×
Нийгэм 17 Арваннэгдүгээр сарын 2013

Татарстаны нийслэл Казань хотын олон улсын онгоцны буудалд, москвагийн цагаар 19 цаг 25 минутад Москва-Казаний чиглэлд нисч явсан Boeing 737500 онгоц буух үедээ осолджээ.

Алтаар цутган,Очир-Алмазаар шигтгэсэн 350 мянган долларын үнэтэй Дэлхийн хамгийн үнэтэй автомашины хуулбрыг Дубайн үзэсгэлэнд худалдахаар тавьжээ.

Өмнөд солонгос 2013 онд Умардад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийнхаа нийт хэмжээг 17,8 тэрбум вон /16,7 сая долл./ хүргэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Филиппиныг нэрвэсэн ”Хайян” хар салхи түүхэндээ АНУ-ыг хамгийн их сүйрэл авчирсан “Катрин “ хар салхинаас гурав дахин хүчтэй байжээ. Хар салхи дөрвөн мянга орчим хүний амийг авч явсан. НҮБ-ын баримт мэдээгээр, 650 мянга гаруй филиппин хүн орох оронгүй үлдэсэн бөгөөд нийт 11 сая хүн хохирол амсжээ.

Дагестанд явуулсан тусгай ажиллагааны дүнд таван алан хядагчийг устгажээ.

Филиппины “Хайян- хар салхинд нэрвэгдсэн нутгуудад хүнс, эмийн эхний тусламжууд ирж байна. Гамшигийн улмаас хэдэн мянган хүн амиа алдсан. Хүмүүнлэгийн байгууллагууд тус улсын алслагдсан нутгуудад олон тооны хүнд тусламж шаардлагатай байгаа хэмээн анхааруулж байна.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013