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Леонид Тягачевийн мэдэгдсэнээр тамирчид 80-аас багагүй медаль авна гэжээ. Бээжин хотод оросын 300 орчим тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирлээ. Тус улсын олимпийн багт 847 хүн багтсан байна. Оросын шигшээ баг хамгийн сүрлэг багуудын нэг юм.
2008 оны олимпийн наадмын янз бүрийн арга хэмжээ тухайлбал Бээжингийн олимпийн наадмын нээлт, хаалтын 30 мянга гаруй тасалбар өнөөгийн байдлаар борложээ. Оросын тамирчид Олимпийн наадамд амжилттай оролцоно гэдэгт хөгжөөн дэмжигчид итгэлтэй байна. Тамирчин амжилт гаргах эсэх нь хөгжөөн дэмжигчдээс хамаарах нь олонтаа. Цэнгэлдэх хүрээлэнд тэнгэрийн улсын хөгжөөн дэмжигчид голдуу байх тул тэднийг давж хашгирч чадахгүй л болов уу.
Аялал жуулчлал, спорт, залуучдуудын асуудал эрхэлсэн сайд Виталий Мутко үүнийг батлав. Олимпийн наадамд орох эрхээ хасуулсан оросын хөнгөн атлетикчдийн нэр хүндийг оросын тал бүх талаар хамгаална гэж тэр хэлэв. «Олимпийн наадмын үеэр сэргээш хэрэглэсэн тохиолдол гарвал, бидэнд ийм аргаар олсон медаль хэрэггүй, Орос улсыг шившигт хутгах ёсгүй гэж Виталйи Мутко тэмдэглэв. Өнөөдөр энэ их чухал.
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо оросын тэргүүлэх тамирчин Елена Соболева, Татьяна Томашев, Юлия, Фоменко, Дарья Пищальников, Гульфия Ханафеева, Ольга Егорова, Светлана Черкасов нарын Бээжинд болох Олимпийн наадам зэрэг тус холбооны ивээлд болох бүх тэмцээн уралдаанд оролцох эрхийг түр хаслаа. Эдгээр тамирчдын ДНК 2007 онд авсан сэргээшийн сорилын шинжилгээний дүнтэй давхцаагүй байна. Тэднийг сэргээш хэрэглэсэн гэж шууд буруутгаагүй.
Зочдыг Москва хотын улаан талбайд угтлаа. Энэ арга хэмжээнд оролцсон манай сурвалжлагчийн сурвалжлагыг та бүхний анхааралд хүргэе. Бүх тив дэлхийн соёл, олон нийтийн хөдөлгөөний зүтгэлтнүүд, хүүхдийн уран бүтээлийн хамтлаг танилцуулах арга хэмжээнд оролцлоо. Оросын нэрд гарсан хөгжимчин, удирдаач Владимир Спиваковын нэрэмжит сангийн тэтгэлэгт оюутнууд баярын концертыг нээв. “Евровидение” хүүхдийн олон улсын уралдаанд түрүүлсэн хүүхдүүд уран бүтээлээ толилууллаа.
2008 оны олимпийн наадмыг улс төржүүлэх оролдлогыг Бээжин буруушааж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн төлөөлөгч Лю Цянчао Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Улс төрийн аливаа асуудлыг Олимпийн наадамтай холбох энэ алхам үр дүнгүй болох талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам пүрэв гаригт түншүүддээ хариу мэдэгдэл хийхэд хүрлээ.
8-р сарын 8-нд Бээжинд эхлэх Олимпийн наадамд амжилттай оролцохыг тамирчидад ерөөлөө. Тэр хэлэхдээ: «Бээжинг зорьж байгаа тамирчид Орос улсын спортын нэр төрийг хамгаалж, дэлхийн хэмжээнд амжилтаа баталсан. Та бүхэн амжилт гаргана хэмээн найдах үндэслэл бидэнд бий. Оросын тамирчид олимпийн олон дээд амжилт тогтоосон байгаа. Сүүлийн жилүүдэд оросын спортын бай шагнал илүү жинтэй болж байна.
Зуны 29 дэх олимпийн наадамд манай баг хамгийн сүрлэг бүрэлдэхүүнтэй байна. Спортын бүх төрлөөр сонгон шалгаруулах тэмцээн дуусч, олимпийн багийг бүрдүүллээ. Улс орны бараг бүх бүс нутгийн тамирчид олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтав. Олимпийн багт 467 тамирчин, дасгалжуулагч, эмч, массажист зэрэг 900 орчим хүн Бээжинд очино.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2008
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2008
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30